Хүн төрөлхтөн 2000 оноос хойш нийт 386 сая га ой мод устгажээ

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтөн 2000 оноос хойш нийт 386 сая га ой мод устгажээ

Хүн төрөлхтөн 2000 оноос хойш нийт 386 сая га ой мод устгажээ

Дэлхий даяар 2000 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд нийт 58.9 сая га орчим талбайд 22-25 тэрбум мод тарьснаар ойролцоогоор 5.9 гигатонн нүүрстөрөгчийн давхар исэл шингээн авсан гэх судалгаа байна.

Харьцуулж үзвэл нөхөн сэргээсэн ойн  талбайн хэмжээ Францын газар нутагтай тэнцэх, АНУ-ын нэг жилд ялгаруулдагтай дүйцэх хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл шингээн авсан аж. Гэвч энэ бол хүн төрөлхтний хувьд сүүлийн 20 жилд устгасан нийт ой модны ердөө зургаа хуваасны нэг юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн ахалсан судалгааны баг хиймэл дагуулаас авсан зурган мэдээллүүд болон олон улсаас авсан судалгаанууд дээрээ үндэслэн нөхөн сэргээсэн ойн ерөнхий газрын зураг боловсруулсан байна. Тухайлбал, Бразилын Атлантын далайн эрэг орчимд дөрвөн сая га, Монголын умард хэсэгт 1.2 сая га талбайд болон Нидерланд, төв Африк, Канадын умард хэсгүүдэд ой нөхөн сэргээжээ.

Судлаачдын мэдээлснээр ой устгах ажил нөхөн сэргээхээсээ хэд дахин хурдтай үргэлжилж байгаа тул нийт ойн хэмжээ эрчимтэй хумигдсаар байгаа аж. Тухайлбал, 2000 оноос хойш хүн төрөлхтөн нийт 386 сая га ой мод устгажээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж