БНХАУ-ын зүүн нутгийн Ханжоу хотод байрладаг Сафари амьтны хүрээлэнгийн ажилтнууд өнгөрсөн сард гурван ирвэс оргосны дараа олон нийтэд анхааруулга өгөөгүйдээ уучлал гуйжээ.
Ханжоу хотын орлогч даргын мэдээлснээр, ирвэсүүд дөрөвдүгээр сарын 19-нд амьтны хүрээлэнгээс оргон, гудамжинд чөлөөтэй явах болсон байна. Тухайн үед амьтны хүрээлэнгийн удирдлагууд орлогоо бодоод, болсон явдлын талаар иргэдэд анхааруулаагүй аж. Тэр үед тус амьтны хүрээлэнгээр өдөрт 50 мянган хүн үйлчлүүлж байжээ.
Удалгүй тавдугаар сарын 1-нд хүмүүс орон сууцны барилгуудын орчимд ирвэс үзэгдсэн талаар гомдол мэдүүлэхэд ч амьтны хүрээлэнгээс болсон явдлыг нууцалсаар байсан аж. Харин цахим орчинд ирвэс гудмаар чөлөөтэй холхиж яваа зураг, бичлэг хурдтай тарж эхэлжээ.
Хожим нь тавдугаар сарын 8-нд амьтны хүрээлэн гурван ирвэсээ алдсаныг арга буюу хүлээн зөвшөөрч, иргэдээс уучлал хүсэв. Тэдний мэдэгдсэнээр, алга болсон ирвэсүүд нас бие гүйцээгүй тул харьцангуй номхон ааштай аж.
Одоогийн байдлаар гурван ирвэснээс хоёрыг нь олж, амьтны хүрээлэнд буцаан хүргэсэн бол нэг нь олдоогүй хэвээр бөгөөд цагдаа нар амьтны хүрээлэнгийн таван ажилтныг шийтгэжээ.
Эх сурвалж: HUFFPOST
Холбоотой мэдээ