БНХАУ-д өнгөрсөн онд эхэлсэн хоол хэмнэх кампанит ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногоос хоолны хаягдлын эсрэг хууль хэрэгжиж эхэлж байна.
Ши Жиньпин энэ хуулийн талаар “Хоолны хаягдал бол Хятадын хүнсний аюулгүй байдалд тулгамдаад буй ноцтой асуудал” хэмээн онцолсон юм. Ийнхүү шинэ хуулийн дагуу зоогийн газрууд үйлчлүүлэгчээс буруу захиалга авснаасаа болоод хоол хаявал 1550 ам.доллартай тэнцэхүйц торгууль төлөх аж. Тэр байтугай аливаа мэдээллийн хэрэгсэл хоол идэж буй бичлэг буюу мукбанг хийх, түгээх, нэвтрүүлэх зэрэг үйлдэл хийвэл 16000 ам.доллартай тэнцэхүйц торгууль төлөх ёстой болжээ.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр өнгөрсөн онд цар тахлаас болж олон сая хүн хүнсний хомсдол, өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй хэмээн мэдээлснээс хойш Хятад улс хүнсний хаягдлын хэмжээгээ бууруулах тал дээр онцгой анхаарал хандуулсан юм.
Хуулийн заалтуудаас үзвэл Хятадын зоогийн газрууд цаашид N-1 стандарт мөрдөх хэрэгтэй гэнэ. Тус стандарт нь нэг үйлчлүүлэгчид үйлчлэх хоолны хэмжээ нэг болон түүнээс бага таваг байхын нэр аж. Мөн зарим зоогийн газрууд хоолныхоо порцыг хасч, тэр ч байтугай үйлчлүүлэгчийн биеийн жинг хэмжиж, түүнд нь тохирсон хэмжээгээр үйлчлэх болсон байна. Түүнчлэн бүх хүн мукбанг буюу хоол идэж буй бичлэг хийн цахим орчинд байршуулах нь хориотой болжээ.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн зөрчил бүртгэгдэж, тухай бүрт нь хатуу сануулга өгсөн гэнэ. Тухайлбал, Нанжин хотын нэгэн талхчны газар муухай болсон, эсвэл тэр өдөртөө зарагдаагүй гоймонг хаясан байна. Мөн нэгэн хөвгүүдийн хамтлагийнхныг дэмжихийн тулд шүтэн бишрэгч нар нь хамтлагийн зарж буй сүүнээс ихээр авч, түүнийгээ уулгүй муутгаж байснаас болоод тэр хамтлагийн тоглолтыг цуцалжээ.
Эх сурвалж: NEXTSHARK
Өл дааж сурцгаа. 2021-05-12 202.126.88.142
Одооноос хүн бүр өл дааж сурах бэлтгэлээ базаасан нь дээр шүү. Би лав 7 хоногт нийт 4 аяга хоол, хэдэн ширхэг боорцог идээд болж л байна. Идэхгүй бол ходоод хоол нэхэх нь бага, бүр дөжирчихдөг. Идээд л байвал өлсөөд л байдаг өвчтэй болно.
Хэт их хөдлөлгүй, шингэн сайн уугаад, цмг гарвал хэвтээд байх хэрэгтэй.
Зочин 2021-05-12 59.153.87.251
Тэгэж хорвоог дуусгах юмуу. Тэгсэнээс чи шууд үхчихсэн нь дээр юм биш үү
Зочин 2021-05-12 103.229.121.201
MASH ZUV
Зочин 2021-05-12 150.66.78.243
Мукбанг гэнэ үү, монгол нэртэй хужааг сэтгүүлчээр аваа юу, тэр нь орчуулж мэдэхгүй үгээ хужаагаар бичээд, монгол хэл соёл байтугай үндэстэн сөнөж байна даа, халаг гэж.
Зочин 2021-05-12 139.5.216.10
Ene hyatad ug bish solongos ug.delhii dayar orchuulalgui ene ugeer n hool ideh showg nerledeg yum
mgl 2021-05-12 66.181.181.177
ardchilal, hunii erh gej dongosch baihiin orond zarim zuil deer iim arga hemjee avdag baih ni zuv.
Зочин 2021-05-12 202.126.94.74
өлсгөлөнгийн эхлэл үе