
Сануулахад, Ичунь хотноо болсон тэмцээнд манай улсын 10 тамирчин оролцсноос ОУДХ-ны мастер Р.Манлай, их мастер Д.Эрдэнэбилэг ОУДХ-ны мастер О.Түвшинболд нар эрэгтэйчүүдээс эхний гурван байр эзэлсэн бол хамгийн бяцхан оролцогч болох 14 настай, Олон улсын дэд мастер М.Нямжаргал эмэгтэйчүүдээс хоёрдугаар байрт шалгарсан юм. ОУХМ О.Түвшинболд хэлэхдээ “М.Нямжаргал ирээдүйд эх орныхоо нэрийг өндөрт өргөх туршлагатай сайн тамирчин. 2007, 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Энэ оны арванхоёрдугаар сард Голландад болох Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс түүнийг медаль авахуулахаар дасгалжуулагчид бид анхаарал тавин ажиллаж байна” гэлээ.
Ц.Хишиг