НЭМЭЛТ: 14.50
МАН-ын Хяналтын хороо дөнгөж сая хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс түүнийг хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байна.
Ц.АНАНДБАЗАРЫН АСУУДЛААР МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДАНА
Монгол ардын намын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ хуралдаж, намынхаа гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Хяналтын хороо хуралдаж, тодорхой шийдвэр гаргах юм байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлгадаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулаад, асуудлаа шийдэх ёстой гэдгийг хэлсэн юм.
Намын дүрмийн дагуу асуудлыг Хяналтын хороогоороо хэлэлцэх зохицуулалттай юм байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ