Дэлхий даяар халдварын тохиолдол буурч байна | News.MN

Дэлхий даяар халдварын тохиолдол буурч байна

COVID-19

Дэлхий даяар халдварын тохиолдол буурч байна

Дэлхий даяар халдварын тохиолдол буурч байна

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Covid-19 халдварын 5,5 сая тохиолдол бүртгэгдэж, 90 мянга гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл болон нас баралт дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэн байна.

Гэхдээ тоон үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд халдварын тархалт буурч байгаа ч бүс нутгийн хэмжээнд эрсдэл өндөр хэвээр байгааг ДЭМБ онцоллоо. Тухайлбал,  өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Зүүн Өмнөд Азийн бүс нутагт өвчлөл зургаан хувиар өсчээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Энэтхэг улс болсон байна.

Харин Европт халдварын шинэ тохиолдлын тоо 23 хувь, Газрын дундад тэнгист 13 хувь, Африкт таван хувь, Хойд болон Өмнөд Америкт дөрвөн хувиар тус тус буурчээ. Нас баралтын хувьд Баруун Номхон далайн бүс нутагт 34 хувь, Зүүн Өмнөд Азид 15 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Улс орноор нь авч үзвэл Аргентин, Колумби, Франц, Герман, Турк, Иран улсуудад халдварын тохиолдол өндөр хурдтай нэмэгдэж, Мексик, Их Британи, Испани, Польш, Чех улсуудад нэлээд буурсан үр дүнтэй байна.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-12 134.101.62.210

Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барчихлаа гээд Дани, Швед улсууд астрагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж байгаа учир Германд астра, жонсоны вакциныг чөлөөтэй тарьж байна. Европын холбоо хэдийгээр 300 сая хүнтэй ч бусад оронд бэлэглэхээр бионтехфайзертай 1.8 тэрбум вакцин энэ онд авах гэрээ хийлээ. Нээрээ л ард түмэндээ санаа тавьж байгаа юм бол тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомдол байхгүй болно

Avatar

Зочин 2021-05-12 192.82.84.191

aa chi mmuu tsagaach g*** dugai naad europiihoo ugaadsiig doloogood gevt. Mongold yaanu chamd hamaa bhgui

Avatar

Зочин 2021-05-12 93.23.249.254

Хил давж чадахгүй байж хониныхоо хонхорт нохой шигээ хуцаад байж бай. Дарга нар чинь жоохон я*****с өгөх байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж