Улсын хэмжээнд 5402 иргэн тусгаарлагдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 5402 иргэн тусгаарлагдаж байна

Улсын хэмжээнд 5402 иргэн тусгаарлагдаж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 135 байранд 5402 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 19 тусгаарлах байранд Монгол Улсын 595 иргэн, гадаадын 94 иргэн, нийт 689, эмнэлгийн 34 байршилд 3,520 иргэн, орон нутагт 82 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1,193 иргэн тус тус байрлаж байна. 05 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 570 иргэн нэмэгдэж, 604 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 4 иргэн шилжин эмчлүүлж, тусгаарлан ажиглах байранд байна. Онцгой байдлын байгууллагын 284, Цагдаагийн байгууллагын 426 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 568 ажилтан нийт 1278 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж