Оюутолгойгоос 2022 онд 600 тэрбум төгрөгийн татвар авах уу? | News.MN

Оюутолгойгоос 2022 онд 600 тэрбум төгрөгийн татвар авах уу?

Оюутолгойгоос 2022 онд 600 тэрбум төгрөгийн татвар авах уу?

Оюутолгойгоос 2022 онд 600 тэрбум төгрөгийн татвар авах уу?

УИХ-ын Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авсан юм. Тус ордын орлогыг хуулийн төсөлд хэрхэн төсөөлж тусгасан болон уг ордоос татварын орлогоо бүрэн авч чадах эсэх, цаашлаад Засгийн газрын өрийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулав.

Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн гишүүдийн асуултад хариулахдаа 2022 онд Оюутолгой ордоос 600 гаруй тэрбум төгрөгийн татвар авахаар төсөөлсөн. Үүний зэрэгцээ татварын акт, хяналт шалгалтын үр дүнд тус компанитай холбоотой зэсийн баяжмалтай дагалдах элементээс Монгол Улсын татварын алба татвараа бүрэн авна гэсэн байр суурьтай байна” гэв.

Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.

“Оюутолгой” ХХК 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг Төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр 419.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн билээ.

Монголын Татварын ерөнхий газраас тус компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг ийнхүү барагдуулж дууссан.

Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал:

▪ Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,
▪ Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг,
▪ АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулаад байсан юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-13 183.177.99.230

монгол улс Рио Тинтоод 2022 онд 660 тэрбум ам доллар төлөх гэдгийг андуураад байгаа юм биш биз

Avatar

Зочин 2021-05-13 66.181.161.31

34% эзэмшиж байгаа цагт ОТ-н бүх төрлийн өр зээл, бусад бүх зардлын 34%-ийг манайх төлж л таарна!!! Хувь эзэмшээгүй байсан бол огт өргүй, дан татвар, хураамж, төлбөрүүдээ аваад л хэхрүүлээд л сууж байх байсан юм!!!

Avatar

Иргэн 2021-05-13 103.229.120.114

Татвар авч байгаа ч гэсэн үүсч байгаа өр нь хэд вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж