Сургуулийн халдлагын дараа галт зэвсгийн хуулийг чангатгахаар болов

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Сургуулийн халдлагын дараа галт зэвсгийн хуулийг чангатгахаар болов

Сургуулийн халдлагын дараа галт зэвсгийн хуулийг чангатгахаар болов

ОХУ-ын Татарстаны нийслэл Казаньд болсон халдлагын дараа Владимир Путин өчигдөр/2021.5.11/ үндэсний гвардад галт зэвсэг эзэмших, ашиглах шинэ журам гаргах ажил эхлүүлэхийг даалгажээ.

Тухайлбал, өчидөр Казан хотын ерөнхий боловсролын 175-р сургуульд зэвсэгт этгээд нэвтрэн гал нээж, долоон сурагч, нэг багш, нэг ажилтны аминд хүрж, 21 хүн шархдуулсан байна. Татарстаны захирагч Рустам Миннихановын хэлснээр хэргийн сэжигтэн нь тус сургуулийн сурагч бөгөөд өөрийн нэр дээр галт зэвсгийн бүртгэлтэй 19 настай Ильназ Галявиев гэнэ. Гэвч одоогоор түүний хэрэглэсэн зэвсэг гэх мэт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ил болгоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа юм.

Барууны орнуудтай харьцуулахад ОХУ-ын сургуулиудад зэвсэгт халдлага болох нь харьцангуй ховор. Гэвч сүүлийн жилүүдэд болж буй зарим хэргүүдээс харахад цаашид нэмэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Путины төлөвлөж буй шинэ журамд энгийн иргэдийн эзэмшиж болох галт зэвсгийн төрлийг тодорхой заах, зэвсэг эзэмших гэрчилгээг сэтгэлзүйн шалгуурын оноог харгалзан үзэж өгөх зэрэг заалт орох гэнэ.

Түүнчлэн Путин амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүсчээ. Мөн засгийн газрын зүгээс хохирогчдод болон ар гэрт нь тодорхой тусламж үзүүлэхийг даалгасан байна. Халдлагын дараа ОХУ-ын Онцгой байдлын яам Казань хот руу эмч нарын баг, эмнэлгийн хэрэгсэл бүхий онгоц хөөргөжээ.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж