АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төв (CDC) өчигдөр /2021.05.13/ Covid-19 цар тахлын үед мөрдөх хорио цээрийн журмаа шинэчилжээ. Шинэчилсэн журамд зааснаар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд амны хаалтыг гадаад болон дотоод орчинд зүүхгүй байхыг зөвшөөрсөн байна.
Мөн бүрэн дархлаажсан иргэд ихэнх газарт хүн хоорондын зай барих шаардлагагүй болжээ. Ингэснээр амны хаалт зүүхийг шаардах эсэх нь төрийн болон хувийн байгууллагууд дотоод журмаараа зохицуулах ёстой асуудал болж байна.
АНУ даяар цар тахлын дэгдэлт огцом буурч, өсвөр үеийнхнийг вакцинжуулж эхэлсэн, вакцинууд вирусийн мутацлагдсан хувилбаруудаас сайн хамгаалж байгаа зэрэг эерэг хүчин зүйлс их байгаа. Тиймээс хорио цээрийн дэглэмээ сулруулж байгааг "CDC"-ийн захирал Рочелл Уоленски тайлбарлажээ.
Харин вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс, хамрагдсан хэдий ч Covid-19 өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс амны хаалт зүүх ёстой хэвээр байна. Энэхүү шинэ зөвлөмж нь америкчуудыг цар тахлын өмнөх хэвийн амьдралд шилжүүлэх чухал алхам болж байгаагаас гадна вакцинжуулалтад хамрагдахаас зайлсхийж буй хүмүүсийн бодлыг өөрчлөхөд нөлөөлнө албаны хүмүүс үзжээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ