Вакцины дараа сарын тэмдгийн мөчлөг түр хугацаанд өөрчлөгдөнө | News.MN

Вакцины дараа сарын тэмдгийн мөчлөг түр хугацаанд өөрчлөгдөнө

Вакцины дараа сарын тэмдгийн мөчлөг түр хугацаанд өөрчлөгдөнө

Вакцины дараа сарын тэмдгийн мөчлөг түр хугацаанд өөрчлөгдөнө

Олон улсад Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт үр дүнтэй үргэлжилж байна. Түүнийг дагаад эрүүл мэндийн байгууллагууд болон вакцин үйлдвэрлэгч нар вакцин тариулсны дараа нэг, хоёр өдөрт илэрч болзошгүй халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг нөлөөнүүдийг анхааруулсан. Харин хамгийн сүүлд мэргэжилтнүүд зарим тохиолдолд вакцин тариулсны дараа сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх явдал ажиглагдаж байгааг хүлээн зөвшөөрчээ.

Вакцинжуулалт олон оронд эхлээд удаж буй өнөө үед цахим орчинд олон эмэгтэйчүүд сарын тэмдэг эрт, эсвэл орой ирэх, их хэмжээгээр, эсвэл өвдөж ирэх зэрэг асуудал вакцинтай холбоотой эсэхийг асуух нь олширчээ. Үүнийг анзаарсан Кэйт Клэнси тэргүүтэй эмч нар вакцин тариулсан эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулж үзсэн байна.

Одоогийн байдлаар үнэхээр вакцин сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлдөг эсэхийг тодорхойлсон клиник судалгаа, туршилт байхгүй байна. Гэхдээ олон жишээн дээрээс харахад сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх нь вакцины нэг нөлөө байж магадгүй гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа аж.

Жишээлбэл, зарим дааврын эм ууж байгаа, хүйсээ солиулсан зэрэг шалтгаанаар сарын тэмдэг ирэхээ больсон эмэгтэйчүүдэд цус үзэгдэх тохиолдол олон байгаа гэнэ. Эрдэмтдийн мэдээлж байгаагаар хараахан батлагдаагүй хэдий ч вакцин сарын тэмдэгт нөлөөлж болохуйц шалтгаанууд бий гэнэ. Гэхдээ энэ шалтгаан болон нөлөөллүүд нь эрүүл мэндэд аливаа сөрөг нөлөөгүй түр хугацааны шинж тэмдгүүд учир санаа зовох шаардлагагүй гэжээ.

Вакцин, сарын тэмдгийн холбоо

Эмэгтэй хүний сав дархлааны тогтолцоотой салшгүй холбоотой байдаг ажээ. Чухамдаа бол биеийн бүх хэсэгт дархлааны эс байдаг гэнэ. Харин нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хувьд дархлааны эсүүд жирэмслэлтэд бэлдэх, сарын тэмдэг ирэх зэрэгт чухал үүрэгтэй оролцдог аж. Харин вакцин биед ормогцоо бүх дархлааны эсүүдэд нөлөөлдөг учир сарын тэмдгийн мөчлөг зэрэгт өөрчлөлт оруулдаг байж магадгүй юм.

Урагт аюулгүй

Дээрх холбоо хамаарал нь жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд ураг дутуу төрөх зэрэг аюул дагуулахгүй гэнэ. Учир нь дээр тайлбарласан үйл явц нь хүүхэд төрүүлэх, сав агших зэрэгт оролцдоггүй аж. Тиймээс жирэмсэн эмэгтэйд хийхийг зөвшөөрсөн вакцин бол урагт ямар нэг аюулгүй хэмээн мэргэжилтнүүд баталж байгаа аж.

Түр зуурын нөлөө

Энгийн томууны болон папиллома вирусийн эсрэг вакцин сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулдаг албан ёсны баримт нотолгоо бий. Гэхдээ тэдгээр вакцины дараа биед гарч буй өөрчлөлтүүд удаан хугацаанд үргэлжилдэггүй аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-14 66.181.185.106

Сарын тэмдэг өтгөн хүрэн болсон гэсэн

Avatar

Huhvvl eejvvd 2021-05-14 202.70.34.114

Huhvvl eeejvvd bvv hiilgeerei!!!!!!! Manai ohin hiilgesen. Zee maani harshiliin tuuralt bieer garaad namdahgui bna. Vaccin hiilgesnees bolloo. Ee dee eejvvd mini bvv hiilgeerei

Avatar

Covid-19 and vaccines are work of Evil. 2021-05-14 46.104.31.23

Угаасаа саанаасаа дэлхийн хүн амын тоог бууруулах зорилготой шүү дээ. Билл Гэйтс 2015 онд дэлхийн дараагийн том дайн Вирус бид хүн амны тоог бууруулах хэрэгтэй гээд мессэж өгч байсан шүү дээ. Одоо тэд тэрбум тэрбумаараа вакцинд хандивлаж байгаа. Рокфеллерийнхан үүний ард байгаа нь ойлгомжтой.

Avatar

зочин 2021-05-14 150.129.142.173

jaahan shinjleh uhaanch bai, ork gedgee bitgii gaihuulj bai. Za tegeed ooroo hun torolhtonii toloo yuch hiigeegui baij, yum hiij buteej bgaa huniig bitgii muu helj bai, ene ni chamaig archaagui zalhuu ataarhuuu guilgachin gedgiig chin haruulaad bna.

Avatar

Chi yu hiij buteew. 2021-05-14 46.104.31.23

Chi yu hiij buteew hun torlohtunii toloo. Gantshan bi l bish mash olon hun ingej dugnej bgaa. Oroo jaahan shinjleh uhaanch, yum unchagch bay. Tgeed haraalin ug heregleh n tani bolowsrol bolon soylin tuwshing haruulna da.

Avatar

Зочин 2021-05-14 124.158.66.211

Чамайг дэмжиж байна. Эх дэлхий маань 4.5 милиард хунийг тэжээх чадвартай. Чамд ухаанаараа хуцаж байгаа хариулагч еерее орк гэдгээ ойлгох чадваргуй нь харагдлаа.

Avatar

Yeap 2021-05-14 46.104.31.23

Harin tiimee

Avatar

Зочин 2021-05-14 202.9.40.153

Харж л байя. Вакцин хийсэн компаниуд нь хариуцлага хүлээхгүй гээд төрөөс тусгай хамгаалалт авсан байгаа. Бас патентаа хуваалцахгүй гээд вакциныхаа найрлагийг нууцлаад байгаа. Ашгийн төлөө байж болох ч ийм ил тод бус байгаа нь жоохон сэжигтэй.

Avatar

Zochin 2021-05-14 150.129.142.173

uheree, delhiin niitiin vaccinii hangamjiig saijruulah zorilgoor amerikiin vaccine uildverlegvh kompaniud patentiin erheesee tatgalzaad udaj bna. Jaahan yum unshij sudalj baij hutsaj baigaach. Bitgii ingej ork tsarailj bai.

Avatar

Зочин 2021-05-14 202.9.40.89

Google-ees haihad l tiim bna shu de. Chi ooroo "covid vaccine patent waiver" geed har l daa. Biden-ii sanaliig huleej avaj eseh ni todorhoigui bna. Chi aygui buduuleg tegsenee busdiig orc gene – hulgaichiig bariarai gej hulgaich hamgiin turuund hashgirdag gedeg ni chamaig l helj bna.

Avatar

Mash zow 2021-05-14 5.47.157.141

Tun zuw helew

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж