"Хөсөгтөн" хамтлагийн цомог Ази, Номхон далайн бүсэд тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

"Хөсөгтөн" хамтлагийн цомог Ази, Номхон далайн бүсэд тэргүүлжээ

"Хөсөгтөн" хамтлагийн цомог Ази, Номхон далайн бүсэд тэргүүлжээ

Үндэсний язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Английн “Сонглайнс” сэтгүүлийн газраас шалгаруулдаг олон улсын хөгжмийн шалгаруулалтад Ази, Номхон далайн бүсээс тэргүүн байр эзэлжээ.

Энэ талаар хөгжмийн зохиолч, их хуурч “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдоос тодруулахад “Манай хамтлагийн уран бүтээлчид Францын “Routes Nomades” холбоогоор дамжуулан “Бюда мюзик лэйбэл”-тэй хамтран гаргасан “Жангар” цомог маань Английн “Сонглайнс” сэтгүүлийн газраас шалгаруулдаг хөгжмийн фестивальд оролцож, тэргүүн байр эзэлсэн баярт мэдээг өчигдөр хүлээн авлаа.

Ази, Номхон Далайн бүсээс тэргүүн байр эзлэнэ гэдэг бол “Хөсөгтөн” хамтлагийн хувьд нэр төрийн хэрэг. Оны эхэн үеэс эхэлсэн энэ шалгаруулалтад олон орны уран бүтээлчдийн бүтээл нэр дэвшсэн, томоохон хэмжээний шалгаруулалт болсон байгаа. Covid-19 халдварын улмаас гар дээрээ авч чадаагүй цомог маань ийнхүү олон улсад үнэлэгдэж байгаад сэтгэл өндөр байна. Бидний шинэ цомог худалдаанд гарсан цагаасаа олон улсад өндөр амжилт гаргаж байгаа. Манай хамтлагийн тоглолт хоёр жил дараалан хойшилсон. Гэхдээ удахгүй сайхан цаг ирж, хилийн чанад дахь аялан тоглолтууд маань үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хамтлагийн “Жангар” цомгийн тухайд сонсогч фэнүүдийнх нь гарт очсон цагаас дэлхийн хөгжмийн салбарын мэргэжилтэн, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа аж. “Хөсөгтөн” хамлагийг мэдээллийн технологийн эрин үед нүүдэлчдийн соёл уламжлалыг гайхуулж, хөсөг тэргээр аргагүй л дэлхийд өрсөлдөж байна хэмээн хөгжмийн мэргэжилтнүүд цахим хуудастаа нийтэлжээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж