Ц.Оюунгэрэл: Иргэний оролцооны нэгдэл намыг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: Иргэний оролцооны нэгдэл намыг байгууллаа

Ц.Оюунгэрэл: Иргэний оролцооны нэгдэл намыг байгууллаа

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах өргөдлөө өгсөн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр намаас гарч, залууст зориулсан шинэ платформ үүсгэнэ гэдгээ мэдээлээд байсан юм. Тэгвэл тэрбээр шинэ нам байгуулж байгаагаа сая зарлалаа.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Улс төрд 30 жил явсныхаа дараа харахад баян, хөрөнгө чинээтэй хүмүүсийн монополь байдал байсаар байна. Улс төрөөс авсан туршлагаа залууст хүргэмээр байна. Нэг ч минут, нэг секундыг урьд өмнө нь зүтгэж явсан хүмүүст зориулмааргүй байна. Залуусыг сонссоны дүнд АН-д өөрчлөлт хийж, оруулж ирэх гэсээр байтал миний улс төрд идэвхтэй байх хугацаа бага санагдсан. Өөрийн туршлага, мэдлэгээ залуусын хүсэж буй улс төрийг бий болгохын тулд зориулж, шинэ нам байгуулах ёстой болсон. 29 жилийн дараа АН-аас гарах хүсэлтээ нулимстайгаар бичлээ. АН-д намайг дэмжиж байсан хүн маш их байлаа.

Залуучуудад зориулсан шинэ платпормыг үүсгэх хэрэгтэй гэж бодсон. Баруун төвийн үзэлтэй, бүх шатанд нь ялгахгүйгээр оролцуулж чаддаг нам байлгахыг хүсэж байгаа. Иргэн хүнийхээ хувьд анх удаа намын нэр авлаа. Иргэний оролцооны нэгдэл нэрийг надад баталж өгсөн.

Залуучууд өөрийгөө бүртгүүлж, хэн нэгэн хүний “цүнх баригч” байх шаардлагагүй. Гар утаснаасаа намд элсдэг боллоо. Аппликейшнээр бүртгүүлж, хаана байгаагаас үл шалтгаалан намын улс төрийн үйл ажиллагаанд орж, цахим үнэмлэх авах боломжтой. Арван хоногийн турш сууж, намын дүрмээ боловсруулсан” гэлээ.

Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцсон ч нэр дэвших эрхээ авч чадаагүй юм. Үүнээс үүдэн тэрбээр АН-ын удирдлагууд гэх хүмүүсийн төлөө дахин ажиллахгүйгээ мэдэгдээд байсан бол энэ удаа намаасаа гарах хүсэлтээ өгснөө зарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
132
ТэнэглэлТэнэглэл
70
ЗөвЗөв
10
ХахаХаха
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж