ЭМЯ: 585 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 585 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 585 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас барлаа

ЭМЯ: 585 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.


ДОТООДЫН ХАЛДВАР 584 БҮРТГЭГДЭЖ, ЗӨӨВӨРЛӨГДСӨН НЭГ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Хөдөө, орон нутагт дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Мөн ААН-үүдээс шалтгаант бус нөхцлөөр PCR шинжилгээ өгөхийг шаардахгүй байх зохицуулалт хийгдэж байна.

Сүүлийн 24 цагт 585 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47033 болж нэмэгдлээ. 1570 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, есөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 478, орон нутагт 106 тохиолдол илэрч, дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 584, гадаадаас зөөвөрлөгдөн ирж, Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 4525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2444, хүндэвтэр 1451, хүнд 514, маш хүнд 116 хүн байна. Одоогоор 9000 гаруй хүн Covid-19-ийн эмчилгээнд хамрагдаж байна.

  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 86 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан  80 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 91 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
  • Төвдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 24-нд онош ньбатлагдсан 66 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Өчигдөр нийт 29478 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбатар хотод 908634 хүн буюу 95.3 хувь нь нэгдүгээр тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 483578 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 803943, хоёрдугаар тунд 151074 хүн хамрагдсан байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт:

Сүхбаатар аймаг – 4

Дорноговь аймаг – 3

Төв аймаг – 33

Сэлэнгэ аймаг – 5

Өвөрхангай аймаг – 9

Завхан аймаг – 32

Говь-Алтай аймаг – 8

Увс аймаг – 1

Ховд аймаг – 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Нийслэлийн хэмжээнд гурван түр цэг байгуулан, архаг суурь өвчтэй, Улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалт хийж байна.

"Спутник" вакцин хийх цэгүүдийн байршил:

Багахангай дүүрэг – Эрүүл мэндийг дэмжих төв

Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв

Баянгол дүүрэг – 51 дүгээр сургууль

Баянзүрх дүүрэг – 30 дугаар сургууль

Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төв

Сонгинохайрхан дүүрэг – 81 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэг – 4 болон 11 дүгээр сургууль

Хан-Уул – 60 дугаар сургууль

Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль тус бүрд маргаашаас 55-аас дээш насны иргэд хамрагдах боломжтой.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, May 12, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бие даасан судлаач 2021-05-13 202.9.40.48

Дэлхийн дундаж Монгол таарч байна гэвэл хүн амын 3-5% дундажаар 4% гэвэл халдвартай хүний тоо Монголд 140 000 хүн халдвар тээж гэвэл дөнгөжи 20% -40% -ийг илрүүлсэн гэвэл 40-50 мянган хүн болж байна тэгэхээр ахиаад 2 сар болж байж бүх халдвартай хүмүүсээ бүгдийг шинжлэнэ . Харин вакцины нөлөө дөнгөж 6 сарын сүүлээр л бууралтыг үзүүлэх болов уу. Гэтэл ОХУ-д вакцинжуулалт явуулаад л нэг сар болоход нэмэж өвдөх нь 50-60% буураад байгаа нь вакцины чанарыг харуулж байна.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.178.249

Вакциндаа бүрэн хамрагдахыг бодоорой!! Бусад нь ч яахав. Вакцин оруулж ирэхгүй саатуулах гэсэн улсууд ИХ -д хүртэл суучихаад ажил гацаагаад хэцүү л байх шиг.

Avatar

Баянзүрх дүүргийн иргэн 2021-05-13 202.9.40.48

Ковидийн шинжлэгээ хийх материал бага болсон байлгүй өдөрт 10000-аад хүнд хийдэг байснаа одоо 2 дахин цөөрсөн биз угтаа халварын түвшин өндөр хэвээрээ байгаа юм шиг байна ямар ч гэсэн үнэн байдлаа хятадууд шиг нууж байгаа гэж үзэхэд болно.
Сонгуул дөхөхөөр халдавр "эрс буурна" биз. Нөгөө социолизмын үеийн ардын хувьсгал ярьдаг итгэгчээс Монгол чөтгөр байна гэж асуухаар ямар ч гэсэн Ардын хувьсгалаас хойш чөтгөрийн тоо Монгол эрс буурсан гэдэг шиг Ардчилал мандаж ковид буурч байх шиг байна.

Avatar

иргэн 2021-05-13 202.131.236.170

Ойворгон Оуюнэрдэнэ ерөнхий сайдын уршигаар хөөрхий настангууд хорвоог орхиж дууслаа. Арай дэндэж байнаа.

Avatar

амтраоль 2021-05-13 202.9.46.17

хэдэн хүнд шинжилгээ хийснээ хэлдэггүй лалрууд юм аа!

Avatar

Zochin 2021-05-13 64.119.22.38

hudal medeelel!!!

Avatar

зочин 2021-05-13 203.217.139.240

Онцгой комисс, Эрүүл мэндийн яам маш муу ажиллаж байна. Шинжилгээ Яармагт очиж өгсөн 2 хонож байна хариу гараагүй 48 цаг болж байна. Энэ зөвхөн зохион байгуулалт маш муу байгаагийн илрэл шүү дээ. ХӨСҮТ шинжилгээгээ хийхгүй байгаа юм уу? Хөдөө явах 72 цаг нь маргааш өглөө дуусна. Дахиж шинжилгээ өгөх үү? Яах вэ? Сайд аа. ХӨСҮТ-ийн дарга нар аа

Avatar

Зочин 2021-05-13 192.82.64.153

Нийт шинжилгээнд хамрагдсан тоогоо бүр хэлхээ байжээ

Avatar

Зочин 2021-05-13 69.131.138.225

Nogoo Super koronotai INDUS juulchidyg haaguur MONGiig inu segserch bnaa.HUUK janjiny tushaalaar oruulsan suragtai.Tedend yagaad hil NEEV

Avatar

Зочин 2021-05-13 64.119.18.92

Hurelsuh Oyunerdene met uhchihdeggui yum bhdaa. Ene olon zugeer humuus uheel bh yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж