Хятадын талаас Эверестийн оргилоор дайран өнгөрдөг хилийн зурвасаа тодорхой байлгаж, жуулчид, уулчдыг тусгаарлах үүднээс хилийн шугам татахаа мэдэгджээ.
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Эверестийн оргилд авирч яваа уулчдын дунд цар тахлын халдвар дэгдэж байгаа нь дээрх шийдвэрт нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Газрын зураг ёсоор бол Эверест оргилын хагас нь Хятадын газар нутаг хэмээгддэг ч уулчид аль аль талаас нь авирдаг. Харин цаашид хилийн шугам татсанаар дүрэм, журмын ямар өөрчлөлт гарах талаар нарийн мэдээлэл одоохондоо алга байна.
Эверестийн оргил бол мөнх цасан бүрхүүлтэй, зургаан хүн босоогоороо хамт зогсож болох хэмжээтэй дэлхийн хамгийн өндөр цэг юм. Уулчин олонтой өдрүүдэд уулчид оргил дээр гарч зогсохын тулд дугаарлах тохиолдол ч олон байдаг гэнэ.
Хилийн шугамыг татахын тулд оргил өөд авирч байсан уулчдын Төвөд хөтчүүдийг буулгаж байна. Харин Эверестэд авирахаар замдаа гарсан хятад уулчдыг очихоос өмнө шугам татах ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Тийнхүү цаашид Хятадын талаас авирч байгаа уулчид шугамын цаад талд буй хүнтэй холбоо тогтоох, шугамын цаад байгаа зүйлсэд гар хүрэхийг хориглох юм. Түүнчлэн одоогийн байдлаар Хятадын тал Эверестэд авирах зорилготой жуулчин гаднаас хүлээж авахгүй байгаа тул зөвхөн хятад хүмүүс оргилын хойд талаас авирч болно гэсэн үг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ