Дэлхийд тэргүүлэх брэнд үйлдвэрлэгч LG Electronics нь Бүгд Найрамдах Солонгос Улсын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон бизнесийн байгууллага билээ. Техник технологийн тусламжтайгаар бидний амьдрал хүндрэлтэй байсан зүйлс илүү хялбар энгийн зүйлс болж цаг хугацаа мөнгө санхүүг хэмнэх боломжийг бидэнд олгож байгаа нэгэн тод жишээ болон LG брэндийн гэр ахуйн цахилгаан бараа юм.
Өмнөд Солонгосын эдийн засаг хүнд хэцүү байсан цаг үед
1947 онд Ку Ин Хой нь нүүрний тосны үйлдвэр үүсгэн байгуулж байсан жижиг үйлдвэрлэл 1958 онд гэр ахуйн тоног төхөөрөмж, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэнээр дэлхийд тэргүүлэх улс орны хөгжилд асар их нөлөө үзүүлсэн LG Electronics компанийн эхлэл байсан юм.
1958 онд Goldstar нэртэй байсан ба (хожим нь LG Electronics) нэрээ өөрчилсөн юм. Дашрамд дурдахад БНСУ-ын Сөүлийн түүхийн музейд БНСУ-д үйлдвэрлэсэн Goldstar брэндийн тэмдэг бүхий анхны бүтээгдэхүүн цөөнгүй тавигдсан байдаг. Энэ нь анхны радио, агааржуулагч мөн угаалгын машин юм.
Өнөөдөр LG Electronics – ийн бүтээгдэхүүн дэлхий дахинд танил болсон бөгөөд эрэлт ихтэй байна. 2014 онд LG нь 160 гаруй улсад 8 секунд тутамд нэг угаалгын машин худалдаж зах зээлд шинэ дээд амжилт тогтоосон байна. Дашрамд дурьдахад, сүүлийн таван жилд дэлхий дахинд LG угаалгын машины борлуулалт 30 саяаас давж, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлд том амжилт болсон ба энэ нь зах зээл дээрх үйлдвэрлэгчийн технологийн манлайлагч болохын баталгаа болсон юм. Энэ амжилтын үндэс нь гараар угаасантай ижил чанартай үр дүнг олгодог LG – ийн «6 хөдөлгөөн үйлдэл" (6 Motion Direct Drive) дэвшилтэт технологи юм.
БНСУ-ын Технологийн Хөгжлийн Хүрээлэн (KIAT) 6 Motion технологийг хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Ногоон технологи" гэрчилгээ олгожээ. Энэ жил дэлхийн өргөн хэрэглээний байгууллагууд түүний дотор Швед, Испани, Голланд, Итали, Австрали, АНУ-ын олон байгууллагуудаас 6 Motion технологитой угаалгын машиныг хүлээн зөвшөөрч өндөр үнэлсэн. Өнөөдөр LG цаг хугацаа, эрчим хүч ихээхэн хэмнэсэн олон дэвшилтэт технологийг нэвтрүүлсээр байна. Жишээ нь: TurboWash үйлдлийн хувьсгал нь угаалгын хугацааг 59 минут бууруулахын зэрэгцээ усыг 40% хүртэл, эрчим хүчний хэрэглээг 15% – аас дээш бууруулсан байна. LG брэндийн бүх цахилгаан бараа Digital inverter мотортой байдаг бөгөөд бүх цахилгаан барааны мотортоо үйлдвэрийн арван жилийн баталгаа өгдгөөрөө ямар чанартайг илтгэх байх. Digital inverter мотор технологийн тусламжтайгаар цахилгаан зарцуулалт дуу чимээ эдэлгээний чанарт өндөр нөлөө үзүүлдэг технологи юм.
Үүнээс гадна, шугаман инвертор хөдөлгүүртэй LG хөргөгч нь уламжлалт ердийн поршений компрессортой хөргөгчийг бодвол цахилгаан эрчим хүчнийг ойролцоогоор 32% -аас дээш хадгалж, эрчим хүчний хэмнэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулж байна. VDE –ийн холбоо нь LG хөргөгч нь бусад хөргөгчөөс 25% дуу багатай ажилладаг гэж тэмдэглэжээ.
Хэрэв та LG брэндийн цахилгаан барааг сонирхож байвал албан ёсны дистрибьютор болох цахилгаан бараа цахим технологийн их дэлгүүл PCmall-ийг санал болгож байна. Та өөрт ойрхон салбарууд болон www.pcmall.mn вэб сайтаас төлбөрийн уян хатан нөхцөлөөр авах боломжтой дуулгахад таатай байна . Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-3535
Холбоотой мэдээ