“Оюутолгой” компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан Ерөнхий менежерийн албанд Э.Лхагвыг томиллоо.
Э.Лхагва “Оюутолгой” компанид 2018 оноос хойш ХАМХ-ны газрын Тэргүүн зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ Ерөнхий менежерийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Тэрбээр Covid-19 цар тахлын онцгой нөхцөл байдалд компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, байгууллагад тулгарсан сорилт бэрхшээлүүдийг даван туулахад УОК болон шат шатны төрийн байгууллагуудтай харилцах харилцааг итгэлцэл, түншлэлд тулгуурлан ил тод, чадварлаг удирдсаар иржээ.
Э.Лхагва “Оюутолгой” компанид орохоос өмнө “Монгол ТВ” телевизэд мэдээний албаны дарга, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс Зүйн хорооны гишүүнээр ажиллаж ирсэн туршлагатай. Тэрбээр Э.Лхагва Хонконгийн их сургуульд Бизнес, санхүүгийн сэтгүүл зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Мөн "Оюутолгой" компани орон нутгийн хэлтсийн ахлах менежер Г.Сугарыг Ерөнхий менежерийн албан тушаалд дэвшүүлэн томилжээ. Г.Сугар нь Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогд сумын хөгжлийн стратегийн хэрэгжилтийг хангах, орон нутаг, оролцогч талуудтай түншлэл, тогтвортой харилцааг бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх ажээ.
Б.ЖАРГАЛ
Zochin 2021-05-13 147.161.192.121
Гадаадынхнаас дутахгүй сэтгэж ажиллахад л болно шүү дээ. Мэдлэг чадвартай юу хийхээ мэддэг байхад хэн ч яаж ч чадахгүй. Бидний юм мэдэхгүй, мэдэхгүйгээ мэдэхгүй байгаагаас их зүйл болж байна.
Зочин 2021-05-13 66.181.161.76
Маш сонор сэрэмжтэй байгаарай монголчуудаа Үндэстэн дамнасан луйварчин компани ард түмний тархийг угаах гээд л байна
Иргэн 2021-05-13 49.0.142.98
Хүн л бол хоёр сандал дээр суух тийм амар биш дээ, ухаан чинь л мэдэх байхдаа.
Зочин 2021-05-13 202.9.40.213
Монголдоо элэгтэй байх байлгүй дээ
Зочин 2021-05-13 202.9.47.48
Мөнгө харсан Монгол ямар болдогийг улс төрчид али хэдийн тэдэнд үзүүлээд сургачихсан.
Бат 2021-05-13 66.181.186.85
Хээрийн чонотой нийлсэн Нохой бур хэцуу шуу
Зочин 2021-05-13 192.82.68.190
Рио Тинто аргаа өөрчилж, Монгол баг өмсөөд луйвараа үргэлжлүүлэх нь дээ …
Зочин 2021-05-13 64.119.18.74
Тэглээ гээд асуудал өөрчлөгдөх үү. Монголыг монголоор нь юм биздээ. Энэ бол сонгодог хятад арга. Урд хөршийнхэн зөвлөж дээ..
Зочин 2021-05-13 150.129.143.249
ТЭГВЭЛ БОЛЬЧИХ.БУЦААГААД Л ГАДААД ХҮН БАЙЖ БАЙГ.ЗААВАЛ НЭГ ЁРГИО ЮМ ЯРЬВАЛ ЭХ ОРОНЧ БОЛЧДОГ ЮМУУ ХААШАА ЮМ.
Зочин 2021-05-13 66.181.184.73
Eh ornoo gesen setgelgui l bol gadaadaas yamar yalgaa