Италид санамсаргүй алдаанаас болж, дөрвөн тун вакцин тариулжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

Италид санамсаргүй алдаанаас болж, дөрвөн тун вакцин тариулжээ

Италид санамсаргүй алдаанаас болж, дөрвөн тун вакцин тариулжээ

Италид вакцины эхний тунгаа тариулах гэсэн 23 настай Виржиниа хэмээх эмэгтэйд сувилагч санамсаргүйгээр нэг биш, дөрвөн тун вакцин нэг дор тарьжээ.

Виржиниад вакцин хийсэн сувилагч вакцины нэг тунгийн хэмжээг андуурсан учир дээрх алдааг гаргасан хэмээн мэдэгдэж байгаа юм. Италийн эрх баригчид эхэндээ тухайн эмэгтэйг зургаан тун вакцин тариулсан хэмээн таамагласан ч шалгалтын явцад зургаа биш, дөрвөн тун тарьсан нь тодорхой болжээ. Тийнхүү эрх баригчид "Pfizer/BioNTech" компани өмнө нь дөрвөн тун вакцин тарих туршилт хийж байсан тул аюулгүй хэмээн таамагласан бол Тоскани мужийн эрүүл мэндийн байгууллага Виржиниагийн биед ямар нэг ноцтой сөрөг нөлөө илрээгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.

Эл явдал Масса хотод болсон бөгөөд эмч нар сувилагчийн санамсаргүй алдааг эрт анзаарч, эмэгтэйг даруй хяналтад оруулан 24 цагийн турш анхааралтай ажиглажээ. Эмнэлэгт 24 цаг болсны дараа Виржиниагийн биед ноцтой өөрчлөлт ажиглагдаагүй тул эмнэлгээс гаргасан ч эмч нар үргэлжлүүлэн анхаарал хандуулсаар байх гэнэ.

Виржиниа хэвлэлд ярилцлага өгөхдөө вакцин тариулсны дараа толгой өвдөх, бие зарайх зэрэг энгийн хариу шинж тэмдгүүд илэрсэн талаараа яриад, “Хүн бүр л алдаа гаргадаг. Сувилагч намайг зовоохыг санаархаагүй нь тодорхой учир би гомдолгүй байна” хэмээн хэлжээ.

Харин эрүүл мэндийн салбарын удирдлагууд сувилагчийг ажлын ачааллаас болж ядаргаанд орсон хэмээн дүгнээд, сануулга өгч, цаашид ижил алдаа гаргахгүй байх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: SCMP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж