С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.13-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ

С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ

Орхон аймгийн иргэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг эгүүлэн татахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Иргэдийн зүгээс хоёр гишүүн Эрдэнэт хотын хөгжлийн төлөө сайн сайхан зүйл хийх, сонгуулиар амласан амлалтуудаа биелүүлнэ гэсэн ч эрх мэдэл, албан тушаалын төлөө сонгогчдоо уландаа гишгэж байгаа нь буруу гэж үзэж эгүүлэн татаж, огцруулах гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон, Н.Алтанхуяг нь бие дааж нэр дэвшиж, сонгогдсон боловч намаа сольж, итгэл хүлээлгэж санал өгсөн сонгогчдоо үл хүндэтгэсэн үйлдэл нь эгүүлэн татах хангалттай шалтгаан хэмээн Орхон аймгийн сонгогчид нь үзэж байгаа юм байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар Ардчилсан намын бүлэгт элсч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байсан ч намынхаа гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй учраас сонгогдоогүй. Мөн тэд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, долоо дахь өдрөө зогсоосон юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж