Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим өнөөдөр /2021.05.14/ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэгт прокурорын бичсэн дүгнэлтийг хаалттай хянан хэлэлцээд тэднийг батлан даалтад гаргав.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь С.Зоригийн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн, мөн нэгэн гэр бүлийг хоёр хүүхдийнх нь хамт галдан шатаасан гэх хэрэгт гурван шатны шүүхээр буруутгагдан 20-25 жилийн ял эдлэж байсан юм.
Улс төрөөс амбаардуулаад явсан Ц.Нямдорж “урилгаар” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайдаар томилогдсоныхоо 105 хоног дээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг суллаж, захиалагчийн хэргийг замхруулах даалгавраа ийнхүү амжилттай гүйцэтгэв. Өмнө нь Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас Женко Баттулгаас чиглэл авч, хэрэг тохдог байсан Монголын шүүх өдгөө Төрийн ордны баруун жигүүрийн хоёр давхраас Цэндийн Нямдоржоос даалгавар авч, хүн хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг сулладаг боллоо. Товчхондоо Монголын шүүх чонын амнаас барын аманд оржээ.
Шүүхийн тухай багц хууль өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс яг долоо хоногийн дараа буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Т.Чимгээг эргэж очин телевизийн камерын өмнө эмгэнэлт драмд тоглуулснаар Ц.Нямдоржийн найруулгатай олон ангит детектив киноны үзэгчид нь Монголын ард түмэн болж хувирсан юм.
Т.Чимгээтэй уулзаж ирсэн даруйдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар түүнтэй холбоотой эрүүдэн шүүсэн гэх бичлэг, нотлох баримтыг улсын нууцаас гаргаж, нийт хоёр минут 52 секундын дүрс бичлэгийг олон нийтэд цацав.
Удалгүй Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, Ц.Нямдорж тэтгэврийн өвгөний дүрээр “эргэж” очлоо. Ноосон хар малгай, зах нь сэмэрсэн бор хүрэмтэй Ц.Нямдорж. Юун солонгос сериал цаашаа. Гэтэл Н.Алтанхуяг нь талбай дээр долоо хоног өлсөж байхад Ц.Нямдорж эргэлтээр очсон бил үү.
Түүний бичсэн зохиолын дагуу гуравдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж 1-2 жилийн ял оноосон билээ.
Б.Хурцын шүүх хурлын маргааш нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өрөөндөө нэр бүхий хэвлэлүүдийг дуудаж өмнөө суулгаад баахан зохиол ярьснаа Т.Чимгээг суллахыг шаардсан байдаг. Дараа нь хэрэгтнүүдийн өмгөөлөгчдөөр “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэх гомдол бичүүлээд прокуророор дүгнэлт гаргуулж, Улсын дээд шүүхэд хүргүүллээ. Улсын дээд шүүх хэргийг прокурорт буцаан, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг батлан даалтаар суллав. Бүх юм Ц.Нямдоржийн найруулгаар ийэ өрнөж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын нүүр номдоо тайлбарласнаар Улсын дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар “алуурчид биш” гэж үзсэнгүй. Тэгэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн сэжигтэн хэвээрээ гэсэн үг. Тэгвэл тэднийг алуурчин мөн гэж баталсан гэрчүүдийн амь насыг хамгаалах шинэ нөхцөл байдал нийгэмд үүсч байна.
Өөрөөр хэлбэл, гэрчүүдийг сэжигтнүүдээс хамгаалах нэн яаралтай шаардлага тулгарч байна. Ц.Нямдоржийн батлан даалтад гарсан сэжигтнүүд хэн нэгэн гэрчийн амь насанд халдвал яах вэ.
Тэднийг алуурчин болохыг батлахын тулд гүйцэтгэх ажиллагаа явуулсан хууль, тагнуулын ажилтнууд, тэдний гэр бүлийг мөн хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай ч боллоо. Сэжигтэн Т.Чимгээ бол хэн, ямар гүйцэтгэх ажиллагаа өөр дээр нь явуулсныг сайн мэдэж байгаа.
С.Зоригийн хэрэгт хяналт тавьж ажилласан ТЕГ-ын дарга Б.Хурц, УЕП-ын орлогч Ц.Эрдэнэбат нарыг болон гэр бүл, үр хүүхдийнх нь амь нас бас л эрсдэлд орж байна. Тэдний гэр бүлийг Монголын төр хамгаалалтад авах ёстой юм.
Хамгийн гол нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гадуур байх хугацаанд амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарахыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сануулсан нь оргүй хардлага ч биш. Захиалагчид баригдаагүй, дээр нь сэжигтнүүд ч бие биедээ заналхийлэхгүй гэсэн баталгаашүй. Сэжигтнүүд хамт хэрэг үйлдсэн гэх Б.Отгонбаяр гэгчийг эхнэр хүүхэдтэй нь галдан шатаасан хэрэгт шүүхээс буруутгагдсан хүмүүс.
Эцэст нь, сануулахад Э.Бат-Үүл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч нь Ц.Нямдорж байж болзошгүй гэх гурван үндэслэл дурдсан!!!
Холбоотой мэдээ