“Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам 2022 онд ашиглалтад орно”

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

“Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам 2022 онд ашиглалтад орно”

“Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам 2022 онд ашиглалтад орно”

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг 2022 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэллээ. Одоогоор таван багц хэсгийн замын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгч компаниудын инженер техникийн ажилчид орж ирэх хүртэл хугацаа алдсан гэдгийг албаныхан хэлж байлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг таван багц болгон хувааснаас дөрөвдүгээр багцийн гүйцэтгэгч “Шинжаан шинпаан” компанийн гэрээг цуцалсан аж. Одоогоор хоёрдугаар багц буюу Хар модтын давааны араас Урьхан хүртэлх 45.5 километр, дөрөвдүгээр багцийн Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.8 километр хэсгүүдэд замын ажил хамгийн гүйцэтгэл муу байгаа юм. Ерөнхий сайд товлосон хугацаандаа замыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхийг Зам тээвэр, хөгжлийн сайдад санууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Азийн хөгжлийн банкны гүйцэтгэгч компани гэрээгээ цуцалсан. Дараагийн тендерийг Азийн хөгжлийн банктай хамтран зарлаж, баримт бичгийг явуулсан. Одоогоор хариу ирээгүй байгаа. Энэ жил хоёрдугаар багц хэсгийн замд гурван хувийн буталмал чулуун суурийг хийж, хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй байна. Гуравдугаар багц хэсгийн 45 километр замын ажлыг долдугаар сарын 1 гэхэд дуусгаж, хөдөлгөөнөө нээнэ” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж