Токио-2020 олимпийн тэтгэлэг олголоо

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Токио-2020 олимпийн тэтгэлэг олголоо

Токио-2020 олимпийн тэтгэлэг олголоо

Токио-2020 олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны байранд боллоо. Олимпийн эрх авах чадвартай, цаашлаад олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ.

МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой хамтран судалж үзсэний үндсэн дээр энэхүү шалгаруулалтад нийт 8 спортын 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон. Үүнд жүдо бөхийн төрлөөр Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, Л.Сосорбарам, буудлага спортын төрөлд О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь боксын төрөлд Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн төрлөөс Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Тэквондогоос П.Тэмүүжин, хөнгөн атлетик Д.Гантулга, байт харваа Ж.Гантөгс, хүндийг өргөлт М.Анхцэцэг нар дасгалжуулагчийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй.

Дээрх тамирчид нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.

Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь тухайн Спорт холбоо-МҮОХ-ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд гэрээний дагуу нэг сард 415 ам.доллар буюу тухайн тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байна. Хөтөлбөр нь 2017 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд Токио-2020 олимпийн наадамд хойшилсонтой холбоотойгоор гэрээ нэг жилээр сунгагдаж 2021 оны тавдугаар сар хүртэл үргэлжилж байгаа юм. Өмнөх Рио-2016 тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт мөн бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн спортын 7 төрлийн 17 тамирчин хамрагдаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж