ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмаа Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цол хүртлээ
ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмаа Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цол хүртлээhttps://news.mn/r/2431421/
Posted by News.mn on Thursday, May 13, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.05.14/ эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардууллаа. Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан эмч А.Амбасэлмаад Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол олголоо.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан бөгөөд ХӨСҮТ-д 14 жил ажилласан байна. Өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би Дундговь аймгийн арван жилийн сургууль төгссөн учраас бага нас маань хөдөө өнгөрсөн. Багаасаа сурлага сайтай охин байсан. Нэгдүгээр ангиасаа ариун цэврийн комиссын дарга болж, хүүхдүүдийн нус, гутлын алчуур их шалгана.
Тэгж явсаар эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн болсон. Анх Дундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 онд хотод орж ирээд, ХӨСҮТ-д өдийг хүртэл ажиллаж байна” гэсэн юм.
Цар тахлын үед ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртээсэн юм. Монгол Улсад ганцхан Гавьяат цол хүртсэн сувилагч байсан бол энэ удаа салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан таван сувилагчийг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагналаа.
Холбоотой мэдээ