Сурвалжлага: Нэг тонн арматурын үнэ 2.6 сая төгрөг болж нэмэгджээ | News.MN

Сурвалжлага: Нэг тонн арматурын үнэ 2.6 сая төгрөг болж нэмэгджээ

Сурвалжлага: Нэг тонн арматурын үнэ 2.6 сая төгрөг болж нэмэгджээ

Сурвалжлага: Нэг тонн арматурын үнэ 2.6 сая төгрөг болж нэмэгджээ

"Гурвалжин" барилгын материалын зах. Барилгын бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг цагаар  тус захад  хөл хөдөлгөөн ихтэй байсан бол өдгөө нам гүмхэн болжээ. Учир нь худалдан авах чадвар муудсаны улмаас барилгын материалын захыг зорих хүмүүсийн тоо эрс багасчээ. 

Хүмүүс барилгын материал авахаас илүүтэй асууж сураглах нь их  бөгөөд уулзсан наймаачин бүр гүйлгээ муу байгаа тухай ярьж байлаа. Тэд тээврийн зардал 5.3 сая төгрөгөөр нэмэгдсэний улмаас бараагаа татаж авч чадахгүйд хүрсэн гэнэ.

Урьд өмнө нь наймаачид болон ачаа бараа өргөж зөөдөг хүмүүс хоол идэх ч завгүй их ажилтай өнждөг байж. Энэ жил хөзөр тоглон, буу халсан шигээ цаг нөхцөөж суугаа харагдав. Энд "Монцемент", "МАК"-ийн  цемент нэг шуудай нь 12000-13000 төгрөг, зарим газар бүр 15000 төгрөгөөр үнэтэй болжээ. Харин дээрх хоёр компанийн гэрээт борлуулах цэгүүдээр нэг шуудай нь 11000 төгрөг, нэг тонн буюу 20 шуудай нь 220 мянган төгрөгөөр зарагдаж байв.

Үүнээс гадна “Гурвалжин” барилгын материалын захынхан арматур төмрийн хомсдолд оржээ. Барилгад ашиглагддаг 11 төрлийн арматур төмөр байдгаас энд зарж байгаа ганц ч газар алга. Тиймээс бид Гурвалжингийн гүүр даваад, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ойролцоох арматур зардаг хэд хэдэн газраар орлоо. Зарим газар нь дан ганц монгол арматур зарж байсан бол ганцхан газар хоёр хөршийн арматур төмөр зарж байв.

АРМАТУРЫН ГОЛ ТҮҮХИЙ ЭД ТӨМРИЙН ХҮДЭР, КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨСЧЭЭ

Ерөнхийдөө тээврийн зардал өссөний улмаас нэг тонн арматурын үнэ 2 сая 600 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Ийнхүү үнэ өссөн шалтгааныг наймаачид юанийн ханш болон тээвэрлэлтийн зардал өмнөхөөсөө 5.3 сая төгрөгөөр нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Гэхдээ үнэ өсөх хамгийн гол шалтгаан нь арматурын гол түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээлд чангарсантай холбоотой юм.

Тухайлбал, олон улсын зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны аравдугаар сард 445.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сарын байдлаар 643 ам.долларт хүрээд байна. Ингэснээр Монгол Улсад 1.7 сая төгрөг байсан арматурын үнэ 2.6-2.7 сая төгрөг болжээ.

ТАВХАН КМ ГАЗАР 5.3 САЯ ТӨГРӨГ ТӨЛЖ БАЙНА 

Арматур төмөр зардаг наймаачин Б.Энхболд “Орос, хятад арматур төмөр нэг тонн нь 2 сая 750 мянга, монгол арматур нэг тонн нь 2 сая 300 мянган төгрөгөөр зарагдаж байна. Арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савлагаа үүсч, Монгол Улсад худалдаалагдах арматурын үнэ нэмэгдсэн. Хоёрдугаарт, хил, гааль дээр байдал хүндхэн байна. Өмнө нь өдөрт 200-300 машин ордог байсан бол одоо 50 машин л орох жишээний. Хилээр цөөн машин оруулж байгаагаас үүдэн тээврийн зардал өссөн. Монгол, Хяталын хил хооронд таван километр. Бараа материалаа ачаад, Эрээнээс  Замын-Үүдэд ирэхэд тээврийн зардалд бид 6 сая 620 мянган төгрөг төлж байна. Өмнө нь 1 сая 320 мянган төгрөг төлдөг байсан. Тээврийн зардлын үнэ бараан дээр нэмэгдэнэ. Үнэ нэмж л зарахгүй бол ямар ч ашиггүй. Гуравдугаарт юанийн ханшийн өсөлт 444-д хүрээд байна. Тиймээс барилгынхан бүтээгдэхүүн авах гэхээр барааны үнийн өсөлтөөс гадна арматур төмрийн хомсдолтой нүүр тулж байна” гэлээ.

Барилгын салбарынхан ихэвчлэн хятад арматур авдаг бөгөөд монгол арматурын худалдан авалт муу байдаг аж. Өдгөө Монгол Улсад арматурын төмөр үйлдвэрлэдэг 15 жижиг үйлдвэр байдаг ч цар тахлаас үүдэн өнгөрсөн жил “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс бусад нь ажиллаагүй байна. Уг нь дээрх үйлдвэрүүд 350 орчим мянган арматурын төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Өөр нэг наймаачин хэлэхдээ “Бидний авчирч байгаа төмөр бүтээгдэхүүнүүд Монголд ирээд эрэлтээ дийлэхгүй байна. Тиймээс цаашид ч төмөр болон арматурын үнэ өснө. Цаг үеэ дагаад төмрийн материалууд үнэд орж байгаа учраас туслах материалын үнэ ч гэсэн бага, багаар нэмэгдэнэ. Үүнээс гадна Засгийн газрын удаа дараагийн хөл хорио энгийн наймаачдыг элгээр нь хэвтүүлж байна. Төр засгийн дэмжлэг мань мэтийн хувиараа худалдаа эрхлэгчдэд хүрдэггүй. Долоо хоног ажиллачихаад, бүтэн сарын түрээс төлөх үнэндээ л чанга байна” гэв.

 АРМАТУРЫН ҮНИЙН ӨСӨЛТ БАРИЛГЫН ҮНЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Эндээс харахад барилгын материалын үнэ өссөн нь орон сууцын ханш нэмэгдэх нэг шалтгаан болох нь дамжиггүй. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамнаас тодруулахад Барилгын салбарынхан сүүлийн жилүүдэд бүрэн цутгамал технологи бүхий угсралтын ажил хийж гүйцэтгэх болсон. Ийм технологийн нийт өртгийн 45 орчим хувийг барилгын материалын зардал эзэлдэг. Үүний 25 хувийг зөвхөн арматурын зардал эзэлдэг юм.

Арматурын төмрийн үнэ өссөн нь барилгын нэг ам метр талбайн үнэ огцом өсөхөд хүчтэй нөлөөлөхгүй. 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн нэг ам метр талбай энгийн үеийнхээс 26000, 150 хүүхдийн цэцэрлэг 56000, орон сууцын барилгынх 28000 төгрөгөөр нэмэгдэх хандлагатай байна.

Арматурын үнэ сүүлийн 12 жил дэлхийн зах зээл дээр тохиогоогүй үнийн огцом өсөлт боллоо. Үнийн өсөлтийн асуудлыг манай яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өдгөө цар тахлаас үүдэн эдийн засаг хүнд байгаа тул импортын бараанд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломжгүй байна хэмээн мэдээлсэн. Нөгөө талаасаа үйлдвэрлэгчдийнхээ цахилгаан, дулаан, эрчим хүч хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төрөөс хариуцан төлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбар өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2021-05-13 192.82.64.190

МОНГОЛД ТӨМӨРИЙН АРМАТУРААР МӨНГӨ ХИЙДЭГ ХҮМҮҮС НЬ ХЯТАДУУД ,,,,ДАРХАНЫ ТӨМӨРИЙН ҮЙЛДВЭР БОДООД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА ДАА ,,,,,ЭХ ОРОНЧИД ЯАГААД МОНГОЛД ОРОНД ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРАХГҮЙ ХӨӨСӨРДӨГИЙГ ОЙЛГОХГҮЙД ХАРАМСАЛТАЙ ,,,,,

Avatar

Zochin 2021-05-13 103.68.107.114

Дэлгэрсайхан гишуун бас ХХБ нар олон жил томрийн худэр Хятад улс руу зарж баяжлаа эд нар жижигхэн гангийн уйлдвэр хийдэггуй юм байхдаа яасан ханаж цаддагуй улсууд вэ

Avatar

Бат 2021-05-13 66.181.176.56

Баттулга олон жил ийм болно гэдгийг мэдээд сайн муугаар хэлүүлж 2 зэрэг зам тавьж сайншандад төмөр боловсруулах үйлдвэр хамгийн түрүүнд бария гэж зүтгэж байгаа одоо тэгээд ЕС нь санаачилга нь з ч хэтэрхий ажилруу орлоо гээд шүүмжилсэн шүү дээ, хүнд үйлдвэрийн суурь тавихгүйгээр том нутагтай улс хөгжихөд хэцүү дээ.

Avatar

Зочин 2021-05-13 203.98.77.115

Худлаа ярихаа боль. Жанхуу зүгээр л дундаас нь мөнгө идсэн.

Avatar

Зочин 2021-05-13 64.119.22.159

ТӨМРИЙН ХҮДЭРТЭЙ, КОКСЖИХ НҮҮРСТЭЙ БАЙЖ ТӨМӨР БОЛОВСРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ТЭНЭГ ДАРГА НАРЫН ГАЙ

Avatar

ЗОЧИН 2021-05-13 66.181.189.46

30 ГАРАН ЖИЛ ИМПОРТОО ОРЛОХ ТОМООХОН ГАНЦ ҮЙЛДВЭР БАРЬЧИХ ЧАДВАР БАЙХГҮЙ. ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ГЭЭД ЯРИАД СУУЖ БЙАХ ЮМ. НҮҮРС ХҮДРЭЭ БИД УРАГШАА ГАРГААД ЭРГҮҮЛЭЭД АРМАТУР БОЛГООД АВЧ БАЙНА. АРМАТУРЫН ҮЙЛДВЭР БАРИХ ШААРДЛАГАТАЙ. ГАН ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙЖ УЛС ОРОН ХӨГЖНӨӨ.

Avatar

bold 2021-05-13 192.82.65.182

neg tonn armatur 3 saya gej bna lee

Avatar

Зочин 2021-05-13 103.212.118.71

Аугаа том vйлдвэрлэгч улстай хил залган херш оршиж байж иймхэн асуудлыг аятайхан шийдчихмээр юм. Арчаагvй засаг тер, арчаагvй халамж горьдогч ард тvмэн

Avatar

иргэн 2021-05-13 124.158.88.13

энэ бол хэдэн ченж дэлхийн зах зээл дээрх үнэ яриад унгаад байгаа юм биш, энэ ченжүүдийн цаана хятадууд байгаа, эдгээр хүмүүсээр дамжуулан зах зээлийг атгаж, ажиллуулж байна, үүнийг хамуурсан толгойнууд даан ч ойлгохгүй л дээ, ер нь ганц барилгын материал ч биш бүх салбарт ийм байгаа. ЗГ дорвитой ажиллавал яамд нь ажиллавал шийдчих л асуудал л даа, даан чманайхан гадны бодлогыг хэргжүүлдэг болхоор хэдэн эрүүл толгойтой улсаа бодсон хүмүүс бол яахав дээ

Avatar

Зочин 2021-05-13 64.119.20.237

une nemexeeree delxiin zax zeel geed l saixan xudlaa shaax yum aa.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.161.46

Arai dendej bna oo !!! Hil gaalia aytaihan zohitsuulaachee ereen-ub 1 mashin engiin ued 8000 yuan bsan bol odoo 30.000 hurcheed bna

Avatar

Иргэн 2021-05-13 202.21.108.9

Цемент ба арматур, тээврийн зардлыг улс дотроо зохицуулахгүй бол орон сууцны ханш дийлдэхгүй болно шүү дээ. Ерөнхий сайдаа энэ асуудлыг шийдмээр бна

Avatar

Зочин 2021-05-13 103.212.118.71

Еренхий сайд чинь хеерхий Топорт зодуулаад Топорийн толгойгоор яваад жулдаад байна

Avatar

Зочин 2021-05-13 202.21.108.152

2,6 гэдэг чинь 5,2 гэсэн үгүү ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж