“Оюутолгой” компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан Ерөнхий менежерийн албанд Э.Лхагвыг томиллоо.
Э.Лхагва “Оюутолгой” компанид 2018 оноос хойш ХАМХ-ны газрын Тэргүүн зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ Ерөнхий менежерийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Тэрбээр Covid-19 цар тахлын онцгой нөхцөл байдалд компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, байгууллагад тулгарсан сорилт бэрхшээлүүдийг даван туулахад УОК болон шат шатны төрийн байгууллагуудтай харилцах харилцааг итгэлцэл, түншлэлд тулгуурлан ил тод, чадварлаг удирдсаар иржээ.
Э.Лхагва “Оюутолгой” компанид орохоос өмнө “Монгол ТВ” телевизэд мэдээний албаны дарга, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс Зүйн хорооны гишүүнээр ажиллаж ирсэн туршлагатай. Тэрбээр Э.Лхагва Хонконгийн их сургуульд Бизнес, санхүүгийн сэтгүүл зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Мөн "Оюутолгой" компани орон нутгийн хэлтсийн ахлах менежер Г.Сугарыг Ерөнхий менежерийн албан тушаалд дэвшүүлэн томилжээ. Г.Сугар нь Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогд сумын хөгжлийн стратегийн хэрэгжилтийг хангах, орон нутаг, оролцогч талуудтай түншлэл, тогтвортой харилцааг бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ