Конор МакГрегор хамгийн баян нь | News.MN

Конор МакГрегор хамгийн баян нь

Конор МакГрегор хамгийн баян нь

Конор МакГрегор хамгийн баян нь

Дэлхийн алдарт "Форбс" сэтгүүл сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их ашиг орлого олсон тамирчдын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг холимог тулаанч Конор МакГрегор 180 сая ам.долларын ашиг олсноороо тэргүүлсэн бол түүний араас Лионель Месси 130 сая ам.доллар, Кристиано Роналдо 120 сая ам.доллар, NFL-ийн тамирчин Дак Прескотт 107.5 сая ам.доллар, ЛеБрон Жэймс 96.5 сая ам.долларын ашиг орлогоороо тус тус удаалжээ.

Конор МакГрегор өнгөрсөн нэгдүгээр сард Дастин Пойрьетэй тулалдаж, 22 сая ам.долларын ашиг олсноос гадна өөрийн нэрийн "Proper No. Twelve" виски, "Dystopia: Contest of Heroes" видео тоглоом, "DraftKings" спорт бооцооны компани, "Roots of Fight" хувцасны бренд зэргээс үлдсэн орлогоо олсон аж. Харин цалингаасаа хамгийн их ашиг олсон хөлбөмбөгчнөөр Лионель Месси тодорчээ. Тэрбээр нийтдээ 97 сая ам.долларыг хөлбөмбөг тоглосныхоо төлөө авч, 33 сая ам.долларыг "Adidas", "Ginny Hilfiger" зэрэг компаниудын нүүр царай болсныхоо төлөө хүртсэн байна.

Жагсаалтын зургадугаар байранд Неймар 95 сая ам.долларын ашигтай ажилласнаараа жагссан бол удаах байруудад Рожер Федерер (90 сая ам.доллар), Льюис Хэмилтон (82 сая ам.доллар), Том Бреди (76 сая ам.доллар), Кевин Дюрант (75 сая ам.доллар) нар жагсчээ.

Швейцарь теннисчин Рожер Федерерийн хувьд өнгөрсөн 12 сарын хугацаанд өвдөгний бэртлийн улмаас тэмцээн уралдаанд төдийлөн оролцож чадаагүй бөгөөд ердөө 3000 ам.доллар спортоосоо олжээ. Харин 90 сая ам.долларынхаа дийлэнх ашиг орлогыг "Rolex", "Credit Suisse", "Uniqlo" зэрэг дэлхийн брендүүдтэй байгуулсан зар сурталчилгааны гэрээнээсээ олсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж