Израиль зориуд энгийн иргэдийн суурьшлын бүсэд цохилт өгч байна

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Израиль зориуд энгийн иргэдийн суурьшлын бүсэд цохилт өгч байна

Израиль зориуд энгийн иргэдийн суурьшлын бүсэд цохилт өгч байна

Израилийн агаарын цохилтод Газын зурвасын хамгийн том орон сууцны барилгуудын нэг болох 13 давхар барилга өртөн нуржээ.

Сүүлийн үед Израиль, Палестины харилцаа эрс муудаж, хоёр талаас аймшигт халдлагуудыг ээлж дараалан хийж байна. Болж буй мөргөлдөөнд одоогийн байдлаар дор хаяж 36 хүн нас барж, олон хүн шархдаад байна.

Хамгийн сүүлд Израилийн агаарын цохилтод Газын зурвасын орон сууцны барилгууд дунд хамгийн томд ордог 13 давхар “Ханади тауэр” барилга өртөн сүйрсэн юм. Аз болж тус барилгын оршин суугчдыг дайралтаас өмнө амжиж нүүлгэн шилжүүлсэн тул харьцангуй цөөн хүний амь хохирсон боловч эд хөрөнгийн хувьд асар их хохирол учирчээ.

Ойролцоо байрладаг оффисийн Хама барилгынхны мэдээлснээр цохилтод зөвхөн Ханадигаас өөр хэд хэдэн барилга өртсөн байна. Үүнээс өмнө өчигдөр/2021.5.11/ өөр нэгэн орон сууцны барилга дайралтад өртөж, улмаар дор хаяж хоёр хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсан гэнэ.

Ажиглагчдын үзэж байгаагаар Израилийн тал агаараас цохилт өгөх зэвсэг, техникүүдээ шинэчилсэн бөгөөд байдал цаашид улам хүндэрч болзошгүй юм. Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, Израиль зориуд энгийн иргэдийн суурьшлын бүсэд довтолж өнөөг хүртэл 56 удаагийн халдлагаар 120 гаруй пуужин ашигласан гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж