У.Хүрэлсүх булчингаараа, Д.Энхбат эхнэрээрээ гоёв, харин С.Эрдэнэ?

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх булчингаараа, Д.Энхбат эхнэрээрээ гоёв, харин С.Эрдэнэ?

У.Хүрэлсүх булчингаараа, Д.Энхбат эхнэрээрээ гоёв, харин С.Эрдэнэ?

Парламентад суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулсан. МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас "Датаком"-ыг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн. Хуульд зааснаар СЕХ энэ сарын 24-ний өдөр нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулах юм.  Ийнхүү Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн сунгааны сурталчилгаа албан бусаар хэдийнэ эхэлжээ. Энэ удаад нэр дэвшигчдийн пиарын нэг хэсэг нь тогтсон гэр бүл байх бололтой.  Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг.  Өнгөрсөн дөрвөн жил монголчууд тэргүүн хатагтайнхаа нүүрийг ч хараагүй. Ерөнхийлөгч эхнэрээ олны өмнө нэг ч удаа дагуулж яваагүй юм.

МАН-ын дарга У.Хүрэлсүх булчин шөрмөслөг хөдөөх монгол эрийн дүрээр албан бус пиараа эхлүүлжээ. Морь малтай ноцолдож зогсох, нүцгэн цээжээ ил гаргасан, булчинлаг адуучин залуу. Гэхдээ булчинлаг, тамирчин байрын Ерөнхийлөгчтэй монголчууд болж үзсэн. Эцэст нь эдийн засаг, нийгэм, улс төр дэх үр дагаврыг нь өнөөдөр ч мэдэрч, амссаар байгаа.  Тэгээд ч Монгол Улс Төрийн тэргүүнээ сонгох болохоос "Адуучин" тэмцээн зохион байгуулаагүй.

ХҮН-аас нэр дэвшиж буй Д.Энхбат албан бусаар эхлүүлсэн пиарынхаа гол дүрд эхнэрээ тоглуулав.  Амьдралынхаа ханьтай аз жаргалтайгаар инээмсэглэж яваа боловсролтой эр. Тогтсон гэр бүл, төлөвшсөн үзэл бодолтой хүн  гэх ойлголтыг сонгогчдод төрүүлэх сурталчилгаа байлаа. Гэвч, Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа болохоос "Гэр бүлийн реалти" тэмцээнд оролцоогүй. Твиттерт гоё жиргэх нь бодит амьдралаас өөр.  Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч ердөө "Титэм үг" айлддаг албан тушаал биш юм.

Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ ардчилал, хүний эрх,  эрх чөлөөний төлөө дарангуйлал, дарга нарын давуу эрхийн эсрэг Х.Баттулгатайгаа тэмцэж, хэрхэн ямар имиж бүрдүүлэх тал дээрээ анхаарах завгүй явах шиг.  Түүнд адуучин, хоньчин дүр тохирохгүй, булчин байхгүй. "Цэцэн цэлмэг" жиргээчин болж чадахгүй.  Тэгэхээр С.Эрдэнэд тэмцэгчийн дүр илүү зохиж мэдэх л юм. Ядаж л Монголд арчилсан хувьсгал авчирсан анхдагчдын нэг шүү дээ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
23
ХахаХаха
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж