Израил улс Газын зурваст цэрэг оруулав

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

Израил улс Газын зурваст цэрэг оруулав

Израил улс Газын зурваст цэрэг оруулав

Газын зурваст нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Йерусалем хотын Палестин дүүргээс арабуудыг албадан нүүлгэж, жүүдүүдийг суурьшуулах болсноос үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн даамжирсан юм. Израилын Засгийн газар Палестины захиргаанд байдаг Газын зурваст явган цэрэг оруулах болсноо зарласан байна. Ингэснээр Араб-Израилын зөрчил мөргөлдөөн сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өргөжиж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар мөргөлдөөний улмаас палестины 87 энгийн иргэн Израилын армийн довтолгоонд амиа алдаж, 530 хүн шархадсан бол амиа алдагсдын дотор 18 хүүхэд, найман эмэгтэй хүн байжээ. Харин Хамас бүлэглэлийн 13 дайчин алагдсан бол Израилын тал долоон хүнээ алдсан байна.

Газын зурвасаас палестины Хамас зэвсэгт бүлэглэл пуужин харваж, Израилын арми хариуд нь агаарын цохилт өгч байна. Ливан улсын нутаг дэвсгэрээс гурван пуужин харвасан нь Израилын хойд эргээс холгүй Газар дундын тэнгист тусч, Ираны талыг баримтлагч Ливаны Хезболлах зэвсэгт бүлэглэл Израилын эсрэг хоёр дахь фронт үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Дэлхийн удирдагчид Израил, Палестины талуудад мөргөлдөөнөө зогсоохыг уриалсаар байна. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлаар хоёр ч удаа хуралдсан ч АНУ-ын засаг захиргаа тогтоол гаргахад саад хийж байгааг хэвлэлүүд онцолжээ. Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон 100 хувь санал нэгдэж байж тогтоол гаргадаг ч Израилын холбоотон АНУ Аюулгүйн зөвлөлийн тогтоол үр дүнд хүрэхгүй гэж үзэн эсэргүүцэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж