Гоо бүсгүй хунтын дэглэмийн эсрэг зэвсэгт хүчинд нэгджээ | News.MN

Гоо бүсгүй хунтын дэглэмийн эсрэг зэвсэгт хүчинд нэгджээ

Гоо бүсгүй хунтын дэглэмийн эсрэг зэвсэгт хүчинд нэгджээ

Гоо бүсгүй хунтын дэглэмийн эсрэг зэвсэгт хүчинд нэгджээ

Мьянмарын алдарт гоо бүсгүй хунтын дэглэмийг эсэргүүцэн, карен үндэстний цөөнхийн зэвсэгт хүчинд нэгдэж, гартаа зэвсэг атгаж байгаа зургаа цахим орчинд нийтэлжээ.

Мьянмарын арми энэ оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эрх мэдлийг цэргийн хүчээр булааж, ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг хорьсноос хойш ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэн тэмцсээр байгаа билээ. Гэвч армийнхан жагсагчдын эсрэг байлдааны сум, тэсрэх бөмбөг ашиглан, нийт 783 хүний амь хөнөөж, 3859 хүн шоронд хорьсон юм. Тиймээс ард түмэн цэргүүдээс хамгаалахын тулд өөрсдийн гэсэн засгийн газар байгуулан, Мьянмарын армитай хамгийн олон жил дайтаж буй карен үндэстний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүдтэй нэгдэн, өөрсдийн гэсэн зэвсэгт хүчинтэй болсон юм.

Тус зэвсэгт хүчинд Мьянмарын олны танил олон залуучууд манлайлан нэгдэж байгаагийн нэг нь гоо бүсгүй Хтар Хтет Хтет аж. Тэрбээр 2013 онд Тайландад зохион байгуулагдсан “Miss Grand International” гоо бүсгүйн тэмцээнд 60 орны гоо бүсгүйчүүлтэй өрсөлдөн, тэргүүн байранд шалгарч байжээ.

Хтар Хте Хтет өдгөө 32 настай, гимнастикийн багш мэргэжилтэй. Тэрбээр өөрийн цахим хуудастаа цэргийн хар хувцас өмсөж, байлдааны буу барьсан зургаа нийтлээд “Сөрөн тулалдах цаг иржээ. Та бүхэн ардчиллын төлөө гартаа зэвсэг, үзэг, компьютер, хандив гээд юу ч барин тэмцэж болно. Та бүхний сэтгэл бүхэн агуу ялалтад чухал нөлөөтэй юм шүү” хэмээн бичжээ.

Зэвсэг барьсан гоо бүсгүй одоохондоо байршлаа нууцалж буй юм байна. Тэрбээр “Би чадлынхаа хэрээр тулалдах болно. Би өөрт байгаа бүхнээ хаяад ардчиллын төлөө амиа өргөхөд бэлэн байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: SCMP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-13 59.153.112.49

Ардчилал нэрээр америк, барууныхан тэнэгүүдийг турхирч байна.

Avatar

анх 2021-05-13 202.9.46.17

Анандбазартай танилцуулбал яах бол?

Avatar

ҮНЭН 2021-05-13 103.26.194.206

шууд буудна ш дээ хүүрээ

Avatar

Зочин 2021-05-13 66.181.178.249

Хаа сайгүй шоу болсон цаг юмаа?!

Avatar

ҮНЭН 2021-05-13 103.26.194.206

үхэд шоудаад байгаа биз. үхэр юм даа

Avatar

Зочин 2021-05-13 202.9.47.48

Сайхан бүсгүй юм. Сайханаасаа илүү зоригтой, ухаантай бүсгүй юм.

Avatar

Зочин 2021-05-13 192.82.82.191

Манай топууд улс төрийнхөнд биеэ үнэлнэ.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.187.113

Хөөрхөн бүсгүй вэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж