АН: Засгийн газар хүмүүсийн зовлон дээр л тоглож байна | News.MN

АН: Засгийн газар хүмүүсийн зовлон дээр л тоглож байна

АН: Засгийн газар хүмүүсийн зовлон дээр л тоглож байна

АН: Засгийн газар хүмүүсийн зовлон дээр л тоглож байна

Ардчилсан намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Засгийн газарт "Дүн тавих" цаг – 4:11″ мэдээллээ хийлээ. Тус нам Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоног хангалтгүй ажилласан гэж үзэж буйгаа мэдэгдэв.

Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:

-Засгийн газар бүтэн жил хөл хорио тогтоон, цар тахлын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан ч хангалтгүй байлаа. Улсын хэмжээнд 46800 хүн Covid-19-т өртсөн байдалтай Засгийн газар 100 хоногтойгоо золголоо. Хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо эрс нэмэгдсэн. “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд 18.4 тэрбумын зардал гаргасан ч сөрөг үр дагавар авчирлаа. Халдвар хүрээгээ тэлж, өвчлөл нэмэгдсэн үед өвдсөн иргэд хаана, хэнд хандахаа мэдэхээ больсон. Төрийн байгууллагууд нь утсаа авдаггүй, эмнэлгүүд нь тоохоо больсон. Халдварт өртсөн иргэд алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Эмч, эмнэлгийн ажилтны нөөц шавхагдаж, эмнэлгийн нөөц тусламж хүрсэнгүй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, нийгмийн асуудлыг шийдэж чадалгүй, зохион байгуулалтгүй байлаа. Хөл хорионы үеэр автомашин хориглож автобусанд чихэх, цагийн хязгаарлалт тогтоож, нэг дор бөөгнүүлэх арга хэмжээнүүд авсныг иргэд шүүмжилсэн. Яагаад ийм арга хэмжээ авсан нь тун ойлгомжгүй байлаа.

2020 онд цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5.1 их наяд, олон улсын хандивлагчдын өгсөн 659 сая ам.долларын зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй, шилэн биш байна. Энэ төсөв мөнгөний зарцуулалт үр ашиггүй байсан, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай. Эдийн засаг маш хүнд байдалтай байна. Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчиж, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл болсныг шүүмжилж байна. 10 их наядаар социализмыг байгуулах, төр данхайх, хувийн хэвшлийн оролцоог хязгаарлах, зөвхөн эрх баригчдад ойр төрлийн бизнесийг дэмжих, сонгогчдын санал худалдаж авах чиглэлээр хэрэгжиж байна.

Өнгөрсөн онд улсын төсөвт тодотгол хийлгүй, үр ашиггүй үрэлгэн цаг үеийн нөхцөлд тохироогүй төсөв мөнгөний асар их зарцуулалт хийсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 12.3 хувьд хүрч, бизнес эрхлэгчид сүйрлийн байдалд орлоо. Энэ оны эхний таван сард ч энэ байдал үргэлжилж байна. Мөн адил Ерөнхийлөгчийн сонгууль угтсан төсөв мөнгөний зарцуулалтад болгоомжилж байна.

Ажлын байрыг дэмжих зээл ойлгомжгүй, хүртээмжгүй байна. Энэ зээл хаана, хэнд олгогдож байгаад бид хяналт тавина. Дашрамд дурдахад, улсын гадаад өр нийт 32.2 тэрбум ам.доллар болж өссөн байна. Өмнөх оноос 1.5 тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 969 сая ам.доллараар тус тус өссөн байдалтай. Эдийн засгийн суурь үзүүлэлт маш хүнд байна. Удаа дараалсан таван удаагийн хатуу хөл хорионы үр дүнд Монгол Улсад давхар стандарт үүсчихлээ. Иргэд хоригдож, танилтай нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж, QR кодоо авдаг. Жишээ нь, Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-ийн улаан бүсэд дураараа явж байхад иргэд өвчин нь хүндэрсэн эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй хагацсан олон тохиолдол бий. Цар тахлын нөлөө, хатуу хөл хорио иргэдэд хүнд тусч байхад дарга нарт зөөлөн бас ашигтай  байна. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын салбарт цэрэг амиа алдсан, даргаа буудаж хөнөөсөн асуудлууд гарч байгаа ч Засгийн газар дорвитой арга хэмжээ авсангүй, бас хариуцлага хүлээсэнгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдээ цэрэгт явуулна гэсэн болчимгүй мэдэгдэл хийсэн. Үүнийгээ дарах гэж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож ял эдэлж буй Т.Чимгээг хорих ангид эргэж, шоу болгосон. Эргээд энэ нь хууль хүчний бие даасан үйл ажиллагаанд нөлөөлсөн зохисгүй үйлдлээрээ болчимгүй мэдээллийг дарсан.

Мөн “Карентин-14” шоу, “Мэдээллийн урсгал” зэрэг олон нийтийг тайвшруулсан үзэл суртлын, коммунист шинж чанартай шоу арга хэмжээ зохион байгуулсан. Ерөнхийд нь дүгнэвэл, Засгийн газар 100 хоногт гал унтраах маягтай, амиа аргацаасан популист арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, асуудлыг ул үндсээр нь шийдэж чадаагүйг дээрх бүх ажлын үр дүн харууллаа.

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хооронд уялдаа байхгүй, хоорондоо зөрчилдсөн шийдвэр гаргаж, цар тахлыг барьж чадаагүй. Энэ бол алдаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хөрөнгө санхүүг оновчтой зарцуулж чадсангүй. Цар тахалтай тэмцэх ажлын хөрөнгө зарцуулалт далд нуугдмал байна. Үүний цаана авлигын сүлжээ байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудалд Ардчилсан нам хяналт тавьж ажиллана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өөрсдийнх нь хэлсэн шиг амжилттай байсангүй. Харин ч өнөөдрийн асуудал бэрхшээл зовлон, хүндрэлийг нэмсэн. 2021-2030 хүртэл Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлнэ гэх дараагийн мөрөөдлөө ярьж, иргэдийг тайвшруулан аргацааж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульдаа зориулсан явуургүй мэдэгдэл хйиж байна. Засгийн газар цар тахлыг арван сар дотоодод алдаагүй гэдгээрээ сайрхаж байгаа ч эсрэгээрээ эдийн засгаа хорьж, бизнес эрхлэгчдээ элгээр нь хэвтүүлж, хүүхдүүдийг хоёр жил дараалан хорьж, дэлхийн боловсролоос хоцроосон.

Мөн 100 хоногийн тайлан мэдээлэлд ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл ус, тог, цахилгаан дулааны татварыг хөнгөлж, хүүхдийн мөнгө олгож буй арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх талаар судалгаа хийж байна гэж хэлсэн. Энэ бол эдийн засаг хүндэрсэн үед хэрэгжих ямар ч боломжгүй хатуу үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Худал төөрөгдүүлсэн мэдээллийг иргэд ойлгох ёстой. Бодит байдал дээр улсын хэмжээнд хэрэгжих ёстой байсан маш том төслүүд зогссон. Дарханы зам хаана байна, төв цэвэрлэх байгууламж хаана байна? Ялангуяа хаврын улиралд тухайн жилийн суурь ажлыг хийдэг ч өнөөдөр бүхлээр нь хорьчихлоо. Улирлын чанартай бизнес эрхлэгчид үгээ барсан байдалтай байгаад Ардчилсан нам шүүмжлэлтэй хандаж буй юм.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Засгийн газрын гишүүд өнөөдөр гэмт хэргийн талаар ам булаалдан ярьдаг буруу зарчим тогтлоо. Жишээ нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хэрэг ярьдаг боллоо. Энэ хүн УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд байхдаа хэрэг ярьдаг байсан. Одоо ч  ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа хэрэг ярьж байна. Прокурор, цагдаагийн байгууллага бодит мэдээлэл ярих ёстой болохоос биш улстөрч хэрэг ярьдаггүй юм. Тиймээс Ардчилсан нам бүх зүйл хуулийн дагуу гэсэн зарчмын байр суурьтай байгааг илэрхийлье.

ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭХНИЙ АСУУДАЛ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

АН-ын Нарийн бичгийг дарга Б.ГАРАМГАЙБААТАР:

-Ардчилсан нам 2012-2015 онд Засгийн газрыг толгойлж ажиллаж байхад Ардын нам гуравхан зүйл хэлж байв. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэн бүр 15 саяын өрөнд орсон. Хоёрдугаарт, Ардчилсан нам Засгийн газрыг өрөнд оруулсан. Гуравдугаарт, бусад зүйл. Монгол ардын намын үед буюу өнөөдөр 15 саяын өр гурав дахин өссөн. Уг нь өрийг бууруулах гэж л УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Дараа нь Засгийн газрын өрийн асуудал. Монгол Улсын гадаад өр буураагүй өссөн. Ингэхдээ өрийг өрөөр сольж, цар тахалтай холбогдуулан асар их гадаадын буцалтгүй тусламж, валютын зээлүүд авсан. Үүний тайлан мэдээ нууцлагдмал. Шалтгаан нь цар тахалтай холбоотойгоор мэдээллийн дэлгэрэнгүй тайлангууд өгөхгүй байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон учраас хүмүүсийн зовлон дээр л тоглож байна. МАН иргэдийн тархийг маш сайн угааж байна. Ирээдүй болсон хүүхдүүдийг боловсролгүй, иргэдээ орлогогүй болгосон бухимдал дээр нь МАН хайр хишгээ хүртээж, ард түмнийг зальдаж байна. Энэ бүхний хариуцлагыг бид хэзээ үүрүүлэх юм бэ? Энэ бүхний хариуцлагыг нь хүлээлгэх эхний асуудал бол Ерөнхийлөгчийн сонгууль. Ардчилсан намаас нэг намын дарангуйллын эсрэг зайлшгүй хөндлөнгийн хяналт тавих Ерөнхийлөгчийг төлөөллөөр ажиллуулах ёстой гэж үзэж байна.

ШҮҮХЭЭС БҮРТГЭВЭЛ НАМЫН ДОТООД ЗӨРЧИЛ ГЭЖ ХАРАГДАЖ БУЙ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭНЭ

Ардын намын дотоод маргаантай холбоотой асуудлаар М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Б.Гарамгайбаатар нар дараах асуултад хариулт өглөө.

-Засгийн газрын бүрэн хэрэгжээгүй ажлыг өөнтөглөж байгаа Ардчилсан нам өөрсдөө дотроо хуваагдсан асуудлаа шийдэж байна уу. Тамганы маргаантай асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

М.ТУЛГАТ: Ажил хийж буй хүнд алдаа дутагдал гардаг. Алдааг нь бас хэлж байх ёстой. Бид Засгийн газрын ажил 100 хувь сайн байна гэж хэлж болохгүй. Ардчилсан нам үгээ хэлнэ. Бидний хувьд төлөвлөгөөний дагуу намын даргын сунгаа явуулж, Их хурлаа зохион байгуулсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулж, хурлаараа батламжилж, хуулийн дагуу намын бүртгэлээ Улсын дээд шүүхэд өгсөн. Шүүх, холбогдох байгууллагуудыг ажлаа хийгээч ээ гэж хэлмээр байгаа юм. Бид бүх холбогдох материалаа өгсөн. Шүүх эцсийн байдлаар бүртгэхийг л хүлээж байна. Энэ асуудал удааширснаас болж намын зарим нөхөд маань Ардчилсан намыг жинхэнэ Ардчилсан нам нь энд байна хэмээн намын гишүүдээ, олон нийтийг төөрөгдүүлж байна. Шүүхийн бүртгэлийн асуудал нэг талдаа гарвал намын дотоод зөрчил гэж харагдаж буй зүйл байхгүй болно. Мэдээж бүх асуудал тамгаар шийдэгдэхгүй. Нам бол зөвхөн гэрчилгээ, тамга биш. Гишүүдийн итгэл, хамтын оролцоо юм. Тиймээс эргээд зөв ойлголцох хүчин чармайлтаа гаргана. Аливаа лидер дарга гэдэг нэр төдий биш, жинхэнээсээ хүлээн зөвшөөрөгдсөнөөр лидер болно. Тиймээс намын гишүүд, шинэ удирдлагад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бүх талаар хамтран ажиллана.

Б.ГАРАМГАЙБААТАР: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жижиг намын эмэгтэй гишүүнтэй дайтаад байх нь ямар учиртай юм бэ. Тиймээс жижиг асуудлаас илүү том зүйлд анхааарах хэрэгтэй.

Ч.ӨНӨРБАЯР: Тамганы маргаантай холбоотой шүүх хурал хойшилж байгаа. Нөгөө тал өмгөөлөгчөө солиод байгаа юм билээ. Бараг 23 өмгөөлөгч авсан юм билээ. Ямар ч их мөнгөтэй юм бэ. Өмгөөлөгч нар асуудлаа судлах гэж цаг хугацаа алдаж байна. Тиймээс хуульзүйн талаас бидэнд айж эмээж ичих зүйл байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой.

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг эхэлж байна

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг эхэлж байна

Posted by News.mn on Wednesday, May 12, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

83 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-05-13 202.131.244.210

Ардчилсан намын дарга М Тулгаттай санал нэг байна.

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-05-13 202.131.244.210

Яг үнэн дүн тавьсан байна .Засгийн газар тэг ингэнэ гэхээс өөр шинэ зүйл огт хийсэнгүй энэ тахалыг бага боловч зогсоож чадсангүй тийм болохоор цаашдаа эрх зүйн чадамжгүй гэж ард түмэн санал нэг дүн тавилаа. огцорч дараагийн ёрөнхий сайдаа сонгоё.

Avatar

ХАМГИЙН САЙН ЗАСГИЙН ГАЗАР ГЭДГИЙГ БУХ МОНГОЛЧУУД МЭДНЭ 2021-05-13 192.82.71.30

ХУНД БЭРХ ЦАГ УЕД ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗАР СУУЛИЙН 30 жилд БАЙГААГУЙГЭЭР УЛС ОРНОО УДИРДААД АРД ТУМНИЙХЭЭ ОМЧИЙГ ХУЛГАЙЧ НАРЫН ХАР ГАРЫН САВРААС АВРААД УДИРДААД ЯВЖ БАЙГАА ШУУ ООР ИЙМ ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛД БАЙСАНГУЙ

Avatar

ХҮРЭЛСҮХ ОГЦОР! 2021-05-13 192.82.72.197

ЦАР ТАХЛЫН ҮЕД 50 ТЭРБУМЫН ДОТРОО ОГТ ҮЗМЭРГҮЙ ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙН БАРИЛГА ЗОГСОЛТГҮЙ БАРИГДСАН ОДОО Ч БАРИГДСААР БАЙНА ЗАХИАЛАГЧ НЬ ХҮРЭЛСҮХ!!
ХҮЧЭЭР БАРЬЖ БАЙГАА ТЭР БАРИЛГААС ХЭДЭН ТЭРБУМЫГ ХҮРЭЛСҮХ ГЭДЭГ ХҮН ХУЛГАЙЛЖ БАЙГААГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ!
ХҮРЭЛСҮХ ХИЛСЭЭР ЯМАР Ч ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ӨРӨСЛДӨГЧ НАРАА ШОРОНД ХОРИУЛСАН! ЦЭВЭР УЛС ТӨР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ АЙМШИГТАЙ ЯРАГЛАЛ

ДАРАНГУЙЛАГЧ, ЯЛТАН ХҮРЭЛСҮХЭЭС САЛЦГААЯ!!!

Avatar

Зочин 2021-05-13 103.57.95.148

Аан. МАН-г магтан дуулж,АН-г муулсан комент нь ороод бна. Нам бус хүн намуудыг үгүйсгэсэн чинь орохгүй бна. Гэхдээ ёс зүйгүй үг хэллэг оруулаагүй юмсан.

Avatar

Судлая 2021-05-13 103.57.95.148

Монголд нам шиг хэрэггүй зүйл алга. Намууд нэгдэж нийлээд чансаатай нэг л байвал зохилтой. Нам дотроо нам,улс дотроо улс байгуулж ард түмнийг хагаралдуулан талцуулж байна. Оюунгэрэл авгай бас. нам байгуулж бна гэнэ. Солиотооооо. Ерөнхийлөгч болох гэж үхсэндээ зүтгэдэг бнаа. Хүн шагнаж одон зүүдэг бэлэг тэмдэг болсон шүү дээ.

Avatar

Иргэн 2021-05-13 49.0.142.98

Хэлэх нэг өөр, Хийх нэг хэцүү дээ залуу минь.

Avatar

Зочин 2021-05-13 122.201.24.153

garamgai luivarchin tsadaagui yu

Avatar

Зочин 2021-05-13 64.119.19.221

Энэ Гарамгайбаатар гэгч этгээд одоо байгаа юм уу. Нил дүр.

Avatar

иргэн 2021-05-13 202.9.46.224

МАН ажлаа сайн хийсэн,чи харин хэн бэ энэ тэнд цар тахалтай үед хүн цуглуулаад байгаа юмуу хөөгдөөд байгаа юмуу монголд 2 АН бий болгох гээд байгаа юмуу учираа олохгүй хэнээ мэдэхээ байсан дурак байнаа

Avatar

Иргэн 2021-05-13 66.181.180.122

Коронагийн үед АН засаг барьж байгаагүйд баярлаж явдаг даа. Ээ бурхан минь дотроо алалцаад тал тал тийш нь авч давхиад зөнд нь хаяад яах байсан бол…

Avatar

Чиний оролцоо үйлдсэн нүгэл их шүү 2021-05-13 103.229.123.150

Засгийн газар ард түмнээр тоглоход чиний оруулсан хувь нэмэр оролцоо их шүү Үйл лайгааа үүрч үйлдсэн нүглээ хэзээ наминчлах юм бол

Avatar

Командос 2021-05-13 66.181.186.180

Тулгатаа, чи муу хөгийн банди амаа билүүдэж, хүмүүсийг рекэтлэхээс өөр чи юу хийж чадахын ац минь!

Avatar

Мэднэ ээ 2021-05-13 66.181.185.241

Хишиг арвин гэх хэд хэдэн хүмүүстэй холбоотой компаний тэжээвэр хөвүүн чинь мөн шив дээ.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.161.122

Залуучууд яван чангарна даа….АН ын ирээдүйд итгэлтэй байна ….

Avatar

Зочин 2021-05-13 150.129.140.101

Эргүй дурк тэнэг дагз улс төрийн ямар ч мэдрэмжгүй ийм амьтан хол явахгүйээ улс төрчийн чинь карер дуусаж байгаа ум за яахав сонгуулийн дараа наад тамгаа устгаад ориг намдаа эрх мэдэлээ өгөөд өөрөө хувийнхаа ажилийг хий чи улс төрч болох хол бна

Avatar

Ардчилсан намын гишүүн 2021-05-13 150.129.140.101

Эвтэй байлдаа п***а миньээ . Одоохондоо тануусаас тэр Эрдэнээ чинь ерөнхийлөгч болох ямар ч шанс алга бнашдээ п***а минь ээ. Чи хэзээ нэгэн цагт дарга болношдээ п***а минь ээ хэрэвээ тэр Эрдэнээ чинь ялагдах ум бол тархийг чинь хүмүүс хага цохиношдээ пиздаа миньээ

Avatar

Зочин 2021-05-13 103.26.193.113

ТУЛГАТ ЧАМД ОДОО БАЯНЗҮРХЧУУД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ .

Avatar

Зочин 2021-05-13 43.242.243.165

та нар л тоглож байгаа байхдаа засгийг ажилыг нь тайьан хийлгэ

Avatar

Zochin 2021-05-13 103.212.119.233

Ta nar bolio namiin olon nuhduu bodolgui yzel bodloo hudaldaad hynii idesh boloo baina shyydee

Avatar

Иргэн 2021-05-13 64.119.16.160

Эрдэнийг ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэсэн ньТулгатыг намын дарга мөн гэсэн үг биш. Дарга тамганыхаа асуудлыг цэгцлээгүй байж өөрийгөө том дарга гээд бодчихож. Ичихгүй юмаа энэ улсууд.

Avatar

Зочин 2021-05-13 202.126.89.19

АН үх, далд ор

Avatar

Зочин 2021-05-13 202.126.89.228

Elbegdorliin huhildeenuud uh husaj bn

Avatar

Zochin 2021-05-13 202.9.40.140

Nusgai, bogsoo archij chadahgui baij yunii yaasan darga , hol ochij h***

Avatar

Зочин 2021-05-13 192.82.68.246

Одоо бас нэг чалчагч гарч ирлээ.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.188.127

Та нарыг харахаар олон түмний дургүй хүрээд байна.

Avatar

Иргэн 2021-05-13 202.21.126.30

Demii hudlaa bitgii uls turj.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.178.207

ЗОВЛОНМТАРИГЧ АН ОДОО БОЛЬ ХҮН НАМЫГ ДЭМЖИЦГЭЭЕ АН ӨӨРӨӨ АРДЧИЛАЛ БИШ БНН ЫГ ДЭМЖЬЕ ММАН ХҮН ИЙГ ДЭМЖИЦГЭЭЖ АН ХЭМЭЭХ ЗОВЛОН ТАРИГЧ НАМААС САЛЦГААЯ

Avatar

Зочин 2021-05-13 202.179.24.120

AN baruun tuv bolson n zuv. 2 sotsdek namaar yahii.

Avatar

Зочин 2021-05-13 64.119.18.33

Засаг нүдэнд харагдах гарт баригдах юм хийсэн шүү,МАНыг харлуулах гэж бүү яд,цар тахалтай үед сайн ажиллаж бгаа,АН 2021 ЕСонгуульд байтугай 2024 онд нам тавиулах болтлоо нэр хүндээ алдлаа,ийм байх ер нь цаашид сэргэхээсээ өнгөрсөн.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.176.121

Харин АН л манай ард түмний хувь заяагаар 30 жил тоглолоо.Өөрсдөө төр засгийн эрх авангуут,улсын хөрөнгийг идэж ашиглах,ходоод рүүгээ цутгахыг урьтал болгоно.Сөрөг хүчин гараад ирэхээр тал талаас нь мэрж, гүтгэж доромжилж, хийсэн ажлыг нь харлуулж үгүйсгэж,нийгмийн дунд тогтворгүй эмх замбараагүй байдал үүсгэнэ. Энэ сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэж,бүх ачааг үүрүүл. Нийтээрээ дэмжиж улс орноо урагшлуулах талаар нэг санаатай ажил.Хувийн эрх ашгаа 2-рт тавь.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.176.121

Эрдэнээ мэтийг ерөнхийлэгчийн суудалд залчаад юу бодож сууцгаас билээ. Үүнээс харахад АН-ынх дотод туйлын мулгуу , эрүүл бус сэтгэлгээтэй хүмүүс маш олон байдаг бололтой

Avatar

Зочин 2021-05-13 202.126.92.99

Энэ засгийг үтэр түргэн огцоруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-05-13 66.181.178.207

ОДОНТУЯА АНИА ТЭГЖ ХЭЛЭЭД БАЙНА УУ УГ НЬ МАНЬ МЭТЭД ТИЙМ Ч ЧУХАЛ БИШ Л ДЭЭ

Avatar

иргзн 2021-05-13 202.179.25.128

АН-ынхан Дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж Яаж Та нар Ерөнхийлөгчийн Албыг авч Улс орныг Удирдана гэж бодов оо,

Avatar

зочин 2021-05-13 202.9.46.46

АНын нөхөд та нараас жирийн иргэд бид мөнхийн хэрүүл муулсан гүтгэсэн доромжилсон хийсэн ажлыг үгүйсгэсэн дайсагнасан үг хэлнээс чинь залхаж жигшиж бн, Монголчууд бид эвлэлдэн нэгдэж бүтээнэ хөгжинө хагаралдаад байвал мөхөл тун ойр ,

Avatar

Зочин 2021-05-13 66.181.183.91

Энэ залуучууд АН-ын ахмадуудаас бас л харгис, бусдыгаа үгүйсгэсэн бодлогыг өвлөж авсан нь харамсалтай. Монголын улс төр АН гэгчээс борлж туйлширсан хэвээр үргэлжлэхнээ, наад зах нь хагас зуун жил гэсэн үгээ. Тэд өрсөлдөгч хүчнээ бүрэн харлуулахыг улс төр гэж ойлгож зориуд гэмээр гуйвуулж ажилладаг юм. Гарамгайбаатар гэж нэртэй луйварчдын нэг орж ирээд дасгалжуулж байгаамуу

Avatar

зочин 2021-05-13 36.11.225.61

ингэж иргэдийг басаж худлаа хуцахаа одоо болио ингэж ярьж байгаагаараа та нар улам хэн бэ гэдгээ харуулаад байна та нарыг бүтэхгүй хулгайч нар гэдгийг бүгд мэдээд их удаж байгаа шүү хаха

Avatar

Зочин 2021-05-13 192.82.85.36

ЭНЭ ҮЕД АН ТӨР БАРЬЖ БАЙСАН БОЛ МОНГОЛ БАЙХГҮЙ БОЛСОН БАЙХ БАЙЛГҮЙ ГАРАМГАЙБААТАР БАРИАГҮЙ ЗАМАА БАРЬСАН БОЛГОДОГ ХУЛГАЙ ЛУЙВАР ИХ ХИЙСЭН ХҮНДЭЭ ЯАГААД ШОРОНД ОРОХГҮЙ ЯВААД БНАА АРЛ ТҮМЭН МАРТААГҮЙ ШҮҮ

Avatar

Зочин 2021-05-13 192.82.78.82

Хол очиж х**

Avatar

Иргэн 2021-05-13 49.0.142.98

Хүний зовлон дээр тоглогсод та нар, нэг хүнээ гаргаж чадахгүй, нэг бүтээн байгуулалт хийж чадахгүй. намаа нэг мөр болгож чадахгүй, хульх улс төрчид, вакцин тоормослуулдаг.

Avatar

Зочин 2021-05-13 192.82.80.158

Бүхнийг нэгд нэгэнгүй харлуулжмушгиж үгүйсгэж гутаан, хэн ч биш юу ч биш гэж харагдуулж ойлгуулахыг сөрөг хүчин гэдэг юм байжээ

Avatar

Зочин 2021-05-13 203.91.115.40

шүүмжилж гүтгэж доромжлхоос өөрийг мэддэггүй АН гэгч хоёр толгойтой атгаалжин хар мангас болж хуваагдсан наманцар

Avatar

Алчуур 2021-05-13 202.126.89.46

эрх мэдэлгүй хөөрцөн банди

Avatar

zochin 2021-05-13 124.158.107.17

bur neg erguu heden garuud bnaa, alban tushaal, erh medliin tuluu uheh geed. Zailaa, taarsan yumnuud.

Avatar

Иргэн 2021-05-13 103.136.254.8

Энэ мэдэгдэл АН мэдэгдэл биш гэж үздэг. Энэ бол зүгээр төлбөртэй мэдэгдэл. Энэ хэсэг нөхдийн мэдээллийг цаашид үзэх шаардлагагүй. Та бүхэн АН -тай зөвшилцөж байж намын нэрийн өмнөөс мэдээллээ хийхийг анхаарна уу. Ийм төлбөртөй мэдээллийг сэлтгүүлчид авахгүй бхыг анхаарна уу.
Цаашид та бүхний, чиний карьер ингээд дуусаж бгааг хэлчье. Хайран сайхан залуу. Энэ хүн хаанаас гарсан юм дээ. Гаргасан хүнээ аваачээ бас нэг Эрдэнэ гарч ирхэн. Дахин бүү гаргагтун.

Avatar

Зочин 2021-05-13 202.9.40.213

Ард иргэн нь зовж байвал баярлаж байдаг засгийн газар гэж дэлхий дээр хаана ч байхгүй. Ард түмний зовлон дээр тоглодог засгийн газар гэж байхгүй/танай нам засаг барьж байхдаа тоглож байсан байж магад/. Үнэмшилтэй юм яриач ээ. Цөөнх болчихоороо бүгдийг үгүйсгээд бүх муухай зүйлийг олонх руу чихчихээд улсын хөгжилд тус болохгүй байж болохгүй. та нарын дампууруулсан эдийн засгийг сэргээх гэж зүдэрч байна шүү дээ

Avatar

Зочин 2021-05-13 202.9.40.213

За та нар битгтй солиорцгоогоод бай. Төр засгийн бодлого, явуулж байгаа ажлыг эсэргүүцэж л байвал өөрсдийнхөө ажлыг бүтэж байна гэж боддог луйварчид шүү дээ. улс орны эрх ашгийн төлөө яагаад МАН-тай хамтарч ажиллаж болдоггүй юм бэ. та нар эрүүлээр сэтгэл бодож шинэ арга барилаар ажиллаач ээ

Avatar

Зочин 2021-05-13 64.119.20.61

Энэ тогтоолын хүүхэлдэй алиалахаа боль . С. Эрдэнэтэй хуйвалдаж булхай хийж хуурамч дарга болсноо мэдэж байгаа шүү дээ ? Боль доо ?

Avatar

zochin 2021-05-13 202.126.89.202

Ajil sain hiij bgaa yum bna shuumjilj buruu shaaj bgaa bol ene zasag sain ajil hiij bgaa yum bnaa gej oilgoloo 10 ih nayad bol songulid hamaagui bidend ajil hiihed heregtei mungu estoi zub namd bol uls tor bolj haragdan yum hiiheer hiisengui gen hiighui bol heleh yum alga bolno doo

Avatar

Зочин 2021-05-13 64.119.22.238

Сөрөг хүчний ажлаа ингээд хийх хэрэгтэйшд. 100 хоногт Засаг нэг их бүтээсэн юм байхгүй шүү. Вакцин сайн хийж байгаа л гээд байгаа. Угийн халдварыг аймаар тараачихсан улсууд тэгэхээс яах юм

Avatar

zochin 2021-05-13 202.126.89.202

Zamaas busad ni bol mash sain yabj bna ih yum hiiheer boldoggui hachin yum shuu oorsdod ni yum oldohgui bgaa yum bh daa

Avatar

Зочин 2021-05-13 64.119.19.156

Ene Garagaibaatar Zi Enkhboldyn begsiig doloij yavaad baisan odoo yagaa Tulga yn tald orod shudraga tsarailaad bna Neg taldaa garaachee

Avatar

иргэн 2021-05-13 202.131.236.170

МАН-ын амлаад 4 жил болж байгаа нөгөө Дарханы зам болон Төв цэвэрлэх байгууламж хэзээ хаана байнааа.

Avatar

Зочин 2021-05-13 192.82.81.87

Гарамгай Т1 хулгайчаар яах гээд байгаам бээ, зайлуулаачээ, их хааны нутгаас 3 гишүүн дэвшүүлнэ гээд солиороод байдаг эргүү чинь энэ биз дээ.

Avatar

Лосол 2021-05-13 66.181.185.23

Энэ Гарамгайбаатар гэж бас нэг хулгайч, төрөөс баяжсан тролл гараад ирвэээ дээ. Юуны чинь АН бэ,

Avatar

зочин 2021-05-13 202.21.105.186

Ийм хөгийн хэрүүл ярьж байхаар намаа яаж төлөвшүүлэх, улс орны хөгжилтэй холбоотой том бодлого яриач. Хөгийн хов жив ярьсаар байтал унасан намагтаа дахин гарч ирж чадахааргүй нэг мөсөн живих нь байна шүү

Avatar

Зочин 2021-05-13 192.82.82.197

Ямар азаар та нар засаг бариагүй юм

Avatar

Irgen mongol 2021-05-13 202.9.46.197

Hund hetsuu tsag ued harin ch bolomjiin tor barij bgaa shuu. Ene tulgat garamgaibaatar ged nuhduud bol hudlaa shuu AN bsan bol odiid samrah bsan biz

Avatar

Бүтэхгүй ээ 2021-05-13 64.119.25.254

Энэ юм хийхгүй ээ

Avatar

З 2021-05-13 103.57.94.106

Ийм ахархан бодолтой хүнээр ч яах юм билээ. Ухаан дутаж байна даа дүү хүү.иччихлээ чамаас

Avatar

Зочин 2021-05-13 66.181.161.112

юугаа хуцаад солиороод байгаа н**ш вэ үхэж байсан наманцартайгаа зайлаарай адгийн хулгайчуудаа

Avatar

иргэн 2021-05-13 202.179.25.236

Энэ ТУЛГАТ гэдэг залуу маш зөв үндэслэлтэй ярьж байна. үүнээс өөр асуудлыг илчилж ярьсан хүн байхгүй л байгаа шүү.
БИД ДЭМЖИНЭЭ.

Avatar

Зочин 2021-05-13 103.9.90.100

Тулга гэх нөхөр минь нүдээ нээ, орчин тойрноо сайн хар, МАН энэ цаг үед засаглаж байгаад баярлаж явах хэрэгтэй. АН-ын үед эдийн засгийг элгээр нь хэвтүүлснийг хөл дээр босгох гэж үйлээ үзэж байна ш дээ

Avatar

Б.Отгонбаатар 2021-05-13 66.181.160.35

Тулгат бол олиггүй муу хүн шүү их муухай амьтан худрага эр хүн

Avatar

Зочин 2021-05-13 202.9.40.205

Намынхаа дотоод асуудлыг шийдсэний дараа бусадын тухай ярих. Ярих ярихдаа наад захын мэдлэгтэй судалгаатай ярихгүй бол намын чинь болон та наоын нэр хүндэд муу даа.

Avatar

Зочин 2021-05-13 139.5.217.217

Сөрөг хүчин гэдэг нь зөвхөн шүүмжлэгч л байх үүрэгтэй гэсэн ойлголт биш юм шүү. Олонхийн шийдвэр бодлого , арга хэмжээг улам бодитой оновчтой болгох талаар ухаалаг санаа, арга замыг сэдэн оюун ухаанаа уралдуулхад чиглэх ёстой.
Өөрсдөө ард түмэний амьжиргааг сайжируулхад тухайн сонгуулийн жилүүдэд бодитоо зүйлийг санаачлан хэрэгжүүлэх үүрэгтэйгээ мартаж болохгүй . Өлсгөлөн ,ба Тулгын хэлсэн үгэнд энэ талаар тун хомс ойлголттой байгаа нь харагдаж байна.

Avatar

Иргэн 2021-05-13 43.242.243.211

Энэ хүмүүсийн муу үйлийг ҮР ХҮҮХЭД нь эдлэнэ гэдэг ҮНЭН ҮГ байдагийг мэдэхгүйл байгаа юм байх даа

Avatar

zochin 2021-05-13 64.119.21.243

ENE KHEDEN AWGAYDAA ARAARAA TAWYULSAAR BAYGAAD KHASHIRCHIKHSAN AMISGAANUUD KHARDAAD L YAWAKH YUM DAA , l******d YAWJ OLIGTOY AYLYN BANKHAR BOLTSGOO , UGAADASYG CHINI UTGUN UGNU

Avatar

Иргэн 2021-05-13 43.242.243.211

Ардчилалын том гэрч байна шүү дээ , МАН ч адилхан одоогоор хийж гийгүүлсэн юм байхгүй ээ,Ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй удирдагч түшээд одоогоор байхгүйл байна ш дээ, Бүгд СУУДАЛ ЭРХ МЭДЭЛ ЭД БАЯЛГИЙН төлөөх тэмцэл дунд улйран хөөцөлдөгчид

2 хар хэрээ бие биеийхээ харыг гайхаваа гэж үг санаанд ороод байх юм

Avatar

Зочин 2021-05-13 43.242.243.211

Ардчилсан намын үед ч улс орон маань сайжраагүй ш дээ харинч зоригтой луйвардсан шулсан шүү Сайханбилэг одоо хүртэл зугатаад ирж чадахгүй байгаа биз дээ ,Буруугүй бол яагаад зугатаад байгаан,

Avatar

Зочин 2021-05-13 202.179.26.89

а******н даяагийн ноход гуцааадл

Avatar

Зочин 2021-05-13 202.179.26.89

алуууржин

Avatar

Зочин 2021-05-13 203.91.115.52

Товчхондоо бол тийм. Гэхдээ эн шинэ юм биш. АН-н засаглалын үед ипотекийн зээлээр хүн амын багагүй хэсгийг засаг нь атгандаа оруулж, зах зээлийнхээ үлэмж хэсгийг "хөлдөөсөн". Үүнтэй л ойролцоо боловч үр дүнгээрээ илүү хохиролтой хөтөлбөр хэрэгжээд явж байна даа.

Avatar

Ахмад 2021-05-13 202.9.40.205

Залуучууд минь наиынхаа дотоод асжудлаа шийдсэний дараа бусадын талаар яоьж бай. Гэхдээ ярихын тулд биш, хүн үнэмшмээр жааран судалгаа тооцоотой ярьж бай. Эс тэгвээс нарын болон АН- ын нэр хүндэд муугаар нөдөөлдгтийг бүү март.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.160.101

сөрөг хүчин гэдэг зөвхөн эрх баригч намыг харуулж байх биш зайлшгүй олон нийтийн эрх ашигт нийцэхгүй улс төрийн шийдвэрт нөлөө үзүүлэх хүчин байх ёстой. Залуу хүн жаахан юм унш, Амаржаргал багшаар улс төр эдийн засгийн хичээл заалга. Олон түмэн нүдтэй чихтэй улаан цайм бусдын хийсэн бүтээсэн зүйлийг үгүйсгэ. Хожим өөрийг чинь хэрэв өндөр албан тушаалд очих үед яг өөрийн чинь авирыг бусад хүмүүс гаргана.Тэнэгхэн ах нарынхаа хэт муу зан авирыг бүү өвлөж ав.. Ахмадын сургааль алт гэдэгсэн.

Avatar

Худ худ 2021-05-13 64.119.25.254

Энэ худлаа нөхөр

Avatar

Зочин 2021-05-13 192.82.76.51

Хийсэн юм бии дэлхийг нөмөрсөн ковид-19 өөс чамд хэлэх үг байхгүй иймхэн сэтгэхүйтэй хүн НАМ удирдаж чадахгүй түргэн далд ор. Чиний хажууд луйварчингаас өөр хүн олдохгүй байхад намын дарга гээд өөоийгөө өргөмжлөх хэрэггүй. Удахгүй Цогтгэрэл жинхлэнэ

Avatar

Зочин 2021-05-13 64.119.17.138

МАН ХУЛХИ ХУРАНДАА, ТҮГЖИЛ ХҮРЭЛСҮХЭЭ ГАОГАХЫН ТУЛД ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА

Avatar

Ахмад хүн 2021-05-13 202.126.88.145

Чамайг гайгүй залуу гэж бодсон чинь чи ардчилал мөхөж байхад юун өвчин мөвчин гэж хэлсэн. Ингээд дуусаа ёстой юун намын дарга ерөнхийлөгч танай намын хамгийн жирийн гишүүн ч ингэж хэлж болохгүйг мэднэ. Чамайг монголын ард түмнээс хэн ч дэмжихгүй. Чи ч нам чинь ч ингээд гүйцээ.

Avatar

ЗОЧИН 2021-05-13 202.21.126.30

УНГАС АЛД.БАЦААНАА.

Avatar

Зочин 2021-05-13 192.82.78.82

Чиний хажууд зогсож байгаа хүн зам тавих нэрээр хичнээн их мөнгө идсэнийг нь асуугаад өгөөч.

Avatar

Зочин 2021-05-13 192.82.78.82

Дуугүй зайлдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж