Норвеги улс “AstraZeneca”-гийн вакцинаас бүрмөсөн татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

COVID-19

Норвеги улс “AstraZeneca”-гийн вакцинаас бүрмөсөн татгалзлаа

Норвеги улс “AstraZeneca”-гийн вакцинаас бүрмөсөн татгалзлаа

Норвеги улс Covid-19-ийн эсрэг, “AstraZeneca” компанийн вакциныг хүн амын дархлаажуулалтдаа ашиглахаа албан ёсоор зогсоож байгааг тус улсын Ерөнхий сайд Эрна Сульберг мэдэгджээ.

Энэ вакциныг хийлгэсэн хүмүүсийн дунд цусны бүлэгнэл үүссэн учир тус улс гуравдугаар сарын 11-нээс “AstraZeneca” вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм. Уг вакциныг тариулсан таван хүнд цусны бүлэгнэл үүсч, гурван хүн нас барсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Дани улсын Засгийн газар “AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хасч байгаагаа зарласан билээ.

Норвеги улсын хувьд “Johnson & Johnson” компанийн вакциныг хэрэглэхийг түр зогсоох шийдвэрийг дэмжсэн ч өөрийн хүсэлтээр энэ вакциныг тариулахыг зөвшөөрч байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус улс "Moderna" болон "Pfizer-BioNTech" компаниудын вакциныг хэрэглэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж