Дэлхий даяар халдварын тохиолдол буурч байна

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Дэлхий даяар халдварын тохиолдол буурч байна

Дэлхий даяар халдварын тохиолдол буурч байна

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Covid-19 халдварын 5,5 сая тохиолдол бүртгэгдэж, 90 мянга гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл болон нас баралт дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэн байна.

Гэхдээ тоон үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд халдварын тархалт буурч байгаа ч бүс нутгийн хэмжээнд эрсдэл өндөр хэвээр байгааг ДЭМБ онцоллоо. Тухайлбал,  өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Зүүн Өмнөд Азийн бүс нутагт өвчлөл зургаан хувиар өсчээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Энэтхэг улс болсон байна.

Харин Европт халдварын шинэ тохиолдлын тоо 23 хувь, Газрын дундад тэнгист 13 хувь, Африкт таван хувь, Хойд болон Өмнөд Америкт дөрвөн хувиар тус тус буурчээ. Нас баралтын хувьд Баруун Номхон далайн бүс нутагт 34 хувь, Зүүн Өмнөд Азид 15 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Улс орноор нь авч үзвэл Аргентин, Колумби, Франц, Герман, Турк, Иран улсуудад халдварын тохиолдол өндөр хурдтай нэмэгдэж, Мексик, Их Британи, Испани, Польш, Чех улсуудад нэлээд буурсан үр дүнтэй байна.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж