374,301 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

374,301 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 203,577,773 төгрөгийн үнийн дүн бүхий 374,301 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+15.00%) болон "Багануур" ХК (BAN +3.24%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" ХК (TAV -12.50%) болон "Гермес центр" ХК (HRM -8.59%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 54,210 ширхэг нэгж эрхийг нийт 15,531,091 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.25 хувиар буурч, 35416.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,645,498,007,843 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж