ЭМЯ: 515 хүн халдвар авч, долоон хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 515 хүн халдвар авч, долоон хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.14) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, May 13, 2021

 

 

 

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагт 515 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47548 болж нэмэгдлээ. Харин 1049 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, долоон хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 200 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 472, орон нутагт 43 тохиолдол илэрлээ. Халдварын хүндрэлийн улмаас нас барсан иргэдийн хувьд,

  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 61 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 81 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 28-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдсан 54 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан  66 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 45 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт:

  • Төв аймаг – 11
  • Сэлэнгэ аймаг – 4
  • Өвөрхангай аймаг – 3
  • Завхан аймаг – 1
  • Говь-Алтай аймаг – 4
  • Увс аймаг – 1
  • Дархан-уул аймаг- 2
  • Орхон аймаг- 12
  • Хэнтий аймаг- 3
  • Булган аймаг – 1
  • Баян-Өлгий аймаг- 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 4434  хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  • 2348 хүний бие хөнгөн
  • 1454 хүний бие хүндэвтэр
  • 512 хүний бие хүнд
  • 120 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өчигдөр нийт 21444 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбатар хотод 912348 хүн буюу 95.7 хувь нь нэгдүгээр тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 485461 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунд 823041, хоёрдугаар тунд 151998 хүн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш 1 735 389 хүн буюу нийт вакцинд хамрагдах ёстой хүн амын 83 орчим хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ. Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-уул, Орхон зэрэг аймгуудад дархлаажуулалтын ажил хамгийн өндөр хувьтай байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн судлаач, доктор Г.Цогзолмаа:

-Мутаци өөрчлөлт гэдэг нь вирус олшрох эсвэл халдварлах явцдаа өөрчлөлтөд орж байдаг зүйл. Хэдий хэмжээний хүнд халдана төдий чинээгээр вирус өөрчлөлтөд орж байдаг гэсэн үг. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн гурван судлаач Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж суралцан, өөрийн оронд тархаад буй хувилбарыг судлаад ирсэн. Анх манайд бүртгэгдэж байсан халдвар нь БНХАУ-ын Ухань хотын хувилбартай төстэй байсан бол цаг хугацаа явах тусам өөрчлөгдөж, "B.1.1.46" гэсэн хэлбэр өргөн тархаад байгааг судалж тогтоосон. Энэ хэлбэр нь дотроо тархалтын ихэсгэдэг болон эмнэл зүйг хүндрүүлдэг хэлбэрийн мутаци болох нь тогтоогдож байна.

Одоогоор Монголд өргөн тархаад буй "B.1.1.46" хэлбэрийн мутаци нь вакцины дархлааг бууруулдаг мутаци биш гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж