“Professor Layton”-ы шинэ хувилбар гарна

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

“Professor Layton”-ы шинэ хувилбар гарна

Nintendo-гийн бүтээл болох адал явдалт, олон сонирхолтой оньсго бүхий “Professor Layton” тоглоомын гурав дахь хувилбар болох “Professor Layton And The Lost Future” ирэх аравдугаар сарын 22-нд Европт худалдаанд гарч эхлэхээр болжээ.

Шинэ хувилбарт 165 шинэ даалгавар нэмэгдсэн ба олон мини-тоглоом хавсаргасан байна. Энэхүү хувилбарт Layton, Luke хоёр цаг хугацааны машинаар аялж, олон ээдрээтэй зүйлийн учрыг олж, баримт цуглуулах ба үйл явдал ирээдүйн Лондон хотод өрнөх гэнэ.

Сонирхуулахад, энэхүү тоглоомын өмнөх хувилбарууд нь хамгийн их борлогдсон шилдэг тоглоомоор нийт 15 удаа шалгарч байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж