Вакцины дараа сарын тэмдгийн мөчлөг түр хугацаанд өөрчлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

Вакцины дараа сарын тэмдгийн мөчлөг түр хугацаанд өөрчлөгдөнө

Вакцины дараа сарын тэмдгийн мөчлөг түр хугацаанд өөрчлөгдөнө

Олон улсад Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт үр дүнтэй үргэлжилж байна. Түүнийг дагаад эрүүл мэндийн байгууллагууд болон вакцин үйлдвэрлэгч нар вакцин тариулсны дараа нэг, хоёр өдөрт илэрч болзошгүй халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг нөлөөнүүдийг анхааруулсан. Харин хамгийн сүүлд мэргэжилтнүүд зарим тохиолдолд вакцин тариулсны дараа сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх явдал ажиглагдаж байгааг хүлээн зөвшөөрчээ.

Вакцинжуулалт олон оронд эхлээд удаж буй өнөө үед цахим орчинд олон эмэгтэйчүүд сарын тэмдэг эрт, эсвэл орой ирэх, их хэмжээгээр, эсвэл өвдөж ирэх зэрэг асуудал вакцинтай холбоотой эсэхийг асуух нь олширчээ. Үүнийг анзаарсан Кэйт Клэнси тэргүүтэй эмч нар вакцин тариулсан эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулж үзсэн байна.

Одоогийн байдлаар үнэхээр вакцин сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлдөг эсэхийг тодорхойлсон клиник судалгаа, туршилт байхгүй байна. Гэхдээ олон жишээн дээрээс харахад сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх нь вакцины нэг нөлөө байж магадгүй гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа аж.

Жишээлбэл, зарим дааврын эм ууж байгаа, хүйсээ солиулсан зэрэг шалтгаанаар сарын тэмдэг ирэхээ больсон эмэгтэйчүүдэд цус үзэгдэх тохиолдол олон байгаа гэнэ. Эрдэмтдийн мэдээлж байгаагаар хараахан батлагдаагүй хэдий ч вакцин сарын тэмдэгт нөлөөлж болохуйц шалтгаанууд бий гэнэ. Гэхдээ энэ шалтгаан болон нөлөөллүүд нь эрүүл мэндэд аливаа сөрөг нөлөөгүй түр хугацааны шинж тэмдгүүд учир санаа зовох шаардлагагүй гэжээ.

Вакцин, сарын тэмдгийн холбоо

Эмэгтэй хүний сав дархлааны тогтолцоотой салшгүй холбоотой байдаг ажээ. Чухамдаа бол биеийн бүх хэсэгт дархлааны эс байдаг гэнэ. Харин нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хувьд дархлааны эсүүд жирэмслэлтэд бэлдэх, сарын тэмдэг ирэх зэрэгт чухал үүрэгтэй оролцдог аж. Харин вакцин биед ормогцоо бүх дархлааны эсүүдэд нөлөөлдөг учир сарын тэмдгийн мөчлөг зэрэгт өөрчлөлт оруулдаг байж магадгүй юм.

Урагт аюулгүй

Дээрх холбоо хамаарал нь жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд ураг дутуу төрөх зэрэг аюул дагуулахгүй гэнэ. Учир нь дээр тайлбарласан үйл явц нь хүүхэд төрүүлэх, сав агших зэрэгт оролцдоггүй аж. Тиймээс жирэмсэн эмэгтэйд хийхийг зөвшөөрсөн вакцин бол урагт ямар нэг аюулгүй хэмээн мэргэжилтнүүд баталж байгаа аж.

Түр зуурын нөлөө

Энгийн томууны болон папиллома вирусийн эсрэг вакцин сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулдаг албан ёсны баримт нотолгоо бий. Гэхдээ тэдгээр вакцины дараа биед гарч буй өөрчлөлтүүд удаан хугацаанд үргэлжилдэггүй аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж