АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төв (CDC) өчигдөр /2021.05.13/ Covid-19 цар тахлын үед мөрдөх хорио цээрийн журмаа шинэчилжээ. Шинэчилсэн журамд зааснаар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд амны хаалтыг гадаад болон дотоод орчинд зүүхгүй байхыг зөвшөөрсөн байна.
Мөн бүрэн дархлаажсан иргэд ихэнх газарт хүн хоорондын зай барих шаардлагагүй болжээ. Ингэснээр амны хаалт зүүхийг шаардах эсэх нь төрийн болон хувийн байгууллагууд дотоод журмаараа зохицуулах ёстой асуудал болж байна.
АНУ даяар цар тахлын дэгдэлт огцом буурч, өсвөр үеийнхнийг вакцинжуулж эхэлсэн, вакцинууд вирусийн мутацлагдсан хувилбаруудаас сайн хамгаалж байгаа зэрэг эерэг хүчин зүйлс их байгаа. Тиймээс хорио цээрийн дэглэмээ сулруулж байгааг "CDC"-ийн захирал Рочелл Уоленски тайлбарлажээ.
Харин вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс, хамрагдсан хэдий ч Covid-19 өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс амны хаалт зүүх ёстой хэвээр байна. Энэхүү шинэ зөвлөмж нь америкчуудыг цар тахлын өмнөх хэвийн амьдралд шилжүүлэх чухал алхам болж байгаагаас гадна вакцинжуулалтад хамрагдахаас зайлсхийж буй хүмүүсийн бодлыг өөрчлөхөд нөлөөлнө албаны хүмүүс үзжээ.
Эх сурвалж: Reuters
Зочин 2021-05-14 202.131.240.147
Дахиад олон хүнд халдах байх даа
Zochin 2021-05-14 103.1.30.252
АНУ хөгжилөөрөө дэлхийд тэргүүлдэг.Хятад 30-40 р хавьд л л яж байгаа.Араас нь Англи, Герман Евро бүс гээд л байна даа.Тархи угаалт нь замаа алдсан..Ялангуяа манайд.
Зочин 2021-05-14 202.131.240.147
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Хятад 2-т байна лээ интернетээс хайгаад үзээрэй Англи Герман энэ тэр бол дараагаар нь орж байгаа
Зочин 2021-05-14 202.55.188.35
Odoo nuguu umhii haruud ni dahiad Azuudiig maskaa tail geed zodoj **** daa
зочин 2021-05-14 202.179.27.196
Ахиад корона дэгдэх нь дээ. Тэвчээргүй америкчууд шинэ давалгаа гээд л зарлана даа
Зочин 2021-05-14 66.181.161.124
Ийм мэдээ нийтлэсний зорилго нь яг юу юм бэ? АНУ маскаа тайллаа манайхан ч бас тайлцгаая гэж уриалаад байгаа юм уу?
Зочин 2021-05-14 59.153.113.60
монголчуудын хувьд маск авах болоогүй шүү! үр хүүхэд, хайртай ээжийгээ бодоод зүүх хэрэгтэй шүү!
Зочин 2021-05-14 103.136.254.8
мэдэмхий с** вэ чи
Zochin 2021-05-14 66.181.169.122
Shinjleh uhaanch gazar uur yumoo. Manaihnii yaruu aldart emch n hurtel "vaktsiin hiilgesen ch virus taraana" gej yarihiin. zugeer l taamgaar yaritsgaadag
Зочин 2021-05-14 202.126.89.122
Вакцин хийлгээд танд дархалаа тогтсон ч халдвар тээгч байдаг нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогдсон дүгнэлт шүү дээ . зөвхөн ковид ч биш бусад халдварт өвчнүүд ч тийм л байдаг. Анагаахын шинжлэх ухааныг дэлхий нийтээр америк ч бай хятад ч бай тэр бүү хэл чугчаанууд ч өөр өөрсдийн хэл дээр л болохоос нэг л зарчимаар судалдаг. тэхээр өөрийн МОНГОЛ эмч эрдэмтэдээ бүү бусдаас дорд үзэж муулж харлуул. тэдэнд тоног төхөөрөмж цалин хоёр нь л дутдаг болохоос мэдлэг чадвар нь хэнээс ч илүү