“Tesla” төлбөр тооцоонд биткоин ашиглахыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

“Tesla” төлбөр тооцоонд биткоин ашиглахыг зогсоолоо

“Tesla” төлбөр тооцоонд биткоин ашиглахыг зогсоолоо

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани өөрийн үйлдвэрлэсэн автомашиныг худалдахдаа төлбөр тооцоонд биткоин ашиглахыг зогсоожээ. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Элон Маск мэдэгдсэн байна.

Гэхдээ биткоиноос бүрмөсөн татгалзаагүй, түүнийг олборлох үйл ажиллагааг нүүрсээр биш, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг болсон цагт дахин хэрэглэж эхэлнэ гэжээ. Элон Маскын мэдэгдлийн дараа биткоины ханш 54600 ам.доллараас огцом унаж, 50 мянган ам.доллар ч хүрэхгүй болсон байна.

Мөн тус компанийн дансанд байгаа биткоины нөөцийг эрчим хүчний шилжилт хийх хүртэл зарахгүй хадгалахаар болжээ. Түүнчлэн биткоины нэгж гүйлгээнд зарцуулдаг эрчим хүчний нэг хувиас бага эрчим хүч зарцуулдаг бусад криптовалютыг ашиглах талаар судлахаар болсон байна.

Гуравдугаар сарын байдлаар биткоин олборлох үйл ажиллагаанд нийтдээ 129 терават/цаг эрчим хүч буюу Норвеги улсын жилийн хэрэглээтэй тэнцэхүйц эрчим хүч хэрэглэж байна гэж тооцоолжээ.

“Tesla” компани өнгөрсөн гуравдугаар сард автомашинуудаа биткоиноор худалдаж эхлэхээ зарлаж, бэлэн мөнгөний нөөцөөсөө 1.5 тэрбум ам.доллар гарган, биткоин худалдан авч байв.

Эх сурвалж: THE VERGE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж