Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.14) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, May 13, 2021
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Сүүлийн 24 цагт 515 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47548 болж нэмэгдлээ. Харин 1049 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, долоон хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 200 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 472, орон нутагт 43 тохиолдол илэрлээ. Халдварын хүндрэлийн улмаас нас барсан иргэдийн хувьд,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 61 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 81 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 28-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдсан 54 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 66 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 45 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
- Төв аймаг – 11
- Сэлэнгэ аймаг – 4
- Өвөрхангай аймаг – 3
- Завхан аймаг – 1
- Говь-Алтай аймаг – 4
- Увс аймаг – 1
- Дархан-уул аймаг- 2
- Орхон аймаг- 12
- Хэнтий аймаг- 3
- Булган аймаг – 1
- Баян-Өлгий аймаг- 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 4434 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс
- 2348 хүний бие хөнгөн
- 1454 хүний бие хүндэвтэр
- 512 хүний бие хүнд
- 120 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Өчигдөр нийт 21444 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбатар хотод 912348 хүн буюу 95.7 хувь нь нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 485461 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунд 823041, хоёрдугаар тунд 151998 хүн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш 1 735 389 хүн буюу нийт вакцинд хамрагдах ёстой хүн амын 83 орчим хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ. Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-уул, Орхон зэрэг аймгуудад дархлаажуулалтын ажил хамгийн өндөр хувьтай байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн судлаач, доктор Г.Цогзолмаа:
-Мутаци өөрчлөлт гэдэг нь вирус олшрох эсвэл халдварлах явцдаа өөрчлөлтөд орж байдаг зүйл. Хэдий хэмжээний хүнд халдана төдий чинээгээр вирус өөрчлөлтөд орж байдаг гэсэн үг. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн гурван судлаач Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж суралцан, өөрийн оронд тархаад буй хувилбарыг судлаад ирсэн. Анх манайд бүртгэгдэж байсан халдвар нь БНХАУ-ын Ухань хотын хувилбартай төстэй байсан бол цаг хугацаа явах тусам өөрчлөгдөж, "B.1.1.46" гэсэн хэлбэр өргөн тархаад байгааг судалж тогтоосон. Энэ хэлбэр нь дотроо тархалтын ихэсгэдэг болон эмнэл зүйг хүндрүүлдэг хэлбэрийн мутаци болох нь тогтоогдож байна.
Одоогоор Монголд өргөн тархаад буй "B.1.1.46" хэлбэрийн мутаци нь вакцины дархлааг бууруулдаг мутаци биш гэлээ.
Зочин 2021-05-14 192.82.76.181
үхэж л байг уу дарга нар аа?
Zochin 2021-05-14 64.119.22.38
hudal medeelel, erh barigchid muusain adgiin hyataduudiig oruulah zorilgotoi haldvariig baga helj baina. erh barigchdig ajlaas n halah heregtei!
Баянзүрх дүүргийн иргэн 2021-05-14 202.9.40.48
Ашгүй ямар төрлийн ковид-19 вирус байсныг Японд шинжлүүлсэн нь сайн байна. Их л удаж нэг хариу авчээ. Хятадад шинжлүүлж чадаагүй юм байна даа. Үүнийг нь Орост ч шинжилж өгч чадан шүү дээ. Яагаад ийм их уддаг юм бол оо. Энэтхэгийн мутаци манайд орж ирсэн байж таарна, бас Сибирийн мутаци байгаа биз. Бас Англи, Түркээс ирсэн л байлгүй, Герман, Өмнөд африк, Австралийнх ирсэн байх. Дэлхий даяар ковид-19 буурч байна гэнэ. Монголоор мод дуусдаг жамтай гэдэг байх аа.
Irgen 2021-05-14 122.201.31.89
Hundrel buuhgui baigaa. Hun bur anhaaraarai. Vaktsinaa bugd hiilgeerei.
Зочин 2021-05-14 103.26.195.98
Өсч эхлэх нь дамжиггүй
Зочин 2021-05-14 202.9.40.153
Харин тэхх сонгуулийн дараа. Тэгээд 2 тунгаар хийж байсан вакцин нь 3, 4 тун болох биз. Компьютер дээр software update хийж байгаа шиг.
Зочин 2021-05-14 66.181.178.107
khet gee ene anh chenj bayandaba aaladd garjisann shuu deeremdej alaad.khet dabrad baibal alulnaa shu.chi hen bolsin yutsin jutsin amisglaa.hodooni yaltan minee zaiald ugul dooo.
Зочин 2021-05-14 66.181.178.107
khet bas baahan asrahin huhed ail tureeseldin shde.teegl huuhedin mongo nheel. khet ih olon jil zah naima reket hij deremdej amdarsan shu.odo khet chi jingree shaaltura bulsha shalagaldaa.
Зочин 2021-05-14 66.181.178.107
gemteld tuunig ulsere osgogchor tamala dalsiinmaa ter hurd duuchin ganhuu tgeel odod bidens buyani ajil geed alban hucheer reektled handib ogol doo gene.
Зочин 2021-05-14 66.181.178.107
khet kompanihan boliod ogoo pildaga ene mashinig bi japan oloj irsen tegsen khet dabraal deremdej abah geel.
Зочин 2021-05-14 183.177.99.230
1000 давчихаад байхад
зочин 2021-05-14 183.177.99.230
өмнөговь үхсэн хойноо ногоон бүс гэж аль хэдийнээ 100 давчихаад байхад муусайн дарга нар хав дараад л бахй юм
Зочин 2021-05-14 66.181.161.5
Гадаадаас иргэдээ татаж авч байгаа нь энэ гээд мутаци оруулж ирээд байгаа юм биш үү??
Зочин 2021-05-14 103.9.90.100
Нас барж байгаа хүмүүсийн хэд нь вакцины 1, 2 дугаар тунгаа хийлгэсний дараа халдвар авч нас барж байгаа тохиолдлыг бичиж баймаар байна. !!!!!!!
Зочин 2021-05-14 202.55.188.35
3-хан сая хунтэй улсад энэ ухэл халдварын тоо бол жинхэнэ гамшиг болсон байна дее