Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг сонгуулийн өдөр тоолно | News.MN

Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг сонгуулийн өдөр тоолно

Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг сонгуулийн өдөр тоолно

Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг сонгуулийн өдөр тоолно

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар энэ удаагийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн саналыг авахаар болсон. Тэд хэрхэн саналаа өгөх талаар Сонгуулийн ерөнхий хорооны Сонгогчийн боловсрол сургалтын төвийн дарга Б.Оюумаагаас тодрууллаа.


-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн саналыг авахаар болсон. Тиймээс гадаадад байгаа иргэдийн саналыг авах бэлтгэл хэр хангагдаж байна. Гадаадад байгаа иргэд сонгуулиа яаж өгөх вэ?

-Гадаадад амьдарч буй иргэд санал хураалт өгөхөөс өмнө бүртгүүлдэг. Бүртгэл 20 хоногийн /2021.04.20-05.09/ хугацаанд үргэлжилнэ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтаар  иргэд заавал биечлэн саналаа өгнө. Энэ жил бүртгэлийг уян хатан нөхцөл байдлаар зохион байгуулж байна.  Иргэд биечлэн очих болон цахим шуудан, шуудан, факс гэсэн дөрвөн төрлөөс сонгож хэрхэн санал өгөхөө бүртгүүлэх ёстой. Ер нь гадаадад амьдарч буй  иргэдээс цахимаар бүртгэлээ өгөх боломжтой юу гэсэн санал их ирж байна. Одоогоор  гадаад дахь иргэдийн нэрийн жагсаалтыг баталгаажуулж эргүүлэн салбар комиссууд руу хүргүүлэх ажил үргэлжилж байгаа. Санал авах байрыг салбар комиссууд бэлдэж зохион байгуулна. Санал авах байрны бэлтгэл ажил хангагдаж дуусч байна.

-Гадаадаас санал өгөх нийт хэчнээн хүн байна. Бүртгэл нь хэр үнэн зөв хийгдсэн бэ?

-Одоогоор саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын тоо эцсийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирээгүй байна. Нэрийн жагсаалт гарсны дараа гадаадад санал өгөх иргэдийн тоо тодорхой болно. Үүний дараа Монгол Улсаас Сонгуулын Ерөнхий хороо саналын хуудсыг Дипломат төлөөлөгчийн газруудад шилжүүлнэ.

-Сонгогчдын тоон бүртгэл хэзээ тодорхой болох вэ?

-Цар тахлын нөлөөгөөр гадаад дахь сонгогчдын бүртгэл удаашралтай байна. Covid-19 халдварын тархалт өндөр байгаа улс орнуудад хөл хорио тогтоосон, Холбооны улсуудын хооронд зорчиход хязгаарлалт нөлөөлж байна. Нэгэнт хөл хориотой байгаа нөхцөлд иргэд очиж саналаа өгөх боломжгүй тул бүртгүүлээгүй байна. Сонгуулийн ерөнхий хорооноос  Хилийн чанад дахь Монголчууд ТББ, гадаадад төгссөн монголчуудын холбооны залуучуудтай Гадаад харилцааны яамтай хамтран цахимаар уулзалт зохион байгуулсан.

Уулзалтаар хөл хориотой  цахимаар бүртгэх, санал авах тухай саналыг хэлсэн. Халдварын нөхцөл байдал сонгуулийн бүртгэлд нөлөөлж байгаа ч залуус нэгийгээ уриалж, хамтдаа машин түрээсэлж саналаа өгөхөөр Дипломат төлөөлөгчийн газарт очихоор төлөвлөсөн залуус байгаа юм. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар нь 30 улсад 45 газарт байдаг. Санал өгөхөд гадаадад амьдарч буй иргэдийн ажлын нөхцөл байдал, алслагдсан бүс, халдварын нөхцөл байдал зэрэг нөлөөлж байгаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад дахь сонгогчдын бүртгэлийг нягталж, тавдугаар сарын 25-аас өмнө нэгдсэн дүнг салбар комисст хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 25-нд гадаадаас санал өгөх сонгогчдын нэгдсэн тоон мэдээлэл тодорхой болно.

Гадаадад амьдарч буй иргэд тухайн оршин сууж буй газрын хаягаа бүртгүүлнэ. Хэрэв Монгол дахь хаяг, нэр, бүртгэл нь давхцах буруу бүртгэгдсэн тохиолдолд бүртгэлийг хүлээн авах боломжгүй, нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдлууд гарч болзошгүй. Ийм асуудал харьцангуй бага гардаг. Гэхдээ бүртгэлийн хугацаанд иргэдэд өөрийн нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хаягаар харж, шалгах, мэдээллээ үнэн зөв бөглөхийг зөвлөж байсан

-Гадаадад байгаа иргэдийн саналыг Монголд санал хураахаас өмнө авдаг. Санал авах өдрийг нь товлосон уу. Хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардагдаж байна?

-Санал авах өдрийг тавдугаар сарын 30, 31-нд /Ням, Даваа гариг / товлосон. Тухайн орон нутгийн цагаар өглөөний 07.00-22.00 цагийн хооронд  30 улсын 45 дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр саналаа өгнө. Харин санал өгөхдөө заавал биечлэн очих хуулийн зохицуулалттай. Гадаадад амьдарч буй иргэд цахимаар саналаа өгөх сонирхолтой байна. Цаашид цахим хэлбэр рүү шилжих зайлшгүй шаардлага байна.

Ялангуяа гадаадад амьдарч буй иргэдийнхээ саналыг авдаг болбол зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль биш  УИХ, орон нутгийн сонгуульд оролцож санал өгөх боломжтой. Өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын  нөхцөл байдалтай холбоотойгоор сонгогчдыг  бүртгэх, нэрийн жагсаалтыг авах ажлыг цахимаар зохион байгуулж байгаа учраас их зардал мөнгө гараагүй. Харин саналын хуудсыг хүргүүлэх, салбар комиссын ажлуудын үйл ажиллагаа, санал авах байр бэлдэхэд тодорхой хэмжээний зардал гарч байгаа.

 -Гадаадад байгаа иргэд сонгуульдаа хэр идэвхтэй оролцдог вэ. Тоо баримт байна уу?

 -Гадаадад амьдарч буй иргэд  2012 оноос хойш сонгуульд оролцох саналаа өгч эхэлсэн. Өнгөрөгч 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль нийт гурван удаагийн сонгуульд саналаа өгсөн. Хамгийн сүүлийн баримтаар, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 7209 хүн сонгогч бүртгүүлсэн. Үүнээс 4767 нь буюу  66.16  хувь нь саналаа өгсөн. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр удаагийн санал хураалт болсон. Хоёр дахь удаагийн санал хураалтаар 7209 хүнээс 2776 буюу 37.10 хувь нь сонгуульдаа оролцсон тоо баримт байна.

-Гадаадад байгаа иргэдийн саналыг яаж тоолох вэ?

-Сонгогчдын өгсөн битүүмжилсэн саналын хуудсыг салбар комисс битүүмжилж, дипломат шуудангаар Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлнэ. Хорооноос битүүмжилсэн саналыг  зургадугаар сарын 9-ний 22.00 цаг хүртэл хадгална. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад санал авах ажиллагаа дууссанаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны байран дээр тоолох ажиллагааг зохион байгуулна.

Гэхдээ гадаад улсад амьдарч буй сонгогчдын санал гэдгээр нэг тоолдог болохоос биш улс орнуудаар нь тус бүр тоолдоггүй. Учир нь зарим газар маш цөөхөн хүн санал өгөх тохиолдол байдаг. Тиймээс тухайн сонгогчдын саналын нууцлал алдагдана гэж үздэг учраас гадаадад амьдарч буй иргэдийн саналыг нэгдсэн байдлаар тоолж, сонгогчдын саналын дүн гэж гаргана.

-Ерөнхийлөгчийн сонгуульд энэ жил хэчнээн хүн санал өгөх вэ?

-Сонгогчдын тоо гараагүй учраас одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах нь СЕХ-ны үүрэг. Танай байгууллага ямар ажил хийж байна?

-Энэ жилийн сонгуулийн сурталчилгааны мэдээллийг цахимаар явуулж байна. Энэ нь ялангуяа гадаадад амьдарч буй сонгогчдод илүү хүрнэ. Мэдээж, цахим орчинд илүү нээлттэй, хурдан хүрнэ. Мөн Дипломат төлөөлөгчдийн газрууд өөрсдийн цахим хуудсаар веб сайт, цахим хуудсаар мэдээллийг хүргэж байгаа. Гадаад улсад байгаа сонгогчдын хувьд ихэнхдээ цахимаар мэдээллийг авч байна.

-Сонгогчдын боловсролыг сайжруулах чиглэлээр СЕХ ямар ажил хийв?

-Сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь нэн тэргүүний асуудал. Тиймээс сонгогчийн боловсрол олгох төвийг энэ оны нэгдүгээр сард байгуулсан. Энэ төв нь сонгуульд санал өгөх насанд хүрсэн гэхээс илүү Ерөнхий боловсролын дунд сургуульд иргэний боловсролд илүү анхаарах зорилготой.

Цаашид зөвхөн сонгуулийн үеэр биш сонгуульгүй жилүүдэд сонгогчийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулна. Сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд илүү анхаарна. Мөн бид сонгогчдод зориулсан дөрвөн хэлбэрээр ном гаргаж байна.  Хэвлэмэл болон онлайн, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан, аудио байдлаар гаргасан. Энэ номоос сонгуулийн тухай мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар авч болно. Мөн албан байгууллагуудад цахим сургалтыг зохион байгуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-14 66.181.177.249

3 emnelegt minii aab sehend ehbtej baigad ans barsan. tegel ene usler eosgoghco untaral da gesen shalda jingere huzal da huzal huaa huzachal daa naadha bulsh bulsh bulsh bulshs uhteekl uhtele bulad ogoldoo gel hurd ganhuu.daraa ulzad im bulsh baij hurd yund aduu duuldin aluurchinn gesne.odoo teegd uhsenn uhtele bolosn pizdakadaa yund aharamsad baidag tegel gutral gunig geed uhtele bono chi oroo zaa.gene ene shulmas baijee.

Avatar

Зочин 2021-05-14 185.220.101.146

Женко баттулгын томилсон элчин сайдууд яг энэ дээр нугалаа хийнэ дээ. Хуурамч цаасан санал оруулаад ёстой баллах байх.

Avatar

blokloxda 2021-05-14 130.253.28.7

box

Avatar

OC,PODEZNII DELGYYRYYDIIG ABCN BN,ZAILUULJ UGUUCH, ALAAUURCHINAA,XORIG 2021-05-14 130.253.28.7

BODLOO UY,
XOTIIN TUBIIG!BULANGIIN BAIPLALUUD BOLSON, CHANACAN UYM IDEX.
ULCIIN YUMIIG XULGAILAX GEJ TANDSAN XEDEN URBAGCHID,,XOPIG

Avatar

zyleg ysaldag, xatyy pabraas guursnuud gardag yum bn, zuulun ubultei gazart , aasaigyi yslaad salgyi,xoshuu detalaar ergdej 2021-05-14 130.253.28.7

Maas gadnii xylgaichaa yccybagnii tussled opuulj boloxgui shyy, + ail Byron xajuud xylgaichdaa yriin shingenddeg bolloo,
youtubees yanxandaj,xynii yum xylgailj,Panaaldaj,aluuraa minutand yarij baigaag xaraj bol o,facebooked gadna,ytasnii dygaaraa,dygaaraar chini xaraj magad, ylciin ytas gej bnayy,,daraa.,

– ailuudiin day gig,xybiin Medellin ytasnii gadnii kompani,internetiin gadnii kompani,ytasnii kompani,,ycnii tooluur xylgaillaa.
BULANGIIN BAIRLALUUDAA ZRAA GYI BAIX !,ylciin xamgaaltad,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж