Оюутолгойн гүний уурхай 2022 онд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

LiveОюутолгойн гүний уурхай 2022 онд ашиглалтад орно

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, May 13, 2021

18 : 14
2021-5-14

Оюутолгойн гүний уурхай 2022 онд ашиглалтад орно

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Б.Солонго дарга та зөрүүтэй мэдээлэл хэлж болохгүй. 2010 онд нийт 5 тэрбум 279 сая ам.доллараар ТЭЗҮ цуцлагдсан. Гэтэл 1.5 тэрбумаар нэмэгдсэн гэж хэлж байна. Үүнийгээ та нягтлаач. Өнөөдөр 5.1 тэрбум 14.7 тэрбум болж өсчхөөд байна. Үүнд л гол асуудал байна.

Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүн Б.СОЛОНГО:

-Миний хэлсэн 5.3 тэрбум ам.доллар бол 2016 онд Оюутолгойн гүний уурхайн төслийг дахин эхлүүлэхэд шаардлагатай гэж хэлж байсан хөрөнгө оруулалтын зардал. Анх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад нийт хөрөнгө оруулалтын зардал маш бага хэмжээтэй байсан гэдэгт Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. 2010 онд баталсан ТЭЗҮ-ээр гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал бага хэмжээтэй байсан. Оюутолгойн ТЭЗҮ шинэчлэгдэх бүрт хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж байгаа. Цаашид ч Оюутолгойн гүний уурхайн хөндлөн малталтуудын хэмжээ нэмэгдэхэд хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх хүлээлттэй байна. Үүнд анхаарч ажиллах шаардлага байна.

УИХ-ын дэд дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Дубайн гэрээ бол гэрээ биш. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн хэтийн төлөвлөгөөний 2.4-т “Жил бүр санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зардалд жилд нэгээс доошгүй удаа Монголын аудитын компаниар стандартын дагуу аудит хийлгэнэ” гэж заасан. Үүнийг хийлгэсэн юм уу?, жил тутам хийгдэх аудитаас гадна далд уурхайн үе шатны хөрөнгө оруулалтын зардлын тайланг тусгасан хянах зорилгоор Оюутолгой компанийн ТУЗ шаардлагатай тохиолдолд нэмэлт аудит хийлгэх боломжтой. Оюутолгойн ТУЗ энэ талаар ямар арга хэмжээ авч ажилласан бэ?, Оюутолгой компанийн борлуулалтыг хянаж байгаа юу?, энэ бол асар том асуудал. Үндсэн гэрээний зармыг шаардаж байгаа юу? ер нь хамаарал бүхий этгээдүүдийн хоорондын зээлжүүлэлт буюу сунгасан гарын зарчмаар явах ёстой. Санхүүгийн болон уул уурхайн хуульч нар ажиллаж байна уу. Хэтэрхий ерөнхий л яваад байх шиг байна.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.ТҮМЭНЦОГТ:

-Ер нь далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилт төлөвлөгөөнд заасан зардлын хөндлөнгийн хяналт хийхийг 2018 оноос хойш Оюутолгой компанид шаардаж ирсэн. Одоогоор хөндлөнгийн хяналт, дүгнэлт тайланг ирүүлээгүй байгаа юм. Бид 2018 оноос хойш менежментийн үйлчилгээний төлбөр, Рио Тинто сервисийн давхцал, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан зардлын хэтрэлттэй холбоотойгоор хөндлөнгийн аудитын компаниар дүгнэлт гаргуулах ажил санаачлан 2019 онд төсөвт суулгаж, 2020 оноос хяналтын  ажил үргэлжилж байна. 2018 онд сунгасан гарын зарчимтай холбоотойгоор зээлийн хүү өндөр тогтоогдож буй асуудлаар тухайн үед Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. 2019 онд Рио Тинто, Туркойз Хилл рисурс компанитай хэлэлцээр хийсэн. Энэ асуудлаар ажил үргэлжилж байна. Хүүг буууруулах асуудлаар Рио Тинто, Туркойз Хилл рисурс компаниас улсын зээлжих зэрэглэлтэй холбогдуулан буулгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хүү багатай эх үүсвэр олбол ярилцаж болно гэж байгаа юм. Мөн ирээдүйд шилжүүлэх алдагдал, татварын хэмжээ ч бас яригдаж байна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Оюутолгой бол маш том мега төсөл. Гэхдээ төслийг сайжруулах ёстой гэдэгт бид бүгд санал нэгдэж байгаа юм. Тиймээс асуудлаа бид маш сайн мэдэж байх хэрэгтэй. Эрдэнэт Оюутолгойг танилцуулсан судалгааны ажлыг гэрээний заалт бүрээр нь нарийвчлан судалсан. Жишээ нь, Эрдэнэт өөрсдөө санхүүжилт хийсэн бол Оюутолгой зээлийн санхүүжилтээр байгаа нь гол асуудал юм. Гэрээний үндсэн зүйл заалтыг заавал Эрдэнэттэй харьцуулах ёстой. Гүний уурхай цаашид хэдэн үе шатта байх юм?, хэрхэн ашиглах мэдээлэл алга. Олон гүний уурхайнуудад мэдэгдэхгүй зардал гарах уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн лабораторийн асуудал харанхуй байна. Энэ асуудлыг цаашид яаж шийдвэрлэх вэ?

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Оюутолгойн төслийн хэрэгжилтийн явцад бид гуравдугаар сарын 5,6-нд ажилласан. Төслийн нэг салбар Оюутолгойн үүдэнд байгуулагдаж , энэ сард ашиглалтад орох болов уу. Татварын байгууллагын шинэ төсөл хэрэгжиж, өөрсдийн гэсэн лаборатори ажиллуулж байгаа юм. Гүний уурхай цаашид 6 үе шаттай хөгжинө. Энэ оны зургадугаар сарын сүүлчээс эхлэн далд уурхайн бүтээн байгуулалтын эхний олборлолт улаар огтлох олборлолтын ажил  хангагдаж, 2022 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч бүрэн хүчин чадлаараа ажиллана.

14 : 11
2021-5-14

Оюутолгойтой холбоотой Арбитрын маргаан 2023 он хүртэл үргэлжлэхээр байна

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын таван гишүүнээс Ерөнхий сайдад хандан “УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.

УИХ-ын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын танилцуулгатай холбоотойгоор асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Оюутолгойн гэрээг улс төрийн хоол, попордог сэдэв болгодгоо болих хэрэгтэй. Бид баялгийн үр ашгийг хүн бүр хүртдэг байлгахад анхаарах нь чухал. Оюутолгойд Эрдэнэт шиг хот байгуулах, ажиллаж буй иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн асуудалд хэрхэн анхаарч байгааг асуумаар байна. Оюутолгойн татварын маргаантай холбоотой асуудал юу болж байна вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:  

-Бид далд уурхайн бүтээн байгуулалтын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа эсрэг нэхэмжлэлдээ дурдсан. Арбитрын маргаан 2023 он хүртэл үргэлжлэхээр байна. Бид татварын нэг их наяд 24 тэрбум төгрөгийг Монгол Улсын төрийн дансанд авч, иргэддээ дэмжлэг болгон олгосон. Арбитрт маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа тусдаа, 92-р тогтоолын хэрэгжилт мөн тусдаа гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:  

-Оюутолгой төсөл Монгол Улсад ашиггүй байгаа. Монголчуудын эрх ашгийг хангуулах, Монгол Улсын эрх ашгийг хангах шаардлага байна. Энэ үүднээс УИХ-ын гишүүдээс асуулга асуусан. Оюутолгойн хэдэн мянган тонн зэсийн баяжмал гарч байна, мөнгөн дүн тоон биет хэмжээгээр. Мөн Эрдэнэтээс хэдэн мянган тонн зэсийн баяжмал мөнгөн дүн, тоон биет хэмжээгээр гарч байна вэ. Үүнээс улсын төсөвт хэдэн төгрөгийн татвар төвлөрөв. Жишээ нь 2020 онд. Миний сонссоноор улсын төсөвт нэг их наяд төгрөг гэж сонссон. Татвар хураамж байдлаар улсын төсөвт Оюутолгой хэдэн төгрөгийн төвлөрүүлэв. Анх бид гэрээ байгуулахад Оюутолгой ордын нийт үр өгөөжийн 74 хувийг монголчууд, 29 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид хүртэнэ гэж ярьж байсан. Өнөөдөр бодит байдал дээр ямархуу байна. 2050 он гэхэд бид үр өгөөж хүртэх нь бүү хэл 22 тэрбум ам.долларын өрөнд орно гэж яригдаж байгаа. Энэ үнэн үү. Энэ асуудалд тодорхой хариулт авъя. Мөн Эрчим хүчний асуудал яригдаж байна. Таван толгойн цахилгаан станц барьж Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангах үүрэгтэй. Энэ ажил яагаад явахгүй байна. Бас Дубайн гэрээг цуцлахаар болсон уу. Энэ талаар  хөрөнгө оруулагч талуудтай ямар асуудлыг ярилцав. Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар бодит ямар үр дүнгүүд гарч байна. Үүний тулд монголчууд бид яах ёстой вэ. Зэсийн баяжмал барих үйлдвэр юу болж байна вэ. Энэ талаар ямар ажил хийв. Яагаад ажил хийгдэхгүй байна.

ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР:

-Хоёр л тоо хэлье, С.Бямбацогт дарга аа. Нэгдүгээрт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголын тал тодорхой төрлийн татваруудыг тогтворжуулсан. Үүний хамгийн том тогтворжуулалт Ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-т оршдог. Уг татварыг бид Оюутолгойд таван хувиар цоожилсон. Өөрөөр хэлбэл, нийт гарч буй баялгийн таван хувьд бид АМНАТ авч байна гэсэн үг. Өнгөрсөн 2020 оны улсын төсөвт дунджаар 130 орчим сая ам.долларын татвар төвлөрүүлсэн. Энэ нь АМНАТ болон суутган тооцох тодорхой төрлийн татварын нийлбэрээр 130 орчим сая эм.доллар буюу 500 гаруй тэрбум төгрөг юм.  Оюутолгойн төсөлтэй танилцахад, уурхай 2013 онд ашиглалтад орсноос хойш нийт батлагдсан нөөцийнхөө ес орчим хувийг ашиглаад байна. Харин Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр бол татварын өөр нөхцөлтэй. Татварын ямар нэгэн тогтворжуулалт байхгүй. Өсөн нэмэгдэх татварын тогтолцоотой. Эрдэнэтийн өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээ 2021 онд есөн мянгаас дээш буюу 20 хувийн АМНАТ авч байгаа юм.

-“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.ТҮМЭНЦОГТ:

-УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуултад хариулъя. Оюутолгой төсөл нь 2013 онд үйл ажиллагаа явуул, ил уурхайн баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн 2020 оны байдлаар 1241000 тонн зэс,  2523000 тонн унц алт олборлосон.

ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР:

-Эрдэнэт  уулын баяжуулах үйлдвэр, Оюутолгой компанийн  2013-2019 онд бүтээгдэхүүн олборлосон байдлыг харьцуулсан дүнг танилцуулъя. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр 2013-2019  оны хооронд 4 сая 538 мянган тоон баяжмал олборлосон. Үүнд зэс 1 сая 36.4  мянган тонн, мөнгө 347.6 мянган тонн, молибден 20.1 мянган тонн тус тус багтаж байна. Тэгвэл Оюутолгой баяжмал зэс 5 сая 305.4 мянган тонн , алт  1242.5 мянган тонн, мөнгө 77.1 мянган тонн дээрх хугацаанд олборложээ. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт алтны олборлолт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, дагалдах элементэд алт олборлодоггүй. Тэгвэл Оюутолгой ордод дагалдах элементээр алт олборлодог байгаа юм. Ер нь Оюутолгой таван хувь, Эрдэнэт 20 хувийн татварын орлого төвлөрүүлж байгаа. Энэ хоёрын хооронд асар их зөрүү гарч байгаа.

Бүгд 5 тэрбум 170 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэ  өнөөдөр 14.7 тэрбум болж нэмэгдээд байна. ТЭЗҮ дагаж гарах ёстой зураг төслөө өгөөгүй байгаа.

Миний хэлсэн 5.3 тэрбумын төсөл бол хөрөнгө оруулалтын зардал. Нийт хөрөнгө оруулалтын зардал маш бага байсан. Үе үеийн Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх магадлалтай байна. Үүнд анхаарах шаардлагатай.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Оюутолгой компани шаардлагатай бол нэмэлт аудит хийлгэж болно. Хүсэлт гаргасан юм уу, Үндсэн гэрээний зарчмуудыг шаардаж байгаа юу. Зээлийн хүүгийн өндөр зардал.

Оюутолгойтой холбоотой мэдээллийг сонссоноор УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүн Б.СОЛОНГО:

-Оюутолгой компани 2020 онд нийт 350 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн. Оюутолгой компани 2020 онд ил уурхайгаас нийт борлуулалтын орлого 1.5 тэрбум ам.доллар байна. Ил уурхайгаас олборлосон нийт хүдрийн биетийн хэмжээ нь 149 мянган тонн зэсийн баяжмал, 182 мянган унц алт экспортод гаргасан. Энэ оны нэгдүгээр улирлын борлуулалтын орлого 526.5 сая ам.доллар болж өссөн. Нэгдүгээр улиралд 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Оюутолгой компани 2010-2019 онд нийт 3 их наядын татварыг орон нутгийн болон улсын төсөвт  төвлөрүүлсэн. Үүнтэй харьцуулахад, 2010-2020 онд 2.8 орчим тэрбум ам.долларыг  “Туркойз хилл ресурс” болон “Рио тинто” компаниудад менежмент, баталгааны шимтгэл зээл хэлбэрээр төлсөн байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 34 хувийг зээл санхүүжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс “Туркойз хилл ресурс” компанид нийт 2.2 тэрбум ам.долларын өртэй. Оюутолгой далд гүнийн уурхайн бүтээн байгуулалтын төсөл хойшилж, зардал их хэмжээгээр нэмэгдснээр санхүүгийн нарийвчилсан тооцоог “Рио Тинт”о компани 2020 оны арванхоёрдугаар сард олон нийтэд мэдэгдсэн. Энэхүү тооцооллоос харахад, 2051 он хүртэл Монгол Улс 34 хувийн ногдол ашиг авахгүй. Харин 34 хувиа санхүүжүүлж буй зээл маань 22 тэрбум болж өсөх дүр зураг байна. Үүнээс харахад, Оюутолгой компани 34 хувьд ногдох ноогдол ашгийг энэхүү зээлийг төлөх хэмжээнд хангалттай хэмжээнийг ногдол хуваарилахгүй. Энэхүү зээлийн хүү хуримтлагдсны улмаас 22 тэрбум ам.долларт хүрсэн.

Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-С.Бямбацогт гишүүний асуултад сүүлийн гурван жилийн  тоон мэдээллээр хариулахад, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр 2018 онд 601.4 тэрбумыг  улс орон нутгийн татвар төвлөрүүлсэн. Мөн тус онд Оюутолгой 391.4 тэрбумын татвар төвлөрүүлжээ. 2019 онд  Оюутолгой 861.8 тэрбумын улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бол Эрдэнэт 433.3 тэрбумыг төвлөрүүлсэн. Өнгөрсөн онд Эрдэнэт 938.4 тэрбум, Оюутолгой 418.3 тэрбумыг тус тус төвлөрүүлжээ. Эдгээр компаниудын олборлож буй баяжмалын хэмжээг харьцуулахад зэсийн цэвэр баяжмалыг 2015 онд Оюутолгой 877 мянган тонн, Эрдэнэт 595 тонныг  тус тус олборлосон. 2016 онд Эрдэнэт 657.4 тонн, Оюутолгой 904.6 тонн, 2017 онд Эрдэнэт 651.8 тонн, Оюутолгой 795.4 тонн, 2018 онд Эрдэнэт 639.9 тонн,  Оюутолгой 796.8 тонн, 2019 онд Эрдэнэт 639.8 тонн, Оюутолгой 763.8 мянган тонн тус тус олборлосон үзүүлэлттэй байна.  Өнгөрсөн онд Эрдэнэт 642.2 мянган тонн, Оюутолгой 752.9 мянган тонныг тус тус олборлосон. Үүнээс харахад санхүүгийн жилүүдэд Оюутолгой төсөл зэсийн баяжмалын олборлолтын хэмжээгээр Эрдэнэтээс илүү боловч төлсөн татвар нь Эрдэнэтээс 50 хувиар бага төлдөг. Эрдэнэт үнэ өсөхийн хэрээр АМНАТ төлдөг.

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг хангах зорилгоор шинэ эх үүсвэр Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэж барихаар түр шийдвэрлэсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл шинэ эх үүсвэр барих бэлтгэл ажлыг хангаж, ажиллаж байна. Энэ ажилд олон жил хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байсан ч түр барих шийдвэр гарсантай холбогдуулан эх үүсвэр барих асуудлыг шинээр эхэлж байгаа юм шиг ажил хийгдэж байгааг онцолъё. Өнөөдрийн байдлаар үндсэндээ бэлтгэл ажил хангагдаж дуусч байна. Энэ оны долдугаар сард багтаан бид станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлахаар бэлдэж байна. Өнөөдрийн байдлаар Оюутолгой төсөл 160-170 мб хүчин чадалтай цахилгаан эрчим хүч хэрэглэж  байна. Өвөрмонголын цахилгаан эрчим хүчний компаниас нийлүүлэлт авч байгаа юм. 2020 онд 120 орчим сая доллартай тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлсөн. Бидний судалгаагаар Оюутолгой компаниас авсан мэдээллээр дөрвөн жилийн хугацаанд станц ашиглалтад оруулна гэж тооцвол Оюутолгойн эрчим хүчний хэрэглээ 230-250 мб хүрнэ. Өнөөдрийн цахилгааны хэрэглээг нэгжээр нь  тооцвол 230-240 сая ам.долларын төлбөр гарахаар байна. Тавантолгой дулааны цахилгааны станцыг төр ашиглалтад оруулбал ийм хэмжээний борлуулалт байгаа юм.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.ТҮМЭНЦОГТ:

-Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд төслийн нэгж байгуулагдаж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж өнгөрсөн жилээс хөрөнгө оруулалт босгох санхүүгийн сонгон шалгаруулалт явагдсан. 2016 онд Засгийн газрын шийдвэрээр зэсийн баяжмал боловсруулах  үйлдвэрийг Ханбогд суманд байгуулахаар болсон. Энэ ажлын төслийн нэгжээр Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн захирал асан Ц. Даваацэрэн ажиллаж байгаа. Монгол Улсад Зэсийн баяжмал боловсруулах  үйлдвэр баригдвал тэргүүн эгнэнд түүхий эдээр хангах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд байгаа. Ойролцоогоор хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалтын асуудал байна.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын  таван гишүүнээс Ерөнхий сайдад хандан “УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэ бол цаг үеэ олсон чухал асуудал юм. Ерөнхий сайдаас асуулгын хариуг явуулсан байна. Ер нь 2008 оноос Оюутолгойн төслийн талаар яригдаж эхэлсэн цагаас хойш үе үеийн Ерөнхий сайд дотор У.Хүрэлсүх “Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг” хэмээн гадаадын хөрөнгө оруулагч нарт хэлж байсан. Түүнийг засаг тэргүүлсэн жилүүдэд Оюултолгой компани Монголын эрх ашгийг хангах жилүүд эхэлсэн шүү. Дубайн гэрээг хүчингүй болгох нэрийн дор дахин 2.3 тэрбум ам.доллар авахаар яригдлаа. Үүнд Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Ер нь хөрөнгийн зардлын ТЭЗҮ-тэй л холбоотой. Анхны хөрөнгө оруулалтын зардлын ТЭЗҮ 5.1 тэрбум ам.доллар байсан бол одоо 14.7 тэрбумын өртэй болчихоод, зардлын хэтрэлтэй болоод байна. Ийм байдал руу орж буй гол шалтгаан бол зардлын хэтрэлттэй л холбоотой. Зардлын хэтрэлт 1 тэрбум 259 сая ам.доллар байсан бол одоогоор 7 тэрбум 205.3 сая долларт хүрчхээд байна. Энэ бол анхны ТЭЗҮ тусгагдснаас хойш 5 дахин нэмэгдээд байна. Энэ нь 10 гаруй тэрбум доллараар нэмэгдсэн гэсэн үг. Үүнд хатуу байр суурьтай байх ёстой.

Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүн Б.Солонго:

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь төслийн үр өгөөжийг маш их бууруулж байна. Ерөнхийдөө үр өгөөж багасч, ногдол ашиг авах хугацаа нь хойшилж байгаа. 2020 оны арванхоёрдугаар сард гаргасан санхүүгийн тооцооллоор ногдол ашиг хэзээ ч авахааргүй дүр зурагтай байна. Энэхүү төслийг санхүүгийн тайлангаас нь харвал 15 тэрбум ам.долларыг Монгол Улсад зарцуулсан гэх санхүүгийн тайланд тусгасан байгаа. Одоогоор 12 тэрбум ам.долларын өртэй байгаа. Далд гүний уурхайн бүтээн байгуулалтад анх 5.3 тэрбумын ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тооцоолж байсан бол эл зардал дор хаяж 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдээд байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дахиж нэмэгдэх төлөвтэй байна гэсэн мэдээллийг хоёр хоногийн өмнө “Туркойз хилл ресурс” компани хөрөнгө оруулагчдад мэдээлсэн. Хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн асуудалд Засгийн газрын ажлын хэсгээс санал болгосны дагуу Оюутолгойн ТУЗ-д тусгай хороо байгуулж, хөндлөнгийн шинжээч томилон ажиллаж байна.

Бүгд 5 тэрбум 170 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэ  өнөөдөр 14.7 тэрбум болж нэмэгдээд байна. ТЭЗҮ дагаж гарах ёстой зураг төслөө өгөөгүй байгаа.

Миний хэлсэн 5.3 тэрбумын төсөл бол хөрөнгө оруулалтын зардал. Нийт хөрөнгө оруулалтын зардал маш бага байсан. Үе үеийн Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх магадлалтай байна. Үүнд анхаарах шаардлагатай.

УИХ-ын дарга Г.Занданшатар

-Оюутолгой компани шаардлагатай бол нэмэлт аудит хийлгэж болно. Хүсэлт гаргасан юм уу, Үндсэн гэрээний зарчмуудыг шаардаж байгаа юу. Зээлийн хүүгийн өндөр зардал.

 

 

 

13 : 20
2021-5-14

“Ломбардын үйл ажиллагааг хуулиар зохицуулна”

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, May 13, 2021

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуулийн  төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих боломжгүй гэсэн Байнгын хорооны саналыг УИХ-ын гишүүд дэмжээгүй тул төслийг хэлэлцүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн 17 нь дэмжиж, 47 нь хуулийн төслийг дахин хэлэлцэх хэрэгтэй хэмээн үзэв. Дараа нь Мөнгөн зээлийн хуулийг зохицуулах тухай хуулийн төслийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Хуулийн төслийн илтгэлд танилцуулснаар MNS 52742017 стандартын дагуу ломбардын үйл ажиллагааг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй тул барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарсан хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.  Хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульзүйн дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарын хэлснээр ломбардуудад явуулсан хяналт шалгалтаар  37.6 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгодог,  Зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 ба түүнээс дээш хувийн хүүтэй алданги тооцдог зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Поп хуулиудын нэг боллоо. Ард түмэн арга буюу л ломбардаар үйлчлүүлдэг. Ломбард ажиллуулж байгаа хүмүүс ард түмний нэг хэсэг. Яарч сандарсан үед тус болдог үйл Банкнаас зээл авахын тулд зээл авахааргүй болтол шаардлага тавьдаг. Ломбардад зохицуулах асуудал байгаа юу байгаа. Далд эдийн засгийн хоёр хувийг эзэлдэг. Хулгайн эд зүйлсийг тавьдаг. Үүнийг зохицуулах ёстой болохоос биш хүүг нь тогтоож, дарамтлах шаардлагагүй. Улс орны нөхцөл байдал сайжирвал энэ асуудал багасна. Ломбардын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдээ дарамтлах биш их хэмжээний мөнгө шамшигдуулсан хүмүүсээ шалга.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Энгийн хэллэгээр хэлбэл Ломбардын тухай хууль тусгаж байгаа нь маш зөв. Энэ бол олон жил зохицуулалтын гадна явсан юм билээ. Энэ хуулийн төслийг би дэмжиж байна. Шаардлагатай бол ажлын хэсэгт нь ажиллана. Гэхдээ хуулийн төсөлд хэт туйлширч болохгүй. Ломбард эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд хэт халдаж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Улсын хэмжээнд хэчнээн ломбард байгааг нэгтгэж гаргахааргүй юм билээ. Зохицуулалтгүй учраас иргэд Санхүүгийн зохицуулах хороонд ханддаг. Гэвч ломбардтай холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаггүй юм байна.  Өнөөдөр Монголд 100 гаруй салбартай банк шиг ломбардууд байна. Банк бус санхүүгийн байгууллагууд нь ломбардтай болсон. Хүний эрхийг зөрчсөн асуудал их байна. Иргэд санхүүгийн хуулийн мэдлэг хангалтгүй байгаа дээр дөрөөлөн үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн зах зээлд нэг хэсэг нь мөнгө хүүлүүлж байгаагаа мэдэхгүй, хүүлж байгаагаа ч мэдэхгүй байна. Үүнд зохицуулалт хийх хэрэгтэй. Манай улсад л өнөөдрийг хүртэл зохицуулалтгүй ирлээ. Олон том салбартай ломбардуудыг хуулийн төсөлд яаж тусгасан бэ?

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийг санаачилж байхад Ломбард эрхлэгчдээс шүүмжлэл гарч байсан. Ломбардын харилцаа 19 дүгээр зууны байдлаар мөнгө хүүлэлтийн шинжтэй байгаа юм. Хяналтгүй зохицуулалтгүй байдлыг ашиглаж мөнгө хүүлж байгаа юм. Зах зээлийн нийгмийн зэрлэг үеийн байдлаасаа гарах ёстой. Энэ хуулийн төсөл бол чухал ач холбогдолтой. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ломбардын үйл ажиллагаа идэвхэжсэн харагдаж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульзүйн дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүдийн асуултад хариулав. Тэрбээр

УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариулъя. Монгол Улс мөнгө угаах терроризмтэй тэмцэх олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээр мөнгө санхүүгийн байгууллагын бүртгэлд хяналт тавих үүргийг бид хүлээсэн.  Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн улмаас алдагдсан хөрөнгийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүст мэдээлэх үүргийг зохицуулсан. Барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн эд зүйлсийг авахгүй байхыг хуулиар тусгасан. Улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж буй газрууд цахим бүртгэлд бүртгэгднэ. Тиймээс биш төр бүгдийг нь дарамталсан асуудал байхгүй. Хамгийн гол нь далд эдийн засгаа ил болгох санал тавьж байгаа юм. Нийт 600 орчим ломбардад шалгалт явуулахад 30 гаруй тэрбумын эд зүйлс барьцаалагдсан байсан. Дээр нь цүнхтэй мөнгө барьж яваад татвар төлсөн хүмүүсийн бүртгэл алга.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн  асуултад хариулъя. Таны хэлсэн үндэслэлүүд хуулийн төслийг хэлэлцүүлэх үндэслэл болсон. Олон салбартай тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдэнэ. Жижиг ломбардууд орон нутгийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдэнэ. Хэрэв Санхүүгийн зохицуулах хороо болон орон нутгийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тохиолдолд тухайн зээлдүүлэгч дараа нь хүү шаардах эрхээ алдана гэсэн хөшүүргийг хуулийн төсөлд оруулж ирж байгаа юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн хуулийг зохицуулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Төслүүдийг Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.  УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.  

11 : 21
2021-5-14

Камерын бичлэгийг задлах асуудлыг Эрүүгийн хуульд тусгана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув. 

 УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр сүүлийн үед орц, гудамж камерын бичлэгийг олон нийтэд цацаж байгаа талаар хэрхэн зохицуулах тухай, камерын хяналтын байршлыг зөв тогтоох, камерын хяналт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа ч хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар онцгой анхаарахыг УИХ-ын гишүүд санал гаргав. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: 

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан байна. Теле камерыг нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулгаар хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Нөгөө талаас камер нь хувь хүний ая тухтай ажиллаж амьдрахад сөргөөр нөлөөлж байгаа юм. Уг хуулийн төсөл нь сайн, муу хоёр талтай. Хуулийн төсөлтэй холбогдуулан улсын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг камержуулахад шаардагдах зардал нь хэр байгаа вэ. Нөгөө талаас хувь хүний нууц, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгаж байгаа юу. Ялангуяа аюулгүй байдалтай холбоотой асуудал их чухал байгаа юм. Манай улсын бүх мэдээлэл гадагшаа ил тод болно. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах талаар хуульд тусгаж байгаа юу.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Энэ асуудлыг өчигдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. УИХ-ын гишүүд УИХ-аар орж буй асуудалд цаг гаргаж, судлах боломж олгооч, хэтэрхий тулгуу байна гэх санал гаргаж байна. Одоо ашиглаж буй камерын 50 хувь нь ажилладаггүй юм билээ. Нэг их наяд төгрөг гэсэн том тоо ярьж байна. Камерыг хэрэгтэй газар нь үе шаттайгаар байршуулах хэрэгтэй. Цагдаа хүнийг зогсоож энгэртээ бичлэг хийх нь хэдэн он бэ. Хүний эрхийг зөрчиж буй асуудалтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Бид хаашаа яваад байна вэ? Ямар нийгэмд амьдарч байна вэ. Таны хийж буй ажил эргэлзээ төрүүлж байна. Дахин олон зуун сая төгрөгөөр камер авах нь ямар ашигтай юм, өмнөхөө ажиллуулж чадаагүй байж дараагийнх нь ажиллуулна гэх юм. Техник технологийг буруу чиглэлээр ашигладаг жишиг сүүлийн үед тогтлоо. Гэтэл өчнөөн амин чухал асуудал байна. Модон жорлон, гэр хорооллын гэрэлтүүлэг өнөөдөр ч хангалтгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлах ёстой. Камержуулах бол гэмт хэргийн зөрчлийг бууруулах талаас нь харвал зөв хуулийн төсөл. Гэхдээ камерын хяналт, бичлэгтэй холбоотой аюулгүй байдлын асуудалд иргэдийн итгэл алдарч байна. Наад зах нь, цагдаагийн энгэрийн камерын бичлэгийг хэрхэн зохицуулж, ямар хяналттай байна вэ. Өнөөдөр цагдаа нар хууль хүчний байгууллага энгэрийн бичлэгийг зэвсэг болгон ашиглаж байна. Хуулийн төсөл хэрэгжлээ гэхэд хувь хүний халдашгүй байдал нээлттэй болбол яах вэ. Бид цагдан хяналттай нийгмийг бий болгох аюултай. Иргэдийн итгэл их эмзэг байгаа үед аюулгүй байдлын баталгааг өгмөөр байна. Хувь хүний халдашгүй байдлын талаар хууль батлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Хүний эрх эрх чөлөөг хангах, аюулгүй байдлыг хамгаалах гэмт  хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын бичлэг байршуулах шаардлагатай. Хуулийн төслийн зүйл заалтад ярилцаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүний эрх зөрчихгүй байхад анхаарах хэрэгтэй. Х.Нямбаатар сайд та хуулийн төслийг тодорхой танилцуулах хэрэгтэй. Хувь хүний нууцад илтэд халдахаас бусад газарт камер байршуулна гэдгийг тодорхой тайлбарламаар байна. Монгол Улс камертай болсноор гэмт хэргийг хэчнээн хувиар бууруулах вэ. Хүний нөөц бий болоход хэрхэн зохицуулах юм. Ач холбогдлыг нь тайлбарлах хэрэгтэй. Хуулийн төслийг тодорхой тайлбарлаагүйгээс болж УИХ-ын гишүүдэд эргэлзээ төрж, өчигдөр Байнгын хорооны хуралдаанаар унасан шүү дээ.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Мэдээж хүний эрхтэй холбоотой асуудлыг хуулийн төслийг давхар тусгах байх. Гэхдээ камержуулалтыг яаж шийдэх вэ, хотын төвөөр камерууд байршуулах юм уу, камержуулалтыг гэрэлтүүлэгтэй нь хамт шийдэхгүй бол өвөлдөө 17.00 цаг хүртэл ажилладаг л болно. Тиймээс камержуулалтыг гэрэлтүүлэгтэй нь шийдэх хэрэгтэй. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт камержуулалтын асуудлыг яаж шийдэх вэ, бас камер байршуулахад тусдаа шон байрлуулах шаардлагатай юу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Дээр нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд өндөр хүлээлттэй байлаа. Камержуулалтаас гадна ямар ажил төлөвлөж байгаа вэ?

УИХ-ын гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах хариултыг өглөө. Тэрбээр,

-УИХ-ын гишүүн Н.Тогтохсүрэнгийн асуултад хариулъя. ЦЕГ-ын судалгаагаар Монгол Улсад 6000 гаруй камер байгаа ч 30 хувь нь ашигладаггүй, 30 хувь нь шаардлага хангадаггүй, 30 хувийг нь л ашигладаг. Улсын хэмжээнд хилийн боомтоос авхуулаад хурдны зам нийт 60 мянга гаруй камер суурилуулбал теле камерын системд нэвтэрнэ гэж үзнэ. Нөгөө талаас нэгдсэн системийг бид нэвтрүүлээгүй байгаа юм. Дүнгийн хувьд 300 гаруй сая ам.долларын асуудал яригдаж байгаа юм. Торгуулийн орлогоос жил бүр камерын ашиглалт арчлалтын загварыг орон нутагт шилжүүлье. Улсын төсөвт нэг дор нэг их наяд төгрөгийн хүндрэл учруулах боломжгүй тул торгуулийн орлогын 40 хувиас 20 хувийг камерын хяналт зардалд шилжүүлэх санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуултад хариулъя. Цахимтай холбоотой дөрвөн хуулийн төслийг УИХ-аар ирэх долоо хоногт өргөн барина. Та аливаа асуудлыг хуулийн төслийг улс төржүүлэхээ боль. Шүүгч Ц.Баасанцогттой холбоотой асуудлыг надтай холбоод байгаа бололтой. Тэр камерын бичлэгийг Ц.Баасанцогт гэдэг хүнтэй хувийн харилцаатай эмэгтэй камерын бичлэгийг утаснаас бичиж цахимд нийтэлсэн билээ. Ийм асуудлыг цаашид хуулиар хориглож, хязгаарлана. Камерын бичлэгийг ил тод болгосон тохиолдолд Эрүүгийн хуульд тусгах тухай яригдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариулахад, бид нэг дор  камержуулалтын асуудлыг хуулийн төслөөр яриагүй. Хамгийн гол зорилго нь, камержуулалтын нэгдсэн стандарттай болох. Камерын арчалалт хамгаалалтын зардлыг торгуулийн орлогын 20 хувиас бүрдүүлэх тухай хуулийн төсөлд тусгаж байгаа юм. Хувь хүний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг цахимын дөрвөн багц хуулийн төсөлд тодорхой тусгасан. Цагдаагийн байгууллага 2010 оноос хойш энгэрийн камер хэрэглээд 11 жил болж байна. Цагдаагийн камераас бичлэг алдагдсан гэх асуудлыг давхар шалгаж байгаа юм. Цагдаагийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн нэгт алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ дуу дүрсний бичлэгийн хэрэгсэл зэрэг иж бүрэн хэрэглэнэ. Үүний дагуу 2010 онд цагдаагийн алба хаагчийн энгэрийн дуу дүрсний бичлэгийг ашиглах журам гарсан. Хувь хүний мэдээллийг хамгаалах хууль нь Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж УИХ-д өргөн барих бэлтгэлээ хангасан.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуултад хариулъя. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль хэрэгжээд жил гаруй болж байна. Энэ жил танай Баянзүрх дүүрэгт Австрийн Засгийн газрын тусламжтай гэрэлтүүлгийн ажлыг зохион байгуулахаар болж байна. Жил бүр бид торгуулийн орлогын 20 хувийг камерыг өргөтгөж шинэчлэхэд анхааръя. Гэрэлтүүлгийн асуудлыг давхар шийдье. Гэрэлтүүлэггүй байршлуудад шөнийн камер байршуулах тухай яригдаж байна.

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Эхний ээлжид нийслэлийн 5008 цэгт 20 мянган камер шаардлагатай. Хувь хүний нууцад хамаарахаас бусад цэгт гэдэгт хувийн эзэмшлийн газар, орон сууц контороос бусад газарт байрлуулна. Одоо ашиглаж буй камерууд янз бүрийн стандарттай. Хуулийн төслүүд батлагдвал нэг стандарттай камерыг нэвтрүүлнэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-ЭРДЭНЭ:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал асуудал нь камержуулах. Нэг зүйлийг хэрэгжүүлэхэд хэт нэг тийш нь туйлширдаг асуудал бий шүү. Үүнийг анхаарах ёстой. Кибер аюулгүй байдлыг хамгаалах асуудалд арга хэмжээ авна гэж байна. Торгуулийн орлогын 40 хувиас зарцуулна гэж байна. Камержуулалтад олон улсын зээл тусламжаар болон үе шаттайгаар хэрэгжүүлэх ямар боломж байна вэ. Иргэдээ хянах нөхцөлийг бий болгодог шүү. Хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна иргэдээ хянадаг асуудал бий болох вий. Үүнийг та юу гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Энэ асуудалд нухацтай хандах ёстой. Иргэдээ тагнаж, чагнадаг асуудал 2012 оноос эхэлсэн. Үндэсний аюулгүй байдал, терроризмтэй тэмцэнэ гэж тухайн үеийн Засгийн газрын харъяа байгууллагууд, төрийн албан хаагчдын зоогийн газар, контор болон ресторан зоогийн газрын вип өрөөнүүдэд байрлуулдаг байсан. Гэтэл өнөөдөр камерыг гудамж талбайд байрлуулж иргэдээ тагнах Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан орон сууц, захидал харилцаа хувь хүний нууцыг хамгаална гэсэн үндсэн суурийг зөрчсөн хуулийг оруулж ирэхгүй байхыг хүсч байгаа юм.

-УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР

-Хуулийн хэрэгжилтэд ямар ямар асуудал үүсэх вэ, хүү торгуулийн орлогоор урсгал зардлуудаа шийднэ гэхээр хаяглаж болохгүй байх. Орлого улсын төсөв болон нийслэлийн төсөвт төвлөрнө. Тэгэхээр хаяглаж болохгүй. Камержуулалт маш өндөр зардал шаарддаг. Ялангуяа урсгал зардалд өндөр зардал шаарддаг асуудал их байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа ч орлогыг яаж шийдэх вэ?

-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн асуултад хариулъя. Нэгдүгээр камерын систем бол иргэдээ мөрдөн мөшгөдөг систем байх ёсгүй гэдгийг ирэх долоо хоногт цахимын дөрвөн багц хуулиар хэлэлцэх юм. Ирэх долоо хоногт хувь хүний мэдээлэл хамгаалах тухай тодорхой шинэ дэг өргөн барихаар хүлээж байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд өргөн барьсан. Хууль бус мөрдөлт мөшгөлт, бичлэгийн уралдааныг чангатгаж Эрүүгийн хуульд тусгахаар ажиллаж байна.

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын асуултад хариулъя. Улсын төсвөөс татварын орлогыг орон нутгийн нэгж дээд шатанд нь баталж өгч байгаа. Тэр мөнгөний 20 хувийг л тухайн Иргэдийн хурал нь батал гэсэн агуулгатай байгаа юм. Бид иргэдээ гэмт хэрэг зөрчил үйлдээсэй, торгууль авна гэсэн ойлголт байхгүй. Камержуулах төсөлд олон улсын санхүүжилтын эх үүсвэр бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Би камержуулах гэдгийг эсэргүүцэж байгаа юм биш. Уржигдар өргөн барьсан хуулийг зүтгүүлэх хэрэг байгаа юм уу. Өчигдөр Байнгын хорооны нэгдсэн хуралдаан дээр унасан. Хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудалд баталгаа алга. Та нар минь бодоорой. Наана чинь улс төрийн асуудал алга. Камержуулалт чухал ч иргэний халдашгүй дархан байдал чухал.

УИХ-ын Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Байнгын хорооны хуралдаанд яагаад дэмжигдсэнгүй вэ. Гэхдээ хуулийн төсөл цаашид дэмжигдэх байх. Ялангуяа жижиг гэмт хэргийг мөрдөх, энэ асуудалтай холбоотой гаргах зардлыг нь Торгуулийн орлогоос хэрэгжүүлнэ гэвэл буруу зарчим. Санхүүжилтийн эх үүсвэрээ тодорхой болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль бол маш чухал хууль юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Цахим монгол хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний бодитой төсөл нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж харж байна. Х.Нямбаатар сайд хэллээ. Хэрэв камержуулж чадвал гэмт хэргийн гаралт 90 хувь буурахаар бол маш том үр дүн. Цаас, хурал зөвлөгөө, албан томилолтын зардлууд маш их мөнгө хэмнэгдэнэ. Цахимжихын бодит үр дүн нь камержуулах. Тиймээс энэ хуулийн төслийг бүгдээрээ дэмжих хэрэгтэй. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Хуулийг дагаж дөрвөн хууль орж ирнэ. Камержуулалтын үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, амар тайван нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг хэрэгжүүлнэ гэж ойлгож байна. Камержуулалттай холбоотой асуудалд битгий улс төрж. Хонгилын шүүгчид биеэ үнэлэгчидтэй зугаацаж, липтэнд оцгоносон асуудал бол камержуулалтын үр дүн шүү. Үндэсний аюулгүй байдлын нэр барьж дураараа дургисан асуудал ил болж байгаа юм. Хуулийн үр дүнд, дураараа авирладаг хүмүүст хатуу байх ёстой юм. Шаардлагатай газар нь камераа суурилуулаарай, үнэхээр 60 мянган камер шаардлагатай юу гэдгийг бодох хэрэгтэй.

09 : 25
2021-5-14

УИХ: Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2021.05.14/ гурван асуудал хэлэлцэнэ. Үүнд,

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.4.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.5.4-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариу сонсоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж