ОХУ-ын Татарстаны нийслэл Казаньд болсон халдлагын дараа Владимир Путин өчигдөр/2021.5.11/ үндэсний гвардад галт зэвсэг эзэмших, ашиглах шинэ журам гаргах ажил эхлүүлэхийг даалгажээ.
Тухайлбал, өчидөр Казан хотын ерөнхий боловсролын 175-р сургуульд зэвсэгт этгээд нэвтрэн гал нээж, долоон сурагч, нэг багш, нэг ажилтны аминд хүрж, 21 хүн шархдуулсан байна. Татарстаны захирагч Рустам Миннихановын хэлснээр хэргийн сэжигтэн нь тус сургуулийн сурагч бөгөөд өөрийн нэр дээр галт зэвсгийн бүртгэлтэй 19 настай Ильназ Галявиев гэнэ. Гэвч одоогоор түүний хэрэглэсэн зэвсэг гэх мэт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ил болгоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа юм.
Барууны орнуудтай харьцуулахад ОХУ-ын сургуулиудад зэвсэгт халдлага болох нь харьцангуй ховор. Гэвч сүүлийн жилүүдэд болж буй зарим хэргүүдээс харахад цаашид нэмэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Путины төлөвлөж буй шинэ журамд энгийн иргэдийн эзэмшиж болох галт зэвсгийн төрлийг тодорхой заах, зэвсэг эзэмших гэрчилгээг сэтгэлзүйн шалгуурын оноог харгалзан үзэж өгөх зэрэг заалт орох гэнэ.
Түүнчлэн Путин амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүсчээ. Мөн засгийн газрын зүгээс хохирогчдод болон ар гэрт нь тодорхой тусламж үзүүлэхийг даалгасан байна. Халдлагын дараа ОХУ-ын Онцгой байдлын яам Казань хот руу эмч нарын баг, эмнэлгийн хэрэгсэл бүхий онгоц хөөргөжээ.
Эх сурвалж: AXIOS
Зочин 2021-05-12 202.126.89.114
Энэ америкийг дуурайсан юм байх даа. Буруу үлгэр дуурайлал.
Зочин 2021-05-12 202.179.24.120
Монгол 300 сая байсан бол юу эс хийцгээх бол? Бодож үзсэн үү?
tenegt malaa 2021-05-12 202.131.225.197
bitgii soliorood bai yamarch gesen minii ger minii tsaiz gej soliorch orj irsen hvniig buudaj alahgui deer ni ooroo surermen rembo gej bodoj har tamhi tataj gudamjind olonoor hvn buudaj alahgui l dee. tegeed mongold ulsd b** zarah ezemshih erh amerikd bgaa tiim sul bishee. amerikiin zevsegiin kompaniud l zevsegee zarah gej dain hiilgej bas ard irgediig zevseg hudaldahiig demjij baidag ch dee…
Зочин 2021-05-12 202.9.46.210
За манайд ийм зүйл болох нь юу л бол.
зочин 2021-05-12 66.181.176.121
Ийм явдал манайд ч гарч болзошгүйг анхаарч арга хэмжээ авамаар.Залуус,өсвөрийнхний ёс суртахуун үнэхээр их эвдэрч ,солиотнууд олширч байгаа шүү.Тэр сургуулийн үүдний харгалзагч эмэгтэй, буутай хүн харангаа үүдээ түгжиж,дохиолол өгөөд,тэсрэх бөмбөгт амиа алджээ.Дохиогоор бүх ангиуд үүдээ түгжиж,хамгаалсанаар хохирол харьцангүй бага гарчээ .Амони цэрэг цагдаа 8 минутын дотор ирсэн байна. Гэнч 9 хүн алагдаж, 20 гаруй хүн шархадаж үнэхээр харамсалтай аймшигт зүйл болжээ. .Маш ноцтой санамж..
zochin 2021-05-12 202.131.251.130
manaid hunees ug sonsoj suraagui erhiin balainuud tseregt yavaad dargaa buudna, herev zevseg cholootei baisan bol bagsh, darga naraa buudah enuuhend bailgui dee. suuri humuujil gej zuil manaid ogt baihgui boljee.
Зочин 2021-05-12 64.119.24.97
Санаанаасаа зохиож ннмээл сайхан шааж өгөх юм аа. Хажууд нь байсан юм шиг л бурах юм. Орос хэлтэй мэдээ үздэг хүмүүс зөндөө бий шүү хө. Баримжаатай бурна шүү
ooriigoo burhan gej boddog shizo ovchintoi hvn bjee.. 2021-05-12 202.131.225.197
tegsen bailee ch dee. ort-oor tegej yrisan.bas ter angili helenii bagsh emegtei angiin haalgaa haaj tsonhoor hvvhedvvdiig gargah hugaatsaa ogch ooroo buuduulij vhsen baisan daa. vnen baatarlag hvvhen bnlee. orosuud er ni tiim zan chanartai hvmvvs l de. ene buudsan zaluui ih surguulid orson hicheeldee ybdagui tolgoi tarhi ovdoj bainga setgeliin gutarld ordog shizo ovchintoi hvn bsan bna.aav eejteigee taaramj muutai hangaluun amidaraltai ailiin hvv tul bair holsolj su