Ажлын хэсэг БЗД-ын захын хорооллын 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав | News.MN

Ажлын хэсэг БЗД-ын захын хорооллын 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав

Ажлын хэсэг БЗД-ын захын хорооллын 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2021.05.12/ Баянзүрх дүүрэг дэх захын хорооллын ерөнхий боловсролын 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав. 

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, тус Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, Улсын Их Хуралд Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн Ж.Чинбүрэн нар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын хамт сургуулиудад ажиллаж сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсан юм. 

Улсын Их Хурлаас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2022 оны хичээлийн жилээс 1-6 дугаар ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн хоол өгдөг болно. 

Гишүүд сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдал, эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах болон хүүхдийн хоолны зардлын нормативыг шинэчлэн батлах  талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, холбогдох тооцоолол зэргийг сургуулиудын захирлууд болон тендерт шалгарч үдийн цай үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан компаниудын захирлуудаас тодруулж, хуулийн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонслоо. 

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин нэг хүүхдэд өдрийн 900 төгрөгийн зардлаар тооцон хэрэгжүүлж буй одоогийн үдийн цай үйлчилгээг үдийн хоол болгосноор нэмж шаардагдах зардлыг хэрхэн шийдвэрлэх, сургууль бүрийг яаж өөрийн гэсэн хоол үйлдвэрлэх зориулалтын гал тогоотой болгох, хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх нь ямар чухал болох талаар эцэг эх, нийгмийн хандлагыг өөрчлөх, үдийн цай үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан компаниудад сургуулийн гал тогоо, талбайг түрээслүүлдгийг болиулах, үдийн хоолны зардлаас бизнес эрхлэгчид ашиг  гаргаж, хуваалцдагийг зогсоож, зардлыг зуун хувь хүүхдэд зарцуулах зэрэг  олон асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, шийдвэрлэх талаар ярив. 

Улсын Их Хурлын гишүүн, тус Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа барилгын материалын будагны саванд хүүхдийн үдийн цайнд өгөх таргийг тээвэрлэдэг компани илэрч байсан. Сурагчдын үдийн  цай, хоолыг ашиг харснаар амжилттай хэрэгжүүлэхгүй хэмээн байр сууриа илэрхийллээ. 


Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хүүхдүүд дархлаа сайтай, өвчлөлгүй байхад илчлэг, витаминлаг хоол хүнсээр хангах, түүнийг үйлдвэрлэх процесс хамгийн чухал учир хуулийн хэрэгжүүлэх суурийг анхнаас нь зөв тавьж явах талаар хэлэв.

Ажлын хэсэг цаашид хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар санал, дүгнэлт гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-12 103.10.22.57

14-р сургууль офицерт байдаг. Офицер захын хороолол болцон уу одоо?

Avatar

Зочин 2021-05-12 77.2.32.80

Хааяа нэг өндөр өсгийтөөрөө шороо гишгэж, патиар татуулахгүй бол хаанаас хэнээс сонгогдож гарснаа, ямар үүрэг даалгавартайгаа мартчихдаг байх л даа.

Avatar

Зочин 2021-05-12 64.119.20.177

ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД БНА ДАА…

Avatar

Зочин 2021-05-12 202.9.46.251

Ene UIH gishuud end tend yum shalgaj yavah yostoi yumuu. Hutsalgui ter heruul iin buzar orondoo huuia l batlaldaa. Shalgadag tusdaa baiguullaga baitsaagch nar bsaar bhad. Hiih ajilgui hulgaichuud ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж