Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани өөрийн үйлдвэрлэсэн автомашиныг худалдахдаа төлбөр тооцоонд биткоин ашиглахыг зогсоожээ. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Элон Маск мэдэгдсэн байна.
Гэхдээ биткоиноос бүрмөсөн татгалзаагүй, түүнийг олборлох үйл ажиллагааг нүүрсээр биш, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг болсон цагт дахин хэрэглэж эхэлнэ гэжээ. Элон Маскын мэдэгдлийн дараа биткоины ханш 54600 ам.доллараас огцом унаж, 50 мянган ам.доллар ч хүрэхгүй болсон байна.
Мөн тус компанийн дансанд байгаа биткоины нөөцийг эрчим хүчний шилжилт хийх хүртэл зарахгүй хадгалахаар болжээ. Түүнчлэн биткоины нэгж гүйлгээнд зарцуулдаг эрчим хүчний нэг хувиас бага эрчим хүч зарцуулдаг бусад криптовалютыг ашиглах талаар судлахаар болсон байна.
Гуравдугаар сарын байдлаар биткоин олборлох үйл ажиллагаанд нийтдээ 129 терават/цаг эрчим хүч буюу Норвеги улсын жилийн хэрэглээтэй тэнцэхүйц эрчим хүч хэрэглэж байна гэж тооцоолжээ.
“Tesla” компани өнгөрсөн гуравдугаар сард автомашинуудаа биткоиноор худалдаж эхлэхээ зарлаж, бэлэн мөнгөний нөөцөөсөө 1.5 тэрбум ам.доллар гарган, биткоин худалдан авч байв.
Эх сурвалж: THE VERGE
Зочин 2021-05-13 45.12.223.84
Ард Санхүүгийн Нэгдэлд мөнгөө өгч, Биткойн худалдан авч мөнгөө өсгөх том боломж бий. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс, Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байгаа учираас Монголчууд бидэнд том боломж бий.
Зочин 2021-05-13 103.26.195.33
Энэ бол сүлжээний бизнэс өмнө орсон хүмүүс ашигаа хүртсэн одоо орвол хохирно оо
Зочин 2021-05-13 192.82.78.6
талх үсээ зулгаах вий дэ, нээрээ үс багатай билүү
Зочин 2021-05-13 203.91.115.52
Одоо тэгээл гарц нь Дожькойн л болж байна. Үүнийгээ Илон аль хэдийнээс илэрхийлсэн. Монголчууд минь одоо л худалдаж авдаг цаг даа. Гэхдээ тийм ихээр биш шүү. Саяын тараасан 300 мянгын хэмжээнд бодож хөрөнгө оруулаарай. Түүнээс илүү хэрэггүй. Тэгээд дар. Жилийн дараа хэд ч болохыг үгүйсгэхгүй. Хэрэв үнэ нь уначихвал эх орны хишгээс нэг удаадаа завсардаж ээ гээл бодчихгүй юу. Дожь, дожь, зөвхөн дожь.
Зочин 2021-05-13 202.55.188.46
Za tegvel Doge heregleh ni dee. Doge ch $5 gartsaagui bolhiim baina
m 2021-05-13 202.9.46.169
мэдээж хэнч хариуцахгүй хуульгүй орчин малуудаааа