Элчин сайд Зафер Атеш Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа | News.MN

Элчин сайд Зафер Атеш Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Элчин сайд Зафер Атеш Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНТУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдон ирснийг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломжуудын талаар санал солилцсон юм.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш түүхэн улбаа бүхий уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаа гэлээ. Үргэлжлүүлэн, хоёр орны хамтын ажиллагааг аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, түүхийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, цаашлаад хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлалуудыг зохион байгуулах чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс, БНТУ-ын хооронд шууд нислэг нээснээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсныг тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон бөгөөд Зүүн Ази-Монгол-Турк гэсэн аяллын маршрутыг хөгжүүлэх өргөн нөөц бололцоо бий гэлээ.

Улмаар аялал жуулчлалын салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулгыг Элчин сайдад хүргүүлэхээ хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНТУ-ын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн мэндчилгээний хариуд халуун дотно мэндийг нь уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МӨӨГИЙ 2021-05-13 202.137.144.112

ГАДААДЫХАН ГЯЛС СОЛИГДОХООС НЬ ӨМНӨ ИРЭЭД ЖУУХАА БАРИЧИХАЖ БАЙНА МАНАЙХ ГЯЛС 10УЛС ТОМИЛЧИХДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА?

Avatar

зочин 2021-05-13 193.57.67.241

Боловсролын сайд Энх-Амгалан сайдын зөв! Сургууль, цэцэрлэгийн талбай, ойр орчмыг үгүй хийсэн бүх хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Орос 3 дугаар сургуулийн захирал шуналтай авгайгаас эхлүүлээд бүгдийг шалгуулж, гахрсан хохирлыг өөрсдөөр нь төлүүлбэл зохино.

Avatar

Зочин 2021-05-13 192.82.87.115

Монгол орон танай эцэг өвгөдийн нутаг биш гэдгийг хатуу анхаарч ажиллахыг элчин сайд танд сануулъя. Тэгж бурж тэнэгтэх юм бол үтэр хөөж явуулна гэдгийг мэдэгтүн, сахигтун.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж