“Ордны амьдрал яг л амьтны хүрээлэн шиг байсан”

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

“Ордны амьдрал яг л амьтны хүрээлэн шиг байсан”

“Ордны амьдрал яг л амьтны хүрээлэн шиг байсан”

Их Британийн ханхүү Харри эхнэр Меган Марклын хамт хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлаж, АНУ-д шилжин суурьшаад багагүй хугацааг өнгөрч байна. Язгууртан хос Опра Уинфригийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцон Их Британийн хатан хааны гэр бүлийн талаар ярьсан нь ихээхэн шуугиан дэгдээж байв.

Тэгвэл тэд саяхан Декс Шепардын нэвтрүүлэгт оролцож, Их Британийн язгууртны амьдрал болон Харригийн эцэг, хунтайж Чарльзын хүмүүжлийн арга барилыг шүүмжилсэн байна.

Харри ордны амьдралыг амьтны хүрээлэн, “Трюмений шоу”-тай зүйрлээд багадаа аавынхаа хатуу зангаас болж их зовдог байсан тухайгаа ярьжээ. Мөн эцгийнх нь энэ хатуу зан өвөөгийнх нь өвлүүлсэн хүмүүжил гэж боддог байснаа ярьсан аж. Түүнчлэн эцэг нь ээжид нь хэтэрхий хатуу ханддаг байснаас Диана гүнж ордноос явахыг хүсдэг байсан, удам дамжсан ийм хатуу харгис байдлаас зугтаж гэр бүлээрээ ордноос явсан хэмээжээ. Харин Букингемийн ордноос энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

 Эх сурвалж: CBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж