ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмаа Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цол хүртлээ
ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмаа Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цол хүртлээhttps://news.mn/r/2431421/
Posted by News.mn on Thursday, May 13, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.05.14/ эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардууллаа. Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан эмч А.Амбасэлмаад Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол олголоо.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан бөгөөд ХӨСҮТ-д 14 жил ажилласан байна. Өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би Дундговь аймгийн арван жилийн сургууль төгссөн учраас бага нас маань хөдөө өнгөрсөн. Багаасаа сурлага сайтай охин байсан. Нэгдүгээр ангиасаа ариун цэврийн комиссын дарга болж, хүүхдүүдийн нус, гутлын алчуур их шалгана.
Тэгж явсаар эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн болсон. Анх Дундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 онд хотод орж ирээд, ХӨСҮТ-д өдийг хүртэл ажиллаж байна” гэсэн юм.
Цар тахлын үед ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртээсэн юм. Монгол Улсад ганцхан Гавьяат цол хүртсэн сувилагч байсан бол энэ удаа салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан таван сувилагчийг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагналаа.
Алтан 2021-05-14 202.179.24.146
Амбасэлмаа эмч эрүүл мэндийн салбарт хийдэгээ хийж, авах ёстой шагналаа авчээ. Баяр хүргэе. Энэ далимд асуух зүйл байна аа. Архи уудаг хүнийг эмчлүүлэх гэж байгаа юм. 2 дахь тун вакцинаа хийлгээд 2 л хонож байна. Эмчилгээтэй харшлах зүйл байх уу? Хордлого тайлах стандарт эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэнэ. Дараа нь спираль тавиулж болох уу?
Зочин 2021-05-14 139.5.219.194
Нямхүүд яагаад юм байхгүй вэ? Нямхүү өөрөө халдвар авч зүдэрч байхад тэнэг Мулгуу Мөнхсайхан н**ш гэрийн дэглэм сулруулж, халдварыг дотоодод тараасан. Мөнхсайхагы алдаатай бодлогын гайгаар 200 гаран монгол хүн нас барлаа. Мөнхсайхан новшийг шүүж шийтгэ. Шүүж шийтгэж чадахгүй бол муу хулгайчийг устгана.
зочин 2021-05-14 66.181.186.80
Баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Гэхдээ та минь зөвлөх маягаар ажиллаж байгаа биз дээ?
Бас хааяа нэг зурагтаар гарчихаж байвал…
Иргэн 2021-05-14 194.18.198.72
Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан гэж бна
https://president.mn/18844/
Иргэн 2021-05-14 59.153.115.156
Гавьяат эмч биш.
Гавьяат ажилтан өгсөн гэж байна.
Зочин 2021-05-14 59.153.85.242
Сайхан мэдээ байна, урт нас, удаан жаргалыг ерөөе
Зочин 2021-05-14 64.119.26.251
Баяр хургэеэ.
Зочин 2021-05-14 66.181.183.91
Эзнээ олсон шагнал байна, Женко л өгч байгаа болохоос. Вакцин гараагүй үед тахлыг 10 сар барьжМонголыг аварсан хүмүүсийн сонгодог төлөөлөгч билээ
Иргэн 2021-05-14 202.131.248.246
Сайхан эмчдээ баяр хүргэж урт наслахыг хүсье
Зочин 2021-05-14 188.255.54.169
Төмөр хатагтай
demjij bnoo 2021-05-14 202.21.112.106
demjij bnoo
Зочин 2021-05-14 66.181.161.5
Зөвөө зөв, дэмжиж байна!!! Зайлуул, маш хүнд үед тахалтай тэмцэх тэргүүн эгнээнд явж мэдрэл муутай массд хараалган зүхүүлэн байж иргэдээ аварсан хүн шүү!!!
Зочин 2021-05-14 66.181.181.88
Маш зөв өө.Баяр хүргэе.
Зөв 2021-05-14 66.181.188.93
Зөв хүнээ олжээ. Эрт өгөх байсан юм, гэвч үе үеийн манай эрх баригчдын л гаргадаг шийдвэр хойно
Зочин 2021-05-14 124.158.69.143
Урд нь монголчууд ламаар толгой дээрээ ном уншуулж хонхны дуугаар бурхны орон руу явдаг байлаа. Одоо тереес гуйж, болон худалдан темрийн дуугаар негее ертенц руу явдаг болж, хеерхийс.
Зочин 2021-05-14 103.26.194.60
Баяр хүргье. Халдвар судлалын танадалт, судалгааны ажлаа сайн хийж ажиллсан шүү.үүний үр дүнд Монголд халдварын тархалт бага байж, энэ хүнд үеийг туулж байна. Ажлын ачаалал, үр дүнг үнэлсэн Баттулга ерөнхийлөгчид бас баярлалаа
Зочин 2021-05-14 139.5.219.247
Баяр хүргэе
Зочин 2021-05-14 202.55.188.35
Яалаа гэж шагнах гээд байгаан? МАНгас-ын даалгаварыг сайн биелуулж худлаа унэн тоо мэдээлж, янз бурийн хор найруулахад нь хамжилцаж байсан гэжуу?
Зочин 2021-05-14 103.229.122.39
Баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Зочин 2021-05-14 192.82.90.251
Баяр хүргэе
Нийслэл хүү 2021-05-14 202.131.236.170
Маш сайн ажилласан шүү. Хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсье.
Төмрөөр яах юм бэ 2021-05-14 66.181.161.64
Тэр төмрөөр яах юм бэ, нэг удаа овоохон мөнгө өгчихдөг болчихбол зүгээрсэн
Зочин 2021-05-14 192.82.90.251
Төрийн шагнал багадахгүй байхаа. Мөнгө дуусна, нэр хүнд, алдар үр хүүхэд, түмэн олонд үлдэнээ.
Zochin 2021-05-14 59.153.115.138
Chin setgeleesee bayar hurgei ! Sain saihan buhnog husei !
Зочин 2021-05-14 192.82.65.224
баяр хүргэе танд. эрүүл энх сайхан бүхнийг хүсье