С.Бямбацогт: “Теле эргүүл” хүний эрхийг зөрчиж болохгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

БЯМБАЦОГТ

С.Бямбацогт: “Теле эргүүл” хүний эрхийг зөрчиж болохгүй

С.Бямбацогт: “Теле эргүүл” хүний эрхийг зөрчиж болохгүй

Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилгаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг санаачлан батлуулж байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Хуульд өөрчлөлт орсноор Монгол улсын хэмжээнд 60 мянган камер бүхий “Теле эргүүл”-ийн систем байгуулах боломж бүрдэх юм.

Гэхдээ энэ системийг хүний эрхийг хүндэтгэх, хууль дээдлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх байдлаар ашиглахаас бус  хувь хүний нууцад халдах, эрхийг нь зөрчихөд ашиглаж болохгүйг С.Бямбацогт гишүүн санууллаа. Тэрбээр камер бол хүний эрх эрх чөлөөг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай илрүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо.

Мөн өнөөдөр гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх үүднээс үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албаны хүн хүчний нөөц, зардал мөнгийг хэмнэж, ажлын ачааллыг бууруулахад тусаа өгөх ёстой гэлээ. Судалгаанаас үзэхэд камержуулсан газар гэмт хэргийн илрүүлэлт 90-ээс дээш хувь байгаа юм.

Дашрамд дурдахад өнөөдөр улсын хэмжээнд 6000 камер байдаг ч ердөө 4000 нь л ажилладаг байна. Монгол Улсын хэмжээнд эхний ээлжинд 5800 цэгт 20 мянган камер,орон нутагт 13 мянган камер нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар төлөвлөжээ. Мөн камерын ашиглалт хамгаалалтад байнгын хяналт тавих, эзэнтэй болгох асуудлыг энэ хуулиар зохицуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж