2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 132,208,219.42 төгрөгийн үнийн дүн бүхий 587,463 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Силк нэт" ХК (GFG+14.93%) болон "Түшиг Уул" ХК (TUS +5.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -14.97%) болон "Дархан нэхий" ХК (NEH -7.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 74,172 ширхэг нэгж эрхийг нийт 21,374,399 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.25 хувиар буурч, 35882.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,665,556,670,481.49 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ